sonin.mn
 
 
УИХ-ын гишvvн Д.Ганбат эмгэнэл илэрхийлснийхээ төлөө бараг л гишгэх газаргvй болох шахав. Тэрбээр парламентад Баянхонгор аймгийн иргэдийг төлөөлдөг. Тэр ч утгаараа Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд, дэлхийн аваргын хvрэл медальт олноо том хэмээн алдаршсан П.Сvхбат таалал төгссөнд эмгэнэн, гэр бvлийнх нь гашуудлыг хуваалцахаар очжээ. Гэтэл мант хvний энэхvv vйлдлийг зарим хvн шоудах зvйлээ олсонгvй хэмээн гоочлоод амжжээ. Уг нь монголчууд агуу сэтгэлийнхээ vзvvрт хэн нэгний уй гашуугаар шоу хийх байтугай тохуурхахыг ч цээрлэдэг. Харамсалтай нь сvvлийн vед УИХ-ын чуулган завсарлачихсантай холбоотойгоор гишvvдийн хэн, хаана юу хийж яваа хvн бvрийн сонирхолыг татах болж, улмаар Д.Ганбат гишvvнийг ийн хэлэгдэхэд хvргэсэн бололтой. Хэдий УИХ-ын гишvvд ч гэсэн хvн хэмээн өмөөрөх сэтгэл төрөх авч сvvлийн vед улстөрчид хана, шал угааж, ямаа самнаад өөрсдөө арай л дэндvvлээд байдаг болохоор яамаар ч юм бэ дээ. Мөдхөн “нөгөөдvvл чинь газар дээр гишгэж явна” гэж гоочлох вий дээ хөөрхийсийг. 
 
Эх сурвалж: Өглөөний сонин