Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад хэргийн яамны ёслолын танхимд боллоо. Энэхүү шагнал гардуулах арга хэмжээнд Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь,Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Тулга нар болон монголын оюуны соёлын хүндтэй төлөөлөгчид хүрэлцсэн ирсэн байв.Энэ жил анх удаа олгогдож буй “Билигт гүүш” орчуулгын бүтээлд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд орчуулагдан олны хүртээл болсон 21 орчуулагчийн 40 бүтээл ирсэн байна.
Хоёр жил тутамд олгогдох “Билигт гүүш” шагналын анхны эзнээр Ф.М.Достоевскийн “Солиот”, Орхан Памиукын “Хар домог” романыг орчуулсан нэрт орчуулагч, билигт гүүш Ц.Гомбосүрэн шалгарч Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь шагналыг гардууллаа. Тэрээр хэлэхдээ өөрийн эцэг Н.Наваан-Юндэн нь 1926 оноос Германд сурсан анхны 35 оюутны нэг бөгөөд дэлхийн сонгодог зохиолоос дуун хөрвүүлэгч, тайлбар тольь орос монгол толийг зохиоход гар бие оролцогч , хэл шинжээч байсныг дурдааддэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас монгол хэлнээ орчуулан толилуулах хийгээд, монголын уран зохиолыг гадаад хэлнээ орчуулах эрдмийг хөхүүлэн дэмжиж ажиллахаа онцоллоо.Энэхүү шагналыг цом, 3 сая төгрөг дагалдсан юм.
Сэтгэгдэл0
Bayar hyrgej yrt ydaan naslaj Mongol tymnee orchuulagiin dalaigaar ymbyylaj yabaarai!tanii sine orchyylaga byr ni gegeereliig neesen ilt yhaan yum!!!
Ж.Гэндэндарам гуайн орчуулга үнэхээр сайн шүү. Харин энэ Оюундарь дэндүү реклам хийж байна даа. За тэр Тулга гэгч банди хулгайч ахыгаа олж ирэх хэрэгтэй дээ.
Хэн нь Билигт гүүш юм бол Гэндэндарам юмуу, Гомбосүрэн юм уу эсвэл шагналын нэр юмуу. Энэ голд байгаа хүн Гомбосүрэн юм уу Гэндэндарам юмуу. оньсого таалгаж байгаа мэт орооцолдсон юм бичиж байх юм даа. Сайд нарын нэр усыг харин дахин дахин сайн бичжээ та. Оюуны соёлын хүндтэй төлөөлөгч гэж бас ямар хүмүүс гараад ирсэн билээ. Шагнал олгогддогүй юм, шагнал олгодог юм. Шагнал бол хүндэтгэлийн нэг хэлбэр тул түүнийг үйл үгийн идэвхгүй хэлбээр илэрхийлэх нь учир дутагдалтай байх. Зураг нь тайлбар байхгүй. Та энэ бичсэнээ өөрөө нэг уншдаа
Уншаад байхад Оюундарь Дэд сайд өөрөө бичсэн бололтой юм.
Юуны өмнө Гэндэндарам гуай Гомбосүрэн нарт Билэгт гүүш шагнал жинхэнэ эзнээ олсон хүндэтгэл байна. Баяр хүргэе! Н.Наваан-Юндэн гуйн охин юм бол удам угсаа сайтай хүн байна. Энэ мэдээг тун ойлгомжгүй бичсэн боловч зөвхөн эдгээр хүндэт хүмүүсийн нэр алдраар нь л ойлголоо...
Наваан-Юндэн агсны зээ болохоос охин нь биш байхаа, харин өвөг эцгээрээ овоглодог байж мэдэх юм...
Энэ мэдээ үнэхээр учир дутагдалтай болжээ. "News.mn" уншиж байж сая ямар учиртай шагнал болох, хэн нь шагнагдагдаад байгааг ойлголоо...