sonin.mn

 Монгол Улсын Засгийн газрын 03 дугаар сарын 09-ний өдрийн “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 09 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөний 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулна. Энэ шийдвэртэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоогоос тодруулахад, “Ийм мэдэгдэл цацагдах үед миний бие ШӨХТГ-ын дарга, ажилтнуудтай ӨМӨЗО-ны Эрээн хот, Замын-Үүд суманд ажиллаж байсан. Харин энэ хооронд Баянзүрх дүүргийн ХЭАХН-ийн дарга Ш.Авирмэд эмч хүн талаасаа өөрийн байр суурийг илэрхийлсэн байсан. Энэ нь Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн албан ёсны байр суурь биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.