sonin.mn
НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Бостон хотноо дэлхийд нэр хүндтэй удирдагч нарыг төрүүлэн гаргадаг Харвардын их сургуульд суралцаж төгслөө. Тэрээр өнгөрөгч амралтын өдөр эх орондоо хүрэлцэн ирсэн бөгөөд удахгүй үүрэгт ажилдаа орж Монголын залуучуудын төлөө эрч хүчээр дүүрэн олон сайхан ажил зохион байгуулж, дэлхийн оюуны уурхай болох Харвардын их сургуульд суралцах дараагийн ээлжийн залуусын замыг татаж ирсэн тухайгаа ч дуулгасан байна.