sonin.mn

БЕРЛИН. /NHK/. Иргэний агаарын тээврийн “Germanwings” компанийн осолдсон нисэх онгоцны хоёрдугаар нисгэгч харааны бэрхшээлтэй байсан байж магадгүй гэж мөрдөн шинжээчдийн хийсэн мэдэгдлээс иш татан Германы хэвлэлүүд мэдээлж байна.

Ахмадыг бүхээгээс гарсны дараа онгоцыг санаатайгаар осолдуулсан байж болзошгүй гэж Андреас Лубицыг сэжиглэж байгаа билээ. Уг онгоцонд сууж явсан  зорчигч, нисэх багийн гишүүд нийлсэн 150 хүн бүгд амь эрсэдсэн юм.

“Лутиц саяхан нүдний торлог бүрхэвчийн эмчилгээ хийлгэж байжээ. Хэрвээ энэ асуудал нь эрүүл мэндийн үзлэгийн үеэр илэрсэн бол тэрбээр нислэг үйлдэх эрхээ хасуулж болзошгүй байсан” гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Түүний гэрээс тайвшруулах эм олдсон гэж мөрдөн шинжээчид мэдэгдсэн аж.

Эмчилгээ хийлгэж байсныг нь нотлох баримт бичгүүдийг Лубицын гэрээс Германы прокурорууд өмнө нь олсон юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг