Ардын уран зохиолч Тангадын Галсантай ярилцлаа.
-Та өнгөрөгч морин жил хэд хэдэн ном гаргажээ?
-Манай хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж насныхаа намраар “Тарчилсан сүнс", “Нарны жавар", “Улаан зүүд” зэрэг роман, тууж туурвисан. Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын “Хонины өвгөн”, Пунцагийн Бадарчийн “Эсэг бусаг” зэрэг номыг залуус тан нар унш. Хүүрнэл зохиол шүү дээ. Яагаад тэд үргэлжилсэн үгийн зохиол хэцлэх болов. Сэдэв бүхэн өөрийн агуулгатай. Агуулга бүхэн өөртөө таарсан хэлбэр, бичлэгийн төрөл зүйлийг нэхдэг. Өөрөөр хэлбэл, сансарын хөлөгийг гацуураар, алтан ээмэгний шигтгээг сүлд модны чимэглэлийг хуваар хийдэггүй. Тэгээд ч хулжран одогч морин жилд хүүрнэл зохиолын хоёр боть, “Төр улсын дотор Гэр-улс бат оршихуйн нууц” эссэ хэвлүүлж ард түмнийхээ алган дээр тавьсан.
-Хоёр боть нь Монголын сэтгүүлчдийн холбооноос хэвлүүлсэн 99 цувралын 16 дугаар ботийн хоёр дэвтэр гэдгийг бид мэднэ. Энэ талаар?
-Манай эрдэмтэн ба зохиолч багш До.Цэнджав “Т.Галсан гуайн хоёр ботийг бүрнээ шувтартал уншиж ойлгож чадваас мөн ч их ухаарал таны тархинд үлдэнэ дээ. Энэ хоёр боть зөвхөн сэтгүүлзүй нийтлэл, хүүрнэлийн ном биш Монгол хэлний утгазүй, найруулах ёсон, эх оронч сэтгэлийн илчийг мэдрүүлэх хөөрөл бахархалын товчоон. Энэ номын үг бүхэн дээгүүр алтан цох гүйх шиг мөрлөж уншвал сайнсан” гэж зөвлөсөн.
Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч доктор профессор Л .Норовсүрэн багш “Энэ ном нийтлэл, уранзохиолын зааг дээр цогцолсон сургааль номлол, шүүмжлэл зэмлэл, егөөдөл ёгтлол, магтаал сайшаал хосолсон баян тансаг агуулгатай, уламжлал шинэчлэлийг золгуулсан өвөрмөц сонин хэлбэр зохиомжтой бөгөөд бүхэлдээ оюуны бяд зааж, онгодын охиор хөглөгдсөн. Соён гэгээрүүлэгч шинжтэй бүтээлүүд” гэж үнэлж байна лээ.
-Та яагаад эссэ гэдэг төрлөөр бүтэн ном бичих болов оо?
-Нарны галанд уулын нүүрнээ шар тос мэлцэрсэн намрын нэг сайхан өдөр өвгөн би төрийн нэгэн яамнаа уригдан очлоо. Урьд баригдаж явдаг байсан этгээд одоо уригдаж явдаг эрхэм болчихоод, төрийн яамныханд үгээ хэлэх, сэтгэлээ асгах, зүтгэлээн хамтатгах болсон нь ардчиллын маань буян юм даа. Уулзалт өндөрлөсний дараа төрийн нарийн бичгийн дарга Отгонжаргал хэмээх төв ёстой, зөв сэтгэлт бүсгүй “За та сая ярьсан “Гэр-улс бат байж гэмээ нь төр улс бат оршино” гэсэн сэдвээрээ ном бичиж манай үйлст тусал гэж тулган шаардав. Би “за” ч гэсэнгүй, “үгүй” ч гэсэнгүй. Гэтэл маргааш нь миний урланд Батнаран гэдэг өндөр чийрэг залуу хоёр авдар цаас, тавин харандаа, бичгийн үдээс, цавуу хүргэн ирсэн төдийгүй яг таг бэлдсэн, гагцхүү гарын үсэг зурах нь халаг гэрээ авчрах нь тэр. Энэхүү гэрээний захиалагч нь С.Эрдэнэ сайдын яам. Би “гүйцэтгэгч” нь болох албанд баригдах нь тэр.
Тэгээд л өөрийн үр хүүхэддээ, тэдэн шиг залууст төдийгүй өнөр Монгол түмэндээ, төр улсын дотор “Гэр-улс” байгуулахын, бас бат оршихуйн нууцыг шивнэнгээ чарлаж, уйлангаа инээж түмнийг ч сэрээе, төрийн сонорт ч дэншиг дэлдье гэж шийдээд үүдээ түгжин, үзгээ элээж, үгээ хэлхэж сууснаар нэг ном бүтээсэн. Эссэ бол уран зохиолын бүх төрөл зүйлээр алаглуулан хэлхсэн улс төр нийгмийн сэдэвт туурвил шүү дээ. Исгэл даага гэвэл сүү сайт гүүний унага эхийгээ хөхсөөр цагийн хатууг дажгүй туулах утгатай үг. Исгэх хөрөнгө нь зөв бол айраг сайхан болдог. Тэгээд л Гэр-улс гэдэг сэдвээр эссэ ном бичсэн дээ.
-Та Гэр-улс гэж юуг хэлээд байна. Манайд Гэр-улс бий юу?
-Монгол бол хүн овогтоны өвөг үндэстэний нэг Гэр-улс нь хүчирхэг үедээ төр улс нь хүчирхэг байсан. Одоо манайд Гэр-улс нь буурсан, буруудсанаас болоод Төр улс нь түйвэргээнтэй байна.
-Та яагаад ийм муу өнгөтэй үг хэлнэ вэ?
-Нууж болохгүй муу ёрт таван гэр бүл байна. Тэднийг бат бэх гэр-улс гэхэд хэцүү.
-Ямар таван гэр бүл?
-Нэгдүгээрт, Үнсэх хөөрхөн үртэй, өвлөх их бага хөрөнгө нэгтэй атлаа Монгол төрөөрөө баталгаажуулдагүй, түмний урд хуримладаггүй, өөрөөр хэлбэл гэрлэлтийн баталгаагүй хэврэг гэр бүл. Хоёрт, зуны гурван сар хамт зугаалдаг (намар салдаг) өвөл болохоор бөөрөө бүлээтгэхийн тулд нэг хөнжилд хамт өвөлжөөд, хавар болохоор хар цагаан дуугүй салан одогсод буюу Америк маягийн хамтран амьдрагсад. Дараагийнх нь гадаад ханьтай. Хоёрдмол иргэншилтэй, эрлийз хэл бүхүй хүүхэдтэй, эх орон тодорхойгүй, эвлэх эвдрэх нь цөөнгүй, хэтийн ирээдүй нь хэврэг гэр бүл. Мөн аль нэг улс гүрэнд ажиллаж байгаа, ар гэрийхнээ алсаас тэжээж байгаа, гэвч илгээдэг мөнгө нь ихэсч бус багасч байгаа, энд байгаа нь ч тэнд очсон нь ч “илүүдэл орон тоотой” болж буй тэнэмэл гэр бүл. Тэр хирээрээ хэврэг гэр бүл. Эцэст нь өрөвдөм, өрөөсөн багана шиг ганцаардмал өрхийг толгойлсон эмэгтэйчүүдийн гэр бүл.
-Гэр-улс гэж та яг юуг хэлээд байна вэ. Ийм үг Монгол хэлний үгсийн санд байдаг гэж үү?
-Гэр, Улс гэдэг хоёр үгсээс бүтсэн юм. Гэр гэдэг нь,
Гэрэл урьсан тоонотой
Гийчин урьсан үүдтэй
Гиймэл нандин өргөө шүү дээ.
Улс гэдэг нь нэгдмэл эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх аман хуультай, эртний түүх нэгтэй, ирээдүйн хувь заяа нэгтай ард түмэн шүү дээ. Энэ хоёр үг хоршиход л ГЭР-УЛС гэдэг шив шинэ сайхан үг үүсч байгаа юм. Шинэ үг бүхэн шинэ ухагдахуун илэрхийлдэг. Төр улс бий болохоос хэдэн мянган жилийн урьд Гэр-улс бий болсон түүхтэй. Монголчууд “Одны гэр”-ийн онолоор Гэр-улсаа байгуулсан. Түүнийхээ ачаар цөөхөн атлаа олноос хүчирхэг улс байв. Өөрөөр хэлбэл, Гэр-улсын хүчирхэгжил нь Төр улсын хүчирхэгжилийн үндэс байжээ.
-Жишээ нь танайх ямар гэр улс вэ?
-Дээр дурдсан таван муу ёртой гэр бүлээс онхи өөр. Үр ачдаа үлгэр дууриалалтай таван буман ( таван зуун мянган) гэр улс Монголд бий. Тэдний л нэг. Би бол Галсан Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сангийн сайд миний хань бол Галсан хэмээх гэр улсын эрүүл мэндийн, гэгээрлийн, хөнгөн хүнсний, хүн ам зүйн бодлогын сайд бас төв банкны захирал. Хэдэн хүүхэд маань эрүүл өссөн. Энэ бол эрүүл мэндийн сайдын ач. Нэг нь ч дунд сургуульд дунд, муу сураагүй. Тэр бол Гэгээрлийн сайдын тайлан. Ганц Галсанг дөрвөн хүү, нэг охинтой болгож, манай удмыг өнөржүүлсэн. Энэ бол Хүн ам зүйн бодлогын сайдын том гавъяа.
-Таны тайлан?
-Манайх гэдэг Гэр-улс хэзээ ч хиртэй, өртэй, хилэнцтэй байгаагүй. Хиргүй гэдэг эрүүл, өргүй гэдэг баян, хилэнцгүй гэдэг буянтай гэсэн үг. Гэр-улсын тэргүүн байх сайхан. Гэвч гэрулсынхаа тусгаар тогтнол, эв эе, тэгш эрх, амь зуулга, хувь заяаг данайтал дааж явна гэдэг өндөр үүрэг, хатуу хариуцлага. Ер нь айл өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь Гэр-улсын тэргүүнээс ихээхэн шалтгаална.
“Удам"-аан доортговоос
Уул нурахын дайтай.
Ханиа гомдоовоос
Хайрхан нурахын гайтай." гэж би боддог.
Миний хань “Нэрээ хөдөс болгуузай! Гэрээ гахайн үүр болгуузай!” гэх сургаалиар одоо ч үр ачаа хүмүүнжүүлсээр л.
-Төр улс төсөвтэй байдаг. Гэр-улст төсөв байх уу?
-Байлгүй яахав. Тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон өдрөөсөө Гэр-улс төсөв зохиож сурдаг. Төсвийг хамтран батална. Гэр бүлийн төсөв нь орлого, зарлага, хуримтлал гэсэн үндсэн гуравхан хэсэгтэй. Орлого бол цалин, туслах аж ахуйн унац, хадгаламжийн хүү зэргээс бүрдэнэ. Тогтмол орлогынхоо 25 хувийг хадгаламжинд хийдэг айл хэзээ ч гачигдахын зовлонд тарчилахгүй. Ингэж чадсан айл дөчин наснаасаа эхлээд
Яана аа гэхийн гачигдал зовлонгүй
Явган гэлдрэхийн ядаргаат сажлалгүй
Үүц хийх амбан шартай
Ууц тавих халзан ирэгтэй болно шүү дээ.
-Орлогоос гадна бас зарлага гэж нэг сүрхий гайтай юм байдаг биз дээ?
-Гайтай бишээ, жамтай юм. Таван шанага цай хийдэг домбонд тавин мянган шанага сүү хийж болно. Тэгэхийн тулд арван мянган удаа суллах хэрэгтэй. Суллах тутамдаа дүүргэх ёстой. Яг түүн шиг зөв гарсан гарлага эргээд олон дахин арвижсан орлого болдог. Зарлагыг орлого болгоход ухаан хэрэгтэй.
-Зарлагыг яаж орлого болгох вэ?
-Гэр улсын сарын зарлага орлогоосоо хэзээ ч давж гарах ёсгүй. Хэрвээ ахиу зарлага гарч гэмээнэ орлогын ондоо эх үүсвэрээр дутсаныг нөхөж, дундуурыг дүүргэх ёстой. Жишээ нь, цагаан сараар малчин хүн хоёр ирэг зарлаа гэхэд оронд нь 3-4 охин төлөг авах жишээтэй. Тэр нь хойтон хавар төллөхдөө 6-8 хонь болно. Хот суурингийнхан бол хос зурагтынхаа нэгийг зарж болно. Илүү өрөөгөө, эзгүй зусдаг зуслангаа түрээслүүлж болно. Итгэлтэй хүнд мөнгө хүүтэй зээлүүлэх ч унацтай. Олон хэл мэддэг бол орчуулга хий. Арван насны хулгайч архи, таван насны хулгайч тамхи авахаа боль. Орой үдэш зорчигч зөөвөрлө. Хэтэрсэн зарлагыг дор нь нөхөөд багагүй орлого олох энэ мэтийн боломж айл бүрт зөндөө бий.
Эрдэм, ажил хоёр эргээд буян арвижуулдаг жамтай. Арга барагдсан үеийн нэг аврал бол зохист зээл. Богино хугацаатай, их хүүтэй зээл бүү ав. Тэр бол түймэртэй адил. Харин урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хурдан эргэлдүүл. Нэг мэгж аваад олон торойтой болох шиг мөнгө чинь үржинэ. Чи зээлийн өрөөс гарах төдийгүй, зээлдүүлэх мөнгөтэй болно. Ер нь гачигдаж өрийн нээнтэгт орох тусмаа хүн гайхалтай сэтгэж, гавшгайлан зүтгэж, олзны орд нээдэг. Лоохууз 17 төгрөгний цалинтай үедээ, би 70 төгрөгний цалинтай болуутаа л тосон чөмөгтэй амьдрахын ухааныг олсон. Тийнхүү гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээсэн Гэр-улсад,
Эрүүл энхийн цагаан буян
Эд хөрөнгийн арвис буян
Инээд баясалын далай буян
Эрдэм ухааны гэгээн буян
Өдрөөс өдөрт чуулаад эхэлдэг дээ хө.
-Гэр улсаа хэдийд байгуулвал зохистой вэ?
-Дурлах насандаа гэрлэж болохгүй. Үнэнхүү үер шиг халгиж цалгих үед л гэр улсаа байгуулах нь зөв.
-Яагаад?
-Дурлал гэдэг үгийн язгуур “Дур”. “Би чамд дурлаж байна аа” гэвэл “Миний дур дийлдэхээ болилоо" гэсэн утгатай тачаангуй өдөөлөг. Дурлалд жолоо алдсан охин л дунд сургуульд байхдаа ижий болж, амьдралдаа алддаг. Харин хайр бол дурлалаас дэндүү тэнгэрлиг. Дурлал харцаар оруутаа доод тив рүү тэмүүлэн тэнэглэдэг. Хайр харцнаас зүрхэнд, зүрхнээс тархинд үүрээ засдаг аз жаргалын алтан хараацай. Өөрөөр хэлбэл, дурлал аавын хүү, ээжийн охиныг ахин залруулашгүй гэмшилд унагадаг. Хайр залуу хосыг бат бэх Гэр-улс болгож өөд татдаг.
-Гэр-улсыг байгуулахын тулд ирээдүйн хань буюу таны хэлдэгээр “Хос багана”-ын нэгээ хэрхэн шинжиж олох вэ?
-Танилцсан залуу хос төдийгүй, аав ээж нь энэ шинжээнд хамтран орох үүрэгтэй. Яагаад гэвэл Гэр-улсыг байгуулах нь хүүхэд чулуугаар гэр барьж тоглохтой адилгүй. Манай Монголчууд удамаар нь, үг яриагаар нь, эрдэм авьяасаар нь эзэмшсэн ажил мэргэжил, зан аашаар нь заяа төөрөгөөр нь, тэр ч байтугай унаж яваа мориор нь (одоо тэргээр нь) залуусыг шинждэг уламжлалтай. Тэр дунд хамагаас эрхэм нь удам. “Сүх авахдаа онгийг нь хар. Хүн авахдаа удамыг нь хар” гэдэг мундаг сургаал шүү.
-Гэр улсыг байгуулахаас татгалзах хориг байх уу?
-“Төр улсын дотор Гэр улс бат оршихуйн нууц” номыг гуравдугаар бөлөгт “татгалзах таван хориг’’-ийг нэн бүрчлэн заасан байгаа.
-Нэгдэх нь?
-Төөрөг нэгтэй, төрөл заяа нэгтэй садангууд ураглах байтугай өвөр нэгтгэх хориотой. Түүнийг цус ойртох гэдэг. “Цус ойртсон дорхноо яс хөсрийтсэн нь дээр” гэдэг үг ч бий. Хэрвээ энэ хоригийг зөрчвөөс Өгөдэй хааны хэлснээр “Өөхөнд ороовч нохой шиншихгүй, Өвсөнд ороовч үхэр хивэхгүй" хүн-торой гардаг. Энэ бол бие нь сул, өвчин салдаггүй. Яс нь сул тахир, махир, бөгтөр төдийгүй амархан хугардаг. Хэл нь сул ээрүү, дүднээ, гацаа, шулга. Оюун нь сул барьсан тавьсанаа мэддэггүй. “1+1=хэд вэ?” гэхэд дав (тав) гээд гөлийж байдаг. Нас нь охор гарахдаа зулбамхай, амьд гарлаа ч нас богино. Энэ бүхэн бол удам бузартсаны гай. Бусад хоригийг номоос нь уншчих.
-Залуу хос Гэр-улс байгуулахдаа заавал хуримлах ёстой юу?
-Хурим бол гурван их ёслол. Хуримын ордонд бүртгүүлээд, төрийн ордны өмнө батиараа татуулдаг нь төрийн өмнө Гэр-улсаа батлуулж буй сайхан бэлгэдэл. Хийдэд очиж, лам багшаасаа ерөөл сонсож, дурсгалын батиар татуулдаг нь Бурханы урд шажин номын ёс ёмбойлгож буй их хүндэтгэл. Гал голомтондоо анхны галаа асаан, шинэ бэрийн цай хоол хүртэж найрлах нь хамт олны өмнө Гэр улс болсноо тунхаглаж буй их ёслол. Хурим заавал нүсэр байх ёсгүй. Гол нь нэгэн насандаа үл мартагдах нандин дурсгал, хүмүүн ёсны их хүндэтгэл байх ёстой.
-Гэр-улсыг өөд татдаг гэгээн буянд юу юу багтдаг вэ?
-Гэр-улс бат байхын гам хошлон нь нэг сэтгэл, нэг итгэл үнэмшил. Эрийн ясан чөмөг сунаж, эмийн цусан цэнэг ханасан үедээ нийлсэн гэр нэг, ор нэг, дэр нэг, амь зуулга нэг хосын бие нь тус тус боловч итгэл үнэмшил нь нэг байх ёстой. Нэг нь бөө шүтдэг, нөгөө нь Есүс шүтдэг бол хэтийн заяа гэгээн болохгүй. Арвилан хэмнэлт бол эд хөрөнгөөр дутуухан ч ирээдүйд элбэг дэлбэг амь зуухын нөөц. Балгадаг айлд хэзээ ч буян чуулдаггүй. Бага багаар хэмнэдэг айлын буян дундардаггүй.
Хань ижил, аав ээж, үр хүүхдээн
Хайрлахын дээдээр хайрлан халамжилдаг байх
Эргэн тойрныхоо олон түмэнтэй
Эх нэгтэн шиг эвсэг найрсаг явах
Анх цагаас, мөнх цаг хүртэлх
Алсч хараа, холч ухаантай байх зэрэг арван найман гэгээн буян айл гэрийг өөд татдаг юм даа хө.
-Гэр-улсыг доройтуулдаг гэмт нүгэл юу юу байдаг вэ?
-Аз жаргалыг хөндөгч айл гэрийг түйвээгч арваад муу ёрын нүгэл бий. Нэгдэхь нь хар. Хар бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл. Хар хүүшилсэн айл цоожгүй шоронтой адил. Ханиа хардагч бол буугүй хуягтай адил. Харыг хог дээр хаяж чадсан Гэр-улс жаргалтай.
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам яагаад ийм ном захиалан бүтээсэн юм бол?
-Сайд С.Эрдэнэ хэлэхдээ “Монгол улс хүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой. Энэ бол иргэн бүрийн төв үзэл зөв ухаан бодлыг Монгол төрийн үйл хэрэгт дайчлан ашиглана гэсэн үг. Манайханд ярьсан Галсан гуайн үгэн дотроос “Төр улсын доторхи гэр улс" гэдэг үг цочирдом содон дуулдсан. Тэгээд л бид захиалж, гэрээ хийж ном бичүүлсэн. Энэ ном ганц бие залууст байтугай гал голомтоо аль эрт бадраасан эхнэр нөхрүүдэд ахин дахин уншууштай, алт мэт санаануудтай, аван шууд хэрэглэх өгөөж хишигтэй юм. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд оюунлаг иргэдийнхээ оролцоо дэмжлэгтэйгээр бүтээсэн олон өөдрөг үйлсийн нэгэн гэгээн зул боллоо” гэж үнэлсэн байна лээ.
-Төр улсын дотор Гэр-улс бат оршиход төрийн зүгээс юу хийвэл үр өгөөжтэй болохсон бол?
-Гэр-улс баян бол Төр улс баян болно. Гэр-улс хүчирхэг болвол Төр улс хүчирхэг болно. Иймд баян, ядууг эс ялгасан хавтгайрмал халамжаас татгалзууштай. Харин залуу хос заяагаа гагнуут авгай нөхрийн аль алинд ажил өгдөг болууштай. Энэ бол идээд дуусдаг хүнс, үрээд дуусдаг мөнгө биш. Гэр улсыг өөд татах гэгээн бодлого. Салж сарнилгүй гурван жил болуут нь сууцны зээлд шууд хамруулууштай. Хүүхэд төрүүлэхийн тоолонгоор өрөөний үнийг хасууштай. Бат бэх Гэр-улс мөнөө арван жил харуулсан бол гадаад дотоод аялал, эмчилгээний зардал, үр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг улс даагууштай. Тэгэж гэмээнэ долоон муу ёрийн гэр бүл цөөрч, тогтвортой батжилтай Гэр-улс олширно. Гэр-улс батжихын хирээр төр улс хүчирхэгжинэ шүү дээ хө.
Шувуу хос жигүүрийнхээ ачаар өндөрт нисдэг
Мод олон салаа үндэснийхээ ачаар өндөр ургадаг
Хүн эвлэснийхээ хүчээр жаргалд хүрдэг
Монгол улс минь Морин жилд гурван сая иргэнтэй боллоо. Ойрын үед нэг сая гэр улстай болтугай! Гэр-улсын гишүүн бүхэн нь:
Эзэгнэсэн өмч хөрөнгөтэй
Эрхэлсэн ажил хөдөлмөртэй
Эргэж хөрвөдөг орлоготой
Эх оронч сэтгэлтэй
Эрдэм ном шүтээнтэй
Эрх чөлөө жаргалтай
Эв нэгдлийн гагнаастай
Инээн жаргацгаах болтугай!
Б.Отгон
Эх сурвалж: "Нийслэл таймс"
Сэтгэгдэл0
bayr hurge az jargal husie urt nasalj udaan jargaarai nomiin tsagaan buyn delgereh boltugai
shan nom bichsen bna haanaas olj unshih uu medeh hun bval tailbar bicheerei
Энэ сайхан номыг олж авнаа.Миний монголын залуусаа хичээгээрэй
BALIAR FASHIST UVGUN UU GUI YU ENE CHIN. HAKUHO AVARGA TEGVEL TER 5 MUU ER SHUGLESEN GER BULIIN 1 N BOLJ TAARAH N DEE. USA-D MONGOL NERIIG ZUURAITUULJ BAIGAA BALETCHIN ALTANHUYAG BAS NUGELT GER BUL AIN. SWEDEN ULSIIN ZUMIIN HUREELEND AJILLAJ BAIGAA PSYSIC-N NERT ERDEMTEN DONROV GUAI BAS NUGELT GER BUL BOLOH N...BALIAR SANAATAI UVGUN BAINA DAA ENE GALSAN
Өөрийнх нь хүүхдүүд гадаадад амьдардаг, зарим нь гадаад хүнтэй суусан, зарим нв салсан сарнисан л юм гэнэ билээ дээ.
saihan heljee nomig ni buren eheer ni unshmaar l yum bn da.bayarlalaa
Ямар сайхан сургамжтай ярилцлага вэ. Галсан гуайн энэ номыг заавал олж гэр бүлээрээ уншнаа. Баярлалаа.
Ео ео
Энэ юу юу гэж бүлрэнэ вэ.охиноо бас нэг гадаад эртэй суулгачихаад охиноо хүмүүжүүлж чадаагүй байж бас бидэнд сургааль айлдаад байдаг.инээдтэй өвгөн
галсан гуай минээ,уншигч байхгүй болсон шинэ монголд зохиол бичээд юугаа хийнэ?
ta arai tegj helj bolohgui shuu tuunii zoheol bol eh gaihaltai baidag
zail er em yanhan gicjii min chinii burhan za yu .ene hun bol...muu humhiin toos min
Охины хийсэн нүглийг галсан гуайд оноох ч бас хэцүү.Эрдэм сураарай гээд захиад явуулсан байхад хичээлээ хийхгүй харийн хар юмтай нөхцөөд эцгийнхээ сайн нэрийг хугалсан байна.
yostoid oookkk
Zssssss... Orhi tsaashaa. Odoo tsagt hun husseneeree l amidrana. Neg ih surgaali ene ter hereggui.
Тань шиг ингэж ойлгодог бас амьдардаг малнууд олшроод байгаа учраас энэ улс хүчгүй дорой тэнэг болчоод байна л даа. Өөрийгөө засаад гэрээ зас, гэрээ засаад улсаа засвал бидэнд хэрэгтэй байх даа.
cham shig teneg humuus tsuun baigaasai um mani badme hum
Та, Хүссэнээрээ амьдарч болноо харин үхэхдээ хүссэнээрээ үхэж чадахгүй болох бии вий
Гэхдээ Элбэгдорж шиг гадаадын шоронгийн хулгайчийн өмнө Т.Галсан гуай хэзээч мөлхөхгүй дээ.
ГАЛСАН ГУАЙ ЭНЭ ҮГЭЭ ТА ЭЛБЭГДОРЖИД НЭР ЗААГААД ХЭЛЭЭД ӨГ ТӨРИЙН ТОЛГОЙД БАЙГАА УСАН ТАРХИТАЙ УДИРДЛАГУУДАД ХЭЛЭЭД ӨГӨӨЧ
Хөл, толгойгоогүй мэдэхгүй болсон өнөө үед сургамжтай сайхан ном бичсэн байна. Баяр хүргэе. Урт насалж удаан жаргаарай.
yariltslaga geheesee beldsen asuultand hariu avsan yum busuu?yahav bas unshihad idyyrteil yum baina
Харийн эрийн өвөр дулаацуулах заяатай төрсөн охиндоо наад сургаалиа айлд даа, хамар Галсан гуай.
tiimees medreed bichsen yum bish uuu, aldsan humuus l iluu ih uhaardag biz dee sonin yumaaa
Yunii turuund miug uhaj tvnheh hereg yun??? Aldaa hiideggui hvn haana baina??? Aldaj bj uhaardag tgd l uhraaliin vgsee hairlaad bgn bishuu?end bga sorog setgegdel bichsen humuus chin yatsn nvgeltei amitad ve??
Биеийг нь төрлүлэхээс ухааныг нь төрүүлэх биш дээ. Сайхан аавд даанч ухаан муутай охин заяаж. Цусыг нь бохирдуулж, аавынхаа зүрхэнд зүү хатгаж дээ. Бусдын хүүхдийг ч бас бүү алдаасай гэсэн дээ өвгөн найрагч ингэж бичээ биз дээ.
mongol ulamjlal bldelxiid baixgui ov soyol bilee bid ulamjlal soyoloo aldsan uchraas balai teneg yum yumnii gaj donton amerikiig shutsenees uls oron doroiton moxoj baigaa tuiliin unen bileee
сайхан ярилцлага байна, цаанаа л бодлогын шинжтэй, авах юм ихтэй ярилцлага байна шүү. аа тий шүүмжлээд байгаа хүмүүс тэгээд уншихаа л болилдоо ... олон юм хуцаад байх юм.
Sanaj sermeer saihan heljee.
гэр бүл гэдэг тогтсон монгол хэллэг байсаар атал гэр улс гэж томруулах ямар хэрэгтэй юм бэ, тийм ч оновчтой бус хэллэг байнаа яруу найрагч минь
Гэр бүл бөх бат байх бүх амьдралын баталгаа. Сайхан ном бичжээ. Та урт наслаж удаан жаргаарай
"Дээр дурдсан таван муу ёртой гэр бүлээс онхи өөр" гэнэ vv, учир мэддэг хvнээс ийм vг гардаг юм байжээ гэж?!
Galsan guai Urt nasalj udaan jargaarai..erool bat orshig
tenemel ger bul gene uu ene uwgun chne burj bnada zarim n hrgtei wm bna zarim n hrggui uur.n ohim japan nuhur,ei shu da
avah geehiin uhaanaar hand
Zasssss yaj amidarhaa bi ooroo medne, hun bur tani shig amidrah albagui, ta l durtai bga bolohos bi bish kkk
Arai xetruulsen baina jaaxan xalamtsuu baisan yum baixdaa, nileen zov yum yarisan bolovch ooriin ger bul xuuxduudee xet magtaad xalichlaa Galsan guyai, busad-n xuuxduud bugd oorsnoo zov gej bodsonooroo bas xuvi tavilangaaraa xania songood chadxaasaa yadax xurtelee Mongol ulsaa setgeldee teegeed amidarch yavaa gej bi boddog shuu. xunii urs yalgaagui ta ingej xetiidej busad-g doosh xiij boloxgui sh dee.
Гадаадын хүнд байдалд орсон нэг хүнд өршөөл үзүүлснээр гадаадад хэрэг тарьж алах ял хүртэл заагдаад байгаа хэдэн тэнэг монголчуудынхаа амийг аварч орон нутагтаа авчрах гарц гаргаж байгаа, гадаадын хөрөнгө оруулагч нарт монголын хуулийг яллаж ч чадана өршөөж ч чадна өршөөснөөр авах юмаа авч болдгийг ойлгуулх давхар давхар бодлого байгааг ухаарах хэрэгтэй юм шүү дээ
согтуу юм уу, галзуу юм уу? уран цэцэн vг урсгах гэж хэт хичээсэн санагдлаа. хэт гvн ухаан бодсоор тэнэг болчихсон юм биш vv ? бардам зан нь хэтэрсэн балай амьтан
chi ooroo harin sogtuu yumuu galzuu yumuu Galsan guai chin ugiin im uran tsetsen ug hellegtei mundag hun shu de
миний аав ч энэ сайхан үгийг хэлдэг байсан гэвч бид амьд сэрүүн байхад нь: танд сэтгэгдэл бичсэн хүмүүс шиг тэнэг байж дээ.Санаж явдаг сайхан үгээ нүдээ юм харахгүй , гараа бичиж чадахгүй болтлоо бичээрэй .таныг бурханы оронд очсны дараа бурхнаас явуулсан үг шиг болох цаг ирнэ .амжилт хүсье
уран цэцэн үг урсгах биш угаасаа л ингэж ярьдаг хүн шүү дээ.
Энэ өвгөн хувийн сонирхол ихтэй бас зүгээргүй ээ шар сэмжилдэг гэж байгаа хүн дарамталж мөнгө салгаад сурсан гар даа сонгуулиар Баянхонгорт Занданшатараас баахан мөнгө авчихаад дараа нь түүхий хүүхэд арай болоогүй гэж доошоо хийгээд Женкогоос бас л салгана.Өөрөө хүүхэн орлдоод
Өөрөө хүүхэн оролдож шүлэг бичиж хүнээр өгүүлчээд тоохгүй болохоор нь олны дотор үг хэлээр доромжлоод зөрүүлээд дормжлохоор цагдаад өгч мөнгө нэхээд аюултай хорчин өвгөн балиар гар дөө мөнгөний төлөө бол юу ч хийж мэднэ улс төрчдийн дунд хов базаж мөнгө хийж сурсан жинхэнэ популист гар даа Занданшатар ч сайн дагздуулсан даа
arai muuhaigaar helj baina dd che
uurinhuu aav shig uvuu shig hunig arai denduu helj bgan bishu cham shig malnuudaar duurchiheed l ene hun ingej bichij helj suugaa busuu ugee bodoj chalch
Hun turhtei sug
ta nar bolildoo hun muulah gd bwal unshihaa bolioch unshaad awah geehiin uhaanaar handwal zugeersen uursdiigoo uhaangui teneg gedegee l heleed bhiin icheech
tanii heldeg zuv shuu
ta nar galsan gyain daind uhaanaaraa hurah boloogyi shuu iim malnuudaar duurchiheed l mongol uls sergehgyi baigaa yam galsan gyaig 100 huwi demjij bna
Saihan surgamjtai nom bichjee.zaaval avch unshnaa
Хүн бүр ондоо, хүмүүс хоорондоо ямар нэг хэлбэрээр ойлголцож зохицоод гэр бүл, хамтын амьдралаа аваад явдаг. Болохоос болохгүй нь хүртэл учраа ололцоод явна. Айл бүр их бага асуудалтай. Хамтран амьдрахаар шийдсэн хүмүүс энэ глобальчлагдаж байгаа ертөнцөд хаана амьдрах, хэнтэй амьдрах нь тэдний эрх юм. Галсан гуай хүмүүсийн амьдралын хэлбэрийг заах гэж мунгинахын оронд хүн хүнээ хүндлэн, соёлтой амьдрах учиртай тал дээр үг хэлбэл сайн сан.
ih saihan uhaaruushtai boduushtai bichsen bna. Tanid amjilt ushuu olon nom zohiol gargarai
Bugd unsh
bayarlalaa tanii ajil ervvl mended az jargal hvsiye
uguu zuv bechej suraach ee
авах ч юм байна авахгүй орхих ч юм байна даа. Уншихад буруутах юм алга гэж бодож байна
urd holiin hiisen hergiig hoid hold n geecheerter ohini toloo GALSAN guain buruu yu bhab dee tertei tergui zagaschni MORI usgui gedeg ug bii hoino bavuugiin huugees iluu l surgaal aildjee abah geehiin uhaar unshdaa mongolchuudaa!!!!!!!!!!!!!!!!
uneher negiig tungaaj 2g boduushtai saihan ugnuud bnshu zaaval avch unshhiim shu
Avah geehiin uhaanaar unshihaas gadna ene ued bol ih heregtei zuiliig bichjee amjilt
Юманд авах гээхийн ухаанаар хандалдаа хүмүүсээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Ганц хvний амаар Монголын гэр бvлийн асуудал шийдэгдэх гэж юу байх билээ дээ?! Амьдрал гээч маань " ...гоё ганган vг яриа ..." биш гэдгийг ахмад нэгэн мэддэг л баймаар!? Мань мэтийн сонсож байснаар "евген ах " нэлээн "шалиг " байсан гэдэг байх аа!?
Хүн бүр ондоо, хүмүүс хоорондоо ямар нэг хэлбэрээр ойлголцож зохицоод гэр бүл, хамтын амьдралаа аваад явдаг. Болохоос болохгүй нь хүртэл учраа ололцоод явна. Айл бүр их бага асуудалтай. Хамтран амьдрахаар шийдсэн хүмүүс энэ глобальчлагдаж байгаа ертөнцөд хаана амьдрах, хэнтэй амьдрах нь тэдний эрх юм. Галсан гуай хүмүүсийн амьдралын хэлбэрийг заах гэж мунгинахын оронд хүн хүнээ хүндлэн, соёлтой амьдрах учиртай тал дээр үг хэлбэл сайн сан. Зочин, 2015-03-09 22:55:46, 150.129.140.94Хариу бичих
Монгол гэдэг гэр-улсыг ерөнхийлөгч биш УИХ удирддаг шүү дээ. Үндсэн хуулиар засаглалын хувиараа ингээд хийчихсэн юм. Манайхан төрийн тэргүүн гээд нэрлэчихсэн болохоор нь Эбэ ерөнхийлөгч рүү дайраад байна. Хариуцлагыг Эбэ биш З. Энхболд үүрэх ёстой. Засгийг, төрийн бодлогыг З тэргүүтэй 76 гишүүн гаргаж, удирдаж байгаа. Ерөнхийлөгч бол бэлэгдэл төдий. Хууль батлахгүй, хориг тавьсан ч хүчгүй, шууд оролцохгүй. Харин ард түмний нэрийн өмнөөс УИХ, ЗГ-ыг шахаж шаардаж байгаа юу гэвэл ТИЙМ гэж хэлнэ ээ.
aimaar shar semjilsen hvn gedgiig n Bayanbuurliin amraltinhan am negteigeer helj baij bilee, joohon joohon ohid awch ochood l zawaardag hvn iim yum bichih n ichgewter yumaa.BAS tursun ohin n yalaa daa.zvgeer l japanii hunjild gvigeed orson.
Энэ номоор бүх хүнд хичээл зааж гүн бат ойлгуулавал гэр улс маань батжих байхаа.
"Гэр бvл бvрэн бvтэн байх" нь хvн бvрийн хvсэл байдаг биз ээ, ахмадын vгийг сонсох нь зев, гэхдээ енее цагт ганц хоёр...xvний санаа оноо "ном" -оор гэр бvлийн асуудалд хандвал жинхэнэ завхрал гээч нь болох биз дээ!? Галсан гуайн хамаатан садан нь Сhicago, IL хавиар амьдардаг гэдэг байх аа, энд амьдардаг хvvxэд залуус, xvмvvc...монгол биш хvмvvстэй гэр бvл асуудал нээлттэй л байна ш дээ!?
...гэр бvл болох...
Харин "Давхар иргэншлийн" асуудал бидэнд чухал!!! Тухайлбал Хойд Америк (USA, CANADA)-д амьдардаг хvмvvcийн хувьд!? "Yлдье гэж байгаа бол ондоош" гэдэг байх аа!?
Хүн бүр ондоо, хүмүүс хоорондоо ямар нэг хэлбэрээр ойлголцож зохицоод гэр бүл, хамтын амьдралаа аваад явдаг. Болохоос болохгүй нь хүртэл учраа ололцоод явна. Айл бүр их бага асуудалтай. Хамтран амьдрахаар шийдсэн хүмүүс энэ глобальчлагдаж байгаа ертөнцөд хаана амьдрах, хэнтэй амьдрах нь тэдний эрх юм. Галсан гуай хүмүүсийн амьдралын хэлбэрийг заах гэж мунгинахын оронд хүн хүнээ хүндлэн, соёлтой амьдрах учиртай тал дээр үг хэлбэл сайн сан. Зочин, 2015-03-09 22:55:46, 150.129.140.94
СУРГУУЛИУД ХҮҮХДҮҮД ЗАЛУУЧУУДАД БҮХ ШАТНЙ СУРГУУЛИУДАД ЭНЭ НОМЫГ ЗААЛГАМАР БАЙНАА САЙД ГАНТӨМӨРӨӨ ГАЛСАН ТАНЬД МӨРГӨМҮҮ БИ
За боль доо! Арай ч тэгэж мунхрахгvй байлгvй дээ!? "Зев мэт сонсогдов ч эцэстээ буруу руу хетлех зам олон" гэж!?
Галсан гуай ч "businessman" болсон юм шиг ээ!? Одоо ч Chicago энэ тэрээр ирж олны дунд элдэв юм ярих нvvргvй болох шив дээ!? Энэ евгений vгээр бол "гадаад" нехер эхнэртэй гэр бvл, "гадаад" аав ээжтэй хvvxдvvд "муу ёрынх" гэж байгаа биз дээ!? Ингэж ч хадуурч болохгvй байх аа!?
Зарим нэг зөвхөн монголдоо байгаачууд сайн яваадаа атаархаад ийм юм бичдэг байхоо зайлуул! Эрээн мэрээн оруулаад үзүүлчээч.
Erguu bi oilgood bainaa Elbeg haandaa naad ugee heleed uzdee.Erdemten uhaantniihaa ugiig sonsohnuu??????
saihan surgaaltai nom bn. bayr hvrgeye.
Галсан гуай ч "businessman" болсон юм шиг ээ!? Одоо ч Chicago энэ тэрээр ирж олны дунд элдэв юм ярих нvvргvй болох шив дээ!? Энэ евгений vгээр бол "гадаад" нехер эхнэртэй гэр бvл, "гадаад" аав ээжтэй хvvxдvvд "муу ёрынх" гэж байгаа биз дээ!? Ингэж ч хадуурч болохгvй байх аа!?
ger bul togtvortoi bol uls guren bat bex gegeen deedsiin altan surgaali bna bid ovog deedsiinxee surgaaliig umartsanaas gashuun zovlon amsaj bna odoo tsagt xun tolgoitoi malnuud ix boljee tiim noxduud ix bna muu yumand setgel ni baysdag odoo ta nar zaluusaa xar boon xair durlal delguuriin languunaas baraa avch baigaa met ene chin biologiin noxon urjixuin protsess shuu dee
нүгэлт гэр бүл гэдэг чинь юу гэсэн үг вэ? өвөө минь. таны үзэл бодол хоцрогдсон юм бишү. ямар ч гэр бүлийг зөвхөн гаднаас нь хараад дүгнэж чадахгүй.
Зөнөсөн өвөө л болж дээ. Одоо цагт хэн хаана хэнэтэйгээ амьдархаа өвөөгөөр заалгахгүй штээ.
ooroo hiisen buteel her hun bilee
Мэргэн ухаант буянт буурал, их номч хатуу цагийн цуллогийн тэмээчин, хойч уеиин соен гэгээруулэгч, ардын уран яруу зохиолч, азай буурал таны оюуны мэлмий, ухаанытан далайд залбирч, ухаан балай ичгуур угуй , тэнэг мэлрээ, гажууд мунхаг сэтгэгдэлчдийн умноос тумэнтээ хулцэл очий!!
Xarin tiim ee humuus ih munharchee, yaj ingej ichguur sonjuurgui yum bichij chadnaa, yana da
augaa ix mergen azai buurliinxaa omno ichguur sonjuurgui buxnii omnoos xultsel ochie nomiin dalai delgereg neg ch nom unshij uzeegui teneg noxdiig yaltai bilee
Хань ижил, аав ээж, үр хүүхдээн Хайрлахын дээдээр хайрлан халамжилдаг байх Эргэн тойрныхоо олон түмэнтэй Эх нэгтэн шиг эвсэг найрсаг явах Анх цагаас, мөнх цаг хүртэлх Алсч хараа, холч ухаантай байх зэрэг арван найман гэгээн буян айл гэрийг өөд татдаг юм даа хө.
эвсэг найрсаг явах )эвсэг найрсаг явах end yu heleed bn sain bodoldoo shuud l zaalaa barilaa gehiin
Chicagod irehed ni humuus ih l hundetgen huleej avsan daa. Harin bidniig muu eort ger bul gedeg mash muuhai ner hairlasaniig unshaad neg l hundetgeh setgel turuhgui bolson doo
Гадны хүнтэй суугаад жаргаж байгаа нь цөөн л байдаг юм шиг байгаан, тураг ядрахаараа уулаа хүн ядрахаараа төрлөө гэдэг үг байдаг. Төрсөн нутагтаа ирэхэд чинь бөөн эрлийз хурлийз болчихсон байвал хэцүү дээ. Гадны хүнтэй гэр бүл болохыг нэг их дэмжээд байх зүйл биш. Цус нь цэвэр байх шиг сайхан юм алга даа.
Bidnii tsoohon Mongolchiid, tsusaa tsever bailgax n UXaaaan
Цагтаа сайхан яруу найрагч байсан. Одоо хөөрхий зөнөчихсөн юм уу даа.
Mongol uls min MALAAR DUUUREEEEEEEEN gej. Zarim neg hunii yumig unshaad awahiig ni awad hayhiig ni hayj chadahgui, hunii bogs uhsan malnuudad zoriulaw
kkkkkk demjij baina
demjij bna xun tolgoitoi malaar duuren boljee erdemten merged ygui bol uls guren moxnoo gej
ганц ч номын хуудас сөхөж үзээгүй зарим хүмүүс дэндүү өөртөө итгэлтэй ичгүүргүйгээр хүнийг гутаан доромжилж байгаа нь илт харагдах юм. ӨӨрсдөө сайн үйл нэгийг ч болов бүтээхийн оронд үнэн үг хэлж, үйлс ажлаараа үлгэрлэсэн нэгнийгээ өөрөөсөө доогуур тавьж яаж чаднам бэ. Галсан багшдаа баярлалаа. Таны номын цагаан буянг ухаантай монгол хүн бүхэн хүртэнээ. Та урт насалж үг сургаалиа бидэндээ улам их айлдан үлдээгээрэй.
uneheer gaihaltai hun hun shimten anhaaraltai unshaasai..mash ih uhaaral surgamj shan sanaa amidrald chuhal heregtei nom bn.buren eheer ni avch unshihiig huschbn...tand amjilt husch urt udaan nasalj eruul enh bgaarai..bayarlalaa
Eruul bat orshigee hurai hurai
Tv-r yarij bhiig ni sonsool ene huniig hundeldeg bolson haa yawsan gazraa saihan erool aildaj yawdag gesen. Zarim ni 1 yariltslaga unshaal buruugaar yariad bh yum
Төрсөн охиноо гадаад хүний эхнэр болгосон, хүү нь архичин. Гэрийн эзэн ч бол доо ... Юун Төрийн тэргүүнд заах манатай. Манж өвгөн ...
chamaig bodvol tumen olondoo xundlegdsen xun cham shig xunentser bichsen yumiig ni ch oilgox chadvargui bichsen yumiig unshixad ilt neg xuudas nomiin mor gargaj chsadaxgui ni ilt bna unexeer mal yum bna
Tamiin togoonii ulger yumdaa!!!! Awah geehiin uhaanaar arai uujuuhan setgej boldoggui humuus yum bhdaa... denduu uchuuhen nuhduud ih bnaa burhan iweeg ta nuhdiig
Асуулт таны зохиол гэхээр Д,Пүрэрдорж гуай Д ,Цоодол П,Бадарч гуай нарыг нэрлэх юм даа өөрт нь олигтой зохиол байдаг юм уу ер нь нэг ганц хоёр дөрвөн мөрт л байдаг шиг санагдах юм хэлмэгдсэн гэж их ярих юм зүгээр нэг заргач л байсан юм билээ ,хүмүүсийн сэтгэгдэл нэг юм хэлээд л байна даа .ардын уран зохиолч арай л ахадсан цол бололтой юм.амьдралын туршлага үзэж өнгөрөө өн бүхнээ эвлүүлээд байхад энэ зэргийн юиыг захын хүн л бичнэ дээ
Unen unen shuu
СОЛИОТОЙ МУНАГ ӨВГӨН БОЛИВОЛ ЯАСЫН БЭ? НАС НАМБАА БОДООД АМАА ХАМХИАД ТОХИТОЙ СУУВАЛ ТААРНА. ЭНД ТЭНДЭХ ХҮМҮҮСИЙГ МУУЛЖ ЯВДАГ ҮНЭН СЭГ БОЛСОН ӨВГӨХ. ХЭЛМЭГДЭЖ ЗОВСОН ГЭЭД Л БАЙДАГ ТИЙМ Л ЮМ БОЛ ОДОО ТОХИТОЙ ЖАРГААД СУУЖ БОЛОХГҮЙ БАЙНА УУ?
Surch bolovsorch yavaa bi met ni tenemel ntreeree duuduulna, ain zuuz, tgeel huuchin huu tsarailtsgaagaad humursun togoondoo huluu jiiltseed, huseh huselgui hiih ajilgui, eh orondoo hun hiij uguul, uuriin biyiig urgumjit said ulsiin terguun gl suujiij dee, bi ch tenemel nutaggui hun taanuudad sanaa zovood yaahav
ene said gantumur nasantaigaa zuuraldahaa boliod ene met hiisen umtai hunii surgaaliig hutulburtuu oruulaachee.muunist nasaagaas odoo galsangui dor bolood nn uu.
Wutai unen bid osvor uee ingej humuujuuleh estou ingej sufgadag ni daanch tsoon bollo ta moni ihaantai iluu ihiig surgaj urt naslaarai mongol hun chini iim lbaih bishuu
huuhed ni shorongiin hulgaich baisan yum v
Сайхан сургамж айлдсан байна. Сөрөг юм бичээд байгаа хүмүүс атаархаад байгаа юмуу буруу сэтгэлтэй юм уу нэг л ойлгохгүй байна шүү. Гэр бүлүүд тогтвортой байж байж л улс нийгэм хүчтэй байна гэдэгт би л хувьдаа итгэдэг. Аль эсвэл дээр дурьдсан алдааг гаргачихсан тэгээд хүлээн зөвшээрч чадахгүй байгаа юм болов уу.
Өө хайвал хорвоо тэр чигээрээ өөтэй.
saihan heljee, hun bolj turnu gdg ni uutei horvood uugui amidarch gaviya baiguulah yum shig bgaa yum. gehdee hench tegj chadahgui butsdag. tm bolohoor bugdeeree bid uutei amidarch bgaa tul turuulj uhaarsan negniigee uuruur helbel bidnees turuulj yavaa negniihee ugiig sonsch bsn ni deerdee humuusee.
Их сайхан ярилцлага болжээ.авах гээхийн ухаанаар ойлгох хэрэгтэй байхдаа.
уншсан байхад илүү болохч юу байхав.Үнэн хайраа олсон бол гадна дотных байх нь ч хамаа юу байхав.Энэ улсад хүүхэд багачуудыг зөв төлөвшүүлэххэд үнэхээр анхаарч хөрөхнгө мөнгө зөв чиглүүлэг ус агаар ммэт хэрэгтэй л байна. Одоо энэ байгаагаараа байвал хойч үе яанааааа
энэ олон нам дарга сэтэртнүүд хзнийг ч мэдлэггүй тархи оюун хоосон иргэд олон байх тусмаа 76 д сайнаар нөлөөлнө хоосон толгой хоосон хийхрэл сайн гэж төлөвлөж бгаа иргэдийн толгой номоор цэнэглэх дургүй нь ойлгомжтой
galsan gyai saihan heljee gadaad hvntei syyh ni yalangyua hvn am tsuutei manai ylsad tyiliin byryy gj boddog end esreg setgegdel bichsen hvmvvs neg bol genen zaluuchuud esvel gadaad hvntei gerlegsed zonhilj bh shig sanagdlaa
gadaad hvntei negent ger bvl bolchihson hvmvvsiig gaduurhah gesendee bish ger bvl bolj haraahan amjaagvi zaluust surgaal hairlajee gej oilgoj bna galsan gyuadaa yrt ydaan naslahiig hvsen eruue
Бууралаас үг сонс, болсон идээнээс бүү зугт гэдэг санаанд орлоо. хүмүүсийн сонсох чадвар дутмаг, мэддэг, мэдэхгүй нь хамаагүй ярих, шүүмжлэх байдал нь дэндсэн бололтой, Галсан гуайд урт нас, эрүүл энхийг хүсье
Uhan oilgoj uhaarch amidar
Galsan guai iluu bna.bayrlalaa.
Zaawal awch unshinaa vg bolgon n utga aguulgiin orgon hvreetei tsaanaa l neg boduushtai.....
Ail buhen amgalan bol tur uls amgalan gej uneheer unen shuu. Surug zuil bicheed bgaa humuus negiig bodoj hoeriig tungaana biz dee.
YMAR CH L BAISAN HIISEN YMTAI HELH UGTEI TUMEN OLONDOO NER HUNDTEI HUN SHVV !!! HIISEN YMGUI TOLGOI MUUTAI ELDEW UNGUUR HUNIIG MUUCHILDAG BUSARMAG MONGOL NI MEDEGDEHGUI ETGEEDUUDEES HAWIGUI 10000% DEER NI TODORHOI !!!!!
Ohonoo hariin hund zarj amidardag ger bul olshirch bn o Ohin ur hunii nutagt eh ornoo agaar usaa sanaad hetsuu bdag bh doo. Nas ahih tusam yasnaasaa eh nutgaa sanadag gesen ohidoo mash sain hairla mongolchuudaa
ДЭЭР БИЧСЭН ХҮМҮҮС БҮГД ГАДААД ХҮНТЭЙ НӨГЧСӨН БОЛОЛТОЙ ЦУСАА ЦЭВЭР БАЙЛГА АЙН
Дээрхийг сэтгэгдлуудїг уншаад унэхээр их эмзэглэх сэтгэл турж бнаа! Унэхэээр монгол улс "МАЛААР ДУУРЭЭЭЭН"гэдэг шиг ухвар мучид сэтгэлгээт эруул согтуу нь мэдэгдэхгуй галзуунуудаар ДУУУРЧЭЭЭЭ!!! "АВАХ" " ГЭЭХ"-ийн ухаанд суралцааасай. Ийм байвал монгол чанар тун ч удахгуй мухух байх дааа "
Ta unen heljee.
Lav unshuurtai boduushtai saihan nom bolson baih, 2) asuuj baigaa asuultuud n sul blaa, 3) Deerh humuusiin bichseniig harahaar mongold amidrah ulam hetsuu boloh baihaa, iim humuusiin hajuud!
өөрийгөө л их магтаж муу ядарч байгаа гэр бүл хүмүүсүүдийг дорд үзжээ дээ.Таны сэтгэлд гэгээрлийн, энэрэхүйн ул мөр өчүүхэн төдий ч алга даа
xuts
Galsan guaid amjilt, urt nas, udaan jargal husie! Ene nomiig zaaval avch unshinaa, aldaagui amidardag hun gej haana ch bhgui, harin hunii aldaag bish amjiltiig sn saihniig olj hardag bh ni chuhal. Aldsan shuu gdgee oilgoj uhaarch amidarval bas uhaan. Uvug deedseesee yag Galsan guain ene nomtoi adil surgaaliig sonsson. hediigeer mglchuud Chingis haaniihaa uyees tsus holildsonch gsn odoo bol ali boloh gadaad huntei suuhgui bhiig zuvludug yum bnalee.
Чамирхаж маягласан зөнөг өвгөний үгийг хэн тоодог юм. Дүрдээ итгэсэн зөнөг өвгөний үг залхуу, дургүй зэрэг зэрэг хүргэчихлээ.
chi yalzarchee, ivii de
chuhal bush bna
Өө ёстой сайхан үнэн л хэлсэн байна ш дээ.харин ч өөрийгөө,өөрийнхөө үр хүүхдийг хүртэл золиослон байж, төр улсаа өөдөн татахын тулд түмэн олныхоо төлөө зоригтой хэлж чадсан байнаа. Үүнийг түмэнд түгээе гэж
Төсвийн мөнгөөр ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр ном бичих захиалга өгч,санхүүжүүлэх нь хууль бус.Тэгээд ч энэг зохиолчийн уран сайхны шинжтэй, шинжлэх ухааны судалгаагүй бүтээлийг хэн ч тоохгүй шүү дээ.
монголын залуучууд бүхэн ,гэр бүлийн гишүүд ГАЛСАН гуай энэ гайхамшигтай сургаалыг үнэн үгийг уншаарай хэрэгжүүлж сайхан амьдраарай ЭЛБЭГ ДОРЖ мал ийм гоё юм ярихгүй далан хадалч нохой
Энэ хүмүүс чинь одоо яагаад ийм болцон юм бэ? Шоу үзэж чадахгүй, бас уншиж чадахгүй, сайн муу мэдээ мэдээллийг боловсруулж чадахгүй бяцхан тархитай юм болов уу? Нэг нэгийгээ барьж идлээ, Таминь ээ...., би харагдахгүй гээд зор зоргоороо л байхын, энэ настай хүнийг ядаж хүндлэхгүй байна уу Бичсэнийг уншихгүй байя гэж бодоход арай л аймар Юмаа барьж идлээ яасан айхтар үг цуглуулж суудаг юм бэ дээ ....,
Galsan gej ovgon baisan
Намчирхсан нь илүү юм. Сургамжтай сэрэмжтэй юм байна байна. Сургуульд бага ангиас нь сургалтын хөтөлбөрт оруулаад хэлээд заагаад баймаар юм байна даа
Gadaad ehner nuhurtei humuus ih hundeer tusgaj avaad bh shig bna. Etsestei hedhen mongolchuud bid chin ter chigtee ynz buriin gadniihantai gerleed ehelvel mongol uls gej er ni bh uu? Tudiiguus udiig hursen mongol geh tsever tsus bhgui bolbol undesten gej togtnohiin uchir utga ugui blno. Uuriinh ni ohin ni hurtel gadaad huntei suusan bhad zuv zuiliig zorigtoi heljee.
Gadaad hvntei suusan hvmvvsiig buruutgaagui bna. Bid eh oron gej baidag bolohoor bidend vndesten gj baidag bhoor eh orondoo ooriin vndestenee bat boh urr udaan jargaltai oron bolgohiin tuld ail ger bat boh tsus ni tsewer bwal ger uls bvten uls tor towshin bna gsn vndsen sanaag l helsen bna
ih mundag hun shУУЧЛААРАЙ ГУЙЯ УУЧЛААРАЙ Фэйсбүүкийн гишүүдээ фэйсбүүк маш их ачаалалтай ажиллаж даацаа дийлэхээ больж байна. Фэйсбүүкт олон хэрэглэгч байгаа бөгөөд шинэ гишүүд ч ихээр нэмэгдэх болсон. Тиймээс бид идэвхитэй, идэвхгүйг мэдэх зорилгоор энэ мессежийг явуулсан юм. Та хэрэв идэвхитэй бол 15 хэрэглэгч рүү copy paste хийн бидэнд идэвхитэй гэдгээ харуул 2-7 хоногт бүх хэрэглэгч үүнийг хийсэн байх ёстой. Явуулаагүй хүнийг фэйсбүүкийн найзын тоо харгалзахгүйгээр устгах болно. Энэ мессежийг бүх найз нарлуугаа явуул гэсэн мессеж цацагдаж байна. - See more at: http://www.unen.mn/content/41989.shtml#sthash.kxA3rtd0.d www.unen.mn unen.mn www.unen.mn unen.mn www.unen.mn unen.mn www.unen.mn unen.mn www.unen.mn unen.mn www.unen.mn unen.mn UNEN.MN www.unen.mnuudee helsen ug bolgon in unenii ortoi shuu
saihan nom bljee haanaas awch unshj bh we helj ugnuvv zaluuchud bidend uhaaral hairlasan nom bvteje blla tanid
Галсан гуайд баярлалаа. Маш сайхан ном бичсэн байна гэр бүлээрээ авч уншмаар байна хаана зарж байгаа юм бод
Зарим хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар сэтгэл өвдөх юм аа. Ийм сэтгэл бодол санаатай хүн дүрстэй амьтангууд монголоор минь дүүрч монгол хүмүүсийн минь чанар улам доройтож байгаад сэтгэл зовниж явдагдаа.
suseglen dagya.
Япон хүргэн нь ямар гэр бүл вэ
Ренчин гуайг дуурайж их маягладаг өвгөн. Үнэхээр Ренчин гуайн хаана ч хүрэхгүй байж бас их маяглана аа. Их хэлмэгдсэн хүний дүр эсгэсэн онигооний хэлбэрдсэн өвгөн. Хачин хачин юм ярихыг сонсохоос дургүй хүрмээр маягтай л хүн дээ.
Ренчин гуайг дуурайж их маягладаг өвгөн. Үнэхээр Ренчин гуайн хаана ч хүрэхгүй байж бас их маяглана аа. Их хэлмэгдсэн хүний дүр эсгэсэн онигооний хэлбэрдсэн өвгөн. Хачин хачин юм ярихыг сонсохоос дургүй хүрмээр маягтай л хүн дээ.
Гайхалтай ухааний их үүр , уурхай болсон таньд баяар хүргэе . Амьдралын их ур ухаан шингэсэн энэхүү бүтээлийг залуус минь бүгдээрээ уншаасаа .
Гайхалтай ухааний их үүр , уурхай болсон таньд баяар хүргэе . Амьдралын их ур ухаан шингэсэн энэхүү бүтээлийг залуус минь бүгдээрээ уншаасаа .
Сайхан сургаал үгс байна ухаант олон түмэн минь уншаарай бодож тунгаагаарай бас санаж сэрээрэй баярлалаа
баярлалаа