Энэ vгийг УИХ-д суудалгvй Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжvvлэгч нам, Хамаг Монголын хөдөлмөрийн нам, Монголын либерал нам, Эх орончдын нэгдсэн нам болон "Эрс шинэчлэл" хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагууд дуу нэгтэй хэлж байгаа.
Мөн тэдэнтэй саяхан АН-аас гарснаа зарласан Л.Гvндалай ч санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын чуулган завсарласан энэ өдрvvдэд төрийн ордон эл хуль оргиж байгаа ч Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах vvрэгтэй ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Н.Батбаяр, бvрэлдэхvvнд нь багтсан УИХ-ын гишvvн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лvндээжанцан, Л.Цог, С.Оюун нар саарал ордноос гарч, орсоор яваа нь харагдаж байгаа нь чухамдаа Vндсэн хуульд оруулах өөрчлөлтvvд чимээгvйхэн боловсруулагдаж байгаагийн илэрхийлэл гэлтэй. Өнгөрсөн лхагва гарагт Vндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн бvрэлдэхvvнд багтдаг УИХ-ын дэд дарга Л.Цог парламентад суудалгvй намуудын төлөөллийг хvлээн авч уулзсан. Уулзалтын vед УИХ-ын дэд дарга Л.Цог, Vндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийхдээ Монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард тvмнээс сонгогддогийг болиулах, УИХ хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Vндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах саналтай байгаагаа дуулгасан юм. Мөн намын бvтэц ямар байх, намууд хатуу гишvvнчлэлтэй байх эсэх, УИХ-д суудалтай намуудыг төрөөс санхvvжvvлдэг болох зэрэг өөрчлөлтийг Улстөрийн намын тухай хуульд тусгуулах саналтай байгаагаа ч мэдэгдсэн. Энд сануулахад УИХ-ын дэд дарга Л.Цог Монгол Улсын Их Хурлын даргын 2013 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 27 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах vvрэг бvхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан билээ.
Хэдийгээр Vндсэн хуульд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэг энэ сарын 9-ний өдөр ээлжит хурлаа хийж, энэ ажил ямар нэгэн байдлаар урагшилж байгаа мэт харагдавч УИХ-д суудалгvй улстөрийн намуудаас гадна иргэний хөдөлгөөнvvд одоогийн УИХ-д Vндсэн хуулийг өөрчлөх эрхзvйн чадамжгvй, ард тvмний олонхийн саналыг авалгvйгээр эцэг хуульд гар хvрэхийг зөвшөөрөхгvй гэдгээ янз бvрийн байдлаар илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “УИХ эцэг хуулийг өөрчлөх ямар ч ёс суртахууны чадамжгvй” гэсэн байр суурьтай байгаа бол Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч “Ерөнхийлөгч болон УИХ аль аль нь ард тvмний илэрхийлэл болж чадахгvй байгаа тул огцрох ёстой” гэсэн байр сууриа хатуу хамгаалж байгаа. Мөн Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр “УИХ-ыг яаралтай тарааж, шинээр эмхлэн байгуулах шаардлагатай” гэдгийг сvvлийн өдрvvдэд байнга илэрхийлсээр байна.
Гэтэл Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишvvн Р.Гончигдорж болон С.Оюун нарын мэдэгдэж байгаагаар тэд энэ хаврын чуулганаар амжиж Vндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулийн төслөө УИХ-д өргөн мэдvvлэх зорилготой байгаа аж. Ер нь хуулиараа аль нэг намын эрх ашгийг Монголын төрөөс дээгvvр тавьж, ашиг сонирхлын зөрчил vvсэхээс сэргийлэх vvднээс Vндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 2016 оны УИХ-ын сонгуулиас дор хаяж зургаан сарын өмнө баталсан байх учиртай нь vнэн. Гэтэл УИХ-ын намрын чуулган завсарлаж, залгуулаад Цагаан сар, эмэгтэйчvvд, цэргийн баярууд vргэлжилсээр тэртэй тэргvй ажлаа ёс төдийгөөр гvйцэлдvvлдэг Монголын улстөрчдийн тухайд Vндсэн хуульд өөрчлөлт оруулах амаргvй ажлыг сурснаараа цагийг нь тулган санд мэнд батлах нөхцөл vvсчихээд байгаа нь хэнд ч ойлгомжтой боллоо. Нөгөөтэйгvvр энэ ажлын хэсэгт 1992 онд Vндсэн хуулийг анхлан батлалцаж байсан Д.Лvндээжанцан, Л.Цог, Р.Гончигдорж, Н.Батбаяр, С.Баярцогт, Лу.Болд нараас гадна Д.Дэмбэрэл, С.Оюун, Н.Батцэрэг нарын УИХ-ын гишvvд болон цөөнх хоёр намын төлөөлөл багтаж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Vндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв vv гэдгийг судалж vзээд ийнхvv эцэг хуульдаа гар хvрэхээр зориглоод байгаа нь энэ юм. Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн давын өмнө 1999-2000 он дамнуулан хийсэн “дордуулсан долоон өөрчлөлт”-ийг засч сайжруулах ажлаас Vндсэн хуулийн өөрчлөлтийг эхлэх нь зөв гэдэг дээр санал нэгдсэн гэсэн. Тэгэхдээ парламентын засаглалыг яавал илvv vр ашигтай, хvчтэй болгох чиглэлийн өөрчлөлт хийх ёстой гэдэг дээр эрх баригч АН, МАН-ын бvлгийн гишvvд санал нэгдээд байгаа. Хамгийн гол нь энэ удаа Vндсэн хуульд гар хvрэхдээ олон нийтийн санал асуулга явуулахгvйгээр тогтоод байгаа нь эцэг хуульдаа 2000 оных шиг дордуулсан өөрчлөлт хийхээр яарч байна гэх хардлагыг олон нийт болон 1992 онд энэ хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутатуудад төрvvлээд байгаа нь нууц биш.
Тэгээд ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ хаврын буюу дөрөвдvгээр сарын тавны дотор эцэг хуульд оруулах өөрчлөлтийн тухай хуулиа УИХ-д өргөн мэдvvлсэн байх учиртай. Гэтэл долоохон хоногийн дараа эцэг хуульдаа амьдралд нийцтэй өөрчлөлт оруулах тухай санал дvгнэлтээ УИХ-д өргөн барьж амжина гэдэгт Монголын ард тvмэн, УИХ-д суудалгvй улстөрийн намууд огтхон ч итгэхгvй байгаа юм. Ялангуяа энэ чухал ажил цаг нь тулчихаад байхад ажлын хэсэгт багтсан дарга, гишvvд ойр ойрхон хилийн дээс алхан чухам ямар ажил амжуулж яваа нь мэдэгдэхгvй зугаалсаар байснаа гэнэтхэн ухаа орсон юм шиг нэг амьсгаагаар амжуулахаар муйхарлан дайрах нөхцөл бvрдчихлээ. Олон нийтийн зvгээс ирж байгаа хардлагын эхэнд ард нийтийн санал асуулга хийхээр яригдаж эхлэнгvvд УИХ-ын дарга яаравчлан захирамж гаргаж Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг томилсон, нөгөөтэйгvvр Vндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулах цаг хугацаа нь эдийн засгийн хvндрэл, эдийн засгийн хvндрэлээс гарах арга хэмжээ, элдэв баяр ёслол, наадамтай давхцахаар байгаа нь эргээд Монголын улстөрчид сурсан зангаараа зун болж хvмvvсийн анхаарал сарнисан vед буюу баяр наадмаар “болохгvй” зvйлээ хийх нь vv гэсэн хардлагыг төрvvлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө эрх ашигт нийцvvлэн Vндсэн хуулийг өөрчлөх нь гэсэн хардлага бий болж байгаа нь ойлгомжтой. Одоогийн эрх баригчид Vндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль гэгчийг баталсан нь эцэг хуульдаа зоригтой гар хvрэх хуул эрх зvйн баталгаа гэлцээд байгаа. Гэхдээ өнөөдөр Монголд нvvрлээд байгаа засаглалын хямралаас гарах хамгийн боломжит гарц нь ард нийтийн санал асуулга явуулж Vндсэн хуулийнхаа vзэл баримтлалд зоригтой өөрчлөлт оруулах цаг болсон гэдэгтэй УИХ-ын гишvvдийн олонх нь санал нэгдэж байгаа ч Б.Чимид агсны эх барьж авсан энэ хуульд зоригтой, чадварлагаар гар хvрэх хууль эрх зvйн мэдлэг чадвар илт дутагдана гэдэгтэй олон хvн санал нийлэх болов уу. Эцэг хуульд гар хvрэх хэрэгтэй хэрэггvйн тухай удаан хугацаанд ярьсны эцэст ийнхvv энэ парламент өөрчлөлт оруулах гэж байна.
Хаврын чуулганаар амжиж төслийг оруулж ирэхээр улайрч байгаа нь цаанаа олон учир шалтгаантай. Vндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа хамгийн эхлээд 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн хор нөлөөгөөр Монгол Улсын их хурал 38-ийн тал буюу 19 гишvvн хууль батлах эрхтэй болчихсон зэрэг туйлын болчимгvй гажуудлуудаас эхлэх ёстой ч энэ талаар төдийлөн ярихгvй байна. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагчдыг vргээж, өнөөдөр Монголын эдийн засгийг элгээр нь хэвтvvлэхэд шийдвэрлэх нөлөө vзvvлсэн 68 хувийн татварыг хэрхэн баталсан шиг УИХ хэдхэн популистын нөлөөнд автах боломжуудыг давын өмнө хаах учиртай ч Н.Батбаяраар ахуулсан Vндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ тухайд ам нээхгvй л байна. Олон нийтийн зvгээс хамгийн их яригдаж байгаа өөрчлөлтvvдийн тоонд Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Сонгуулийн тухай хуультай холбогдох Vндсэн хуулийн заалтуудыг давын өмнө өөрчлөн сайжруулах асуудал орж байгаа. Мөн бvх шатны сонгууль нь намаар дамжиж байгааг өөрчилж, ард нийтийн дундаас шууд сонгуулиар гаргаж ирдэг тогтолцоонд шилжих гээд яриад байвал асуудал дуусахгvй. Өнөөдөр баруун Европын ихэнх хөгжилтэй орнууд хотын дар¬га болон бусад томоохон албан тушаалтныг ард нийтийн шууд сонгуулиар тодруулан гаргаж ирдэг нь жинхэнэ ардчилсан чөлөөт сонгуулийн бодит жишээ юм. Гэтэл энэ талаар эрхэм улстөрчид таг дуугvй л яваад байна. Ер нь Н.Батбаяр, Р.Гончигдорж, Н.Батцэрэг, С.Оюун, Л.Болд, С.Баярцогт нар юу л хийгээд байгаа бол доо.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Чимид гуай нас барсны дараа Гончигдорж өөрийгөө Үндсэн хуулийн ''Гэзэгт'' бариач гэж зарлаж байгаа нь дахиад бантан хутгах эхлэл юм. Энэ УИХ бол Үндсэн Хууль батлах ёс суртахууны эрхгүй.
Санал нэг бн. Ард түмний санал асуулга явуулж өөрчилөх санал асуулгыг заавал авах ёстой. Тэрнээс биш энэ Гэзэгт бариач эд нар дангаараа өөрчилөх ёсгүй.
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас: 96665038 www.facebook/eruulsudas
ХАРАНГА 3-р сарын 29нд Ийгл ТВ-ээр ХАРАНГА хамтлагийн Энхманлай нар ярилцлага өгч өөрсдөө ямар их эх оронч мундаг хүмүүс болох тухайгаа рекламдав.Тиймээ Харанга сайн хамтлаг, үүнийг нь ард түмэн түүний дотор би бээр хүлээн зөвшөөрч хүндэтгэдэг нэгэн. Харин Эх орноо дуулдаг нь Харанга биш, ХУРД гэвэл илүү үнэнд нийцнэ. Гэвч гол зорилго нь МУГЖ С.Жавхланги намнах үйлдэл байсан бололтой. Жавхлан эх орон газар шороо, ард түмнээ гэх үйл хөдлөлөө ХАРАНГА шиг дуу хуур, уран бүтээлээрээ хийсэнгүй нэр төр хөөцөлдөж улс төржлөө гэнээ.Үүнээс үзвэл ХАМАГ МОНГОЛ төсөл Монгол, Түва, Буриад, Халимаг, Өвөр монгол түмнийг дуу хуураараа нэгтгээгүй бололтой. Өмөлзөж харамлах нутаг, Монголын үнэртэй салхи,Алтан овоо шилийн богд, Дарьганга нутаг, Сэлэнгэ,Тэнгэр заяат хөх уулс,Алсад суугаа ээж, Ээжийн чанасан цай Аавын нөмөр гээд олон олон дуунууд нь эх орон газар шороо,аав ээж, ард түмнээ гэх сэтгэлд ард түмнээ дуудаагүй бололтой. Жавхлан эх орон, ард түмнээ гэх зөв сэтгэлтэй залуу хүн. Алдаж онож явдаг чинь хорвоогийн жам. Гэхдээ хар тамхитай орооцолдож залуусыг уруу татаж шоронд суулгаагүй, хүн амьны хэрэг үйлдээгүй. Энхманлай нар ахмад уран бүтээлчийн хувьд ТВ-гээр гоочлохыхоо өмнө уулзаад дүү минь гээд Жавхланд нэг зөвөлгөө өгсөн юмуу, МУГЖ Жаргалсайхан шиг ганц ая бичээд өгсөн юм уу. Бид чинь хоорондоо шөргөөцөлдөж хагарч дууслаа. Одоо бас нэг хагарлын үүдийг ХАРАНГА нээх гэж байна уу, эсвэл ёстой жинхэнэ улс төржсөн амбийц уу, эсвэл хэн хүний золиос болж алдаж явна уу.
Үндсэн хуулийн нөөц, боломж шавхагдаагүй. Хууль тогтвортой оршиж байж хэрэгждэг. Парламентын засаглалтай ч Ерөнхийлөгчөө ард түмнээс шууд сонгодог манай энэ систем бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашигт нийцсэн. Хоёр том гүрний дунд орших Монгол Улсад гаднаас ирэх шахалт дарамт хэзээд байх болно, тэр шахалт дарамтыг Парламент болон Ерөнхийлөгчийн институц дундаа саармагжуулж, ухаалгаар маневр хийх боломжийг энэ систем бүрдүүлж байгаа юм. Тэр 2 танхимтай парламент бол бүтэхгүй шүү. Төр гацлаа гэж яриад байгаа нь хууль муудаа биш харин субъектив шинжтэй байгааг анхаармаар. Шийдэл: Үндсэн хуульд 2000 онд хийсэн зарим буруу өөрчлөлтийг хүчингүй болгох, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай, УИХ-ын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай хуулийг шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчлөх...
Үүл арилж нар гарах мэт, шуурга арилж тэнгэр цэлмэх мэт, цас хайлж цэцэг дэлгэрэх мэт алдаатай, буруу, худлаагаар дүүрсэн Үндсэн Хуулийг үхэн хатан хамгаалж, өмчилчихөөд байсан хуульч Чимэд нас барлаа... Ингэж сэтгэл эмзэглүүлэн бичиж байсан хүмүүсийг мартаж болохгүй юм шүү.
Монгол Улсын Vндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах vvрэгтэй ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишvvн Н.Батбаяр, бvрэлдэхvvнд нь багтсан УИХ-ын гишvvн Н.Батцэрэг, С.Баярцогт, Л.Болд, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Лvндээжанцан, Л.Цог, С.Оюун нар саарал ордноос гарч, орсоор яваа нь харагдаж байгаа нь чухамдаа Vндсэн хуульд оруулах өөрчлөлтvvд чимээгvйхэн боловсруулагдаж байгаагийн илэрхийлэл гэлтэй. Өнгөрсөн лхагва гарагт Vндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн бvрэлдэхvvнд багтдаг УИХ-ын дэд дарга Л.Цог парламентад суудалгvй намуудын төлөөллийг хvлээн авч уулзсан. Уулзалтын vед УИХ-ын дэд дарга Л.Цог, Vндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл хийхдээ Монголын парламентыг сонгодог хэлбэрт оруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард тvмнээс сонгогддогийг болиулах, УИХ хоёр танхимтай байх зэрэг 15 асуудлыг Vндсэн хуулийн өөрчлөлтөд оруулах саналтай байгаагаа дуулгасан юм. Та нарын дайсан уу, ард түмний нөхөр үү гэдэг нь удахгүй тодорно. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох ёстой. Элбэгдорж Путины нохой санааг хэрэгжүүлж байна. 7-н өөрчлөлтөө болиул! Одооны 76 -гийн санааг хэрэгжүүлж, хэмжээлшгүй эрхт, үе улиран сонгогдох, ардчилсан бус парламнт болж гадаад дотоодын дайснуудын эрх ашгийг хамгаалахаа болих хэрэгтэй!
Одоо ч гэсэн Элбэгдорж Чимэп гуайн зөвлөгөөгөөр явж байна. Төр түмнийг төөрөлдүүлэгчид юм даа.
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас: 96665038 www.facebook/eruulsudas
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, ишеми, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд. Утас: 96665038 www.facebook/eruulsudas
GONCHIGDORJ MONGOL ULSAD YAG YU HIIJ BUTEESEN BE.BUH MUHUGESEN AAHAR SHAAHAR ZUILEER L AMIA TORGOOJ YVAA ARCHAAGUI NEGEN SHVV DE.90 ONII HUVIGALAASAA URVAJ MONGOLIIN TURIIG DOROITUULJ YVAA NEGEN SHVVD E.