sonin.mn
“Харгуй зам хүний хүүг хүрэх газарт хөтөлнө”гэдэг бол одоо цагт хүнийг биш, хүн явах замаа өөрөө зөв сонгон тэр жимээр явсаар амжилтанд хүрэх юм. Өөрөөр хэлбэл амжилтанд дөт замаар явж хүрнэ гэсэн үг дээ.
 
Тэгвэл яаж дөт замаар Англи хэл сурчих амжилтанд хурдан хүрэх вэ? Энэ асуултанд хариу авахаар English Storm Англи хэлний Эрчимжүүлсэн Сургалтын төвийг зорьж Захирал Г. Гантуяатай ярилцлаа.
 
-Юуны өмнө та сургуулийнхаа тухай товч танилцуулна уу?
 
-Манай сургууль 2002 онд Монголд анх удаа “Бүтэн өдөр”, “Вакумжуулсан сургалт”, “Зуслангийн сургалт”-ыг үүсгэн байгуулаад эрчимжүүлсэн аргаар тасралтгүй 13 дахь жилдээ олон мянган залуусыг амжилттай сургаж байна. Одоогоор Цагийн анги өдөрт 3 цагаар,  Хагас өдрийн анги өдөрт 5 цагаар, Бүтэн өдрийн 1, 2 шатны сургалтууд өдөрт 10 цагаар тус тус хичээллэж байна.
 
Олон цагаар хичээлд суух боломжгүй хүмүүс бол ажил, сургуулийн зав чөлөөг өөрөө орой 16:30, 18:30 гэсэн цагуудаас сонгон суралцах боломжтой. Зуны улиралд Зуслангийн Вакум сургалт явагддаг.
 
-“Эрчимжүүлсэн сургалтын чанарыг бид тодорхойлно” гэсэн танай уриаг хараад бодлоо л доо. Богино хугацаанд чанартай сургана гэсэн үг үү?
 
-Маш богино хугацаанд олон цагийн ачаалалтайгаар өөрсдийн боловсруулсан хурдан, хялбар аргаар, үр дүнтэй, ойлгомжтой, аргачлалаар хүн бүрт хүрч ажилладаг. Багш нарын маань эзэмшсэн тусгай заах аргачлал, Англи хэлийг чадвар болтол нь эзэмшүүлэх гэсэн чин эрмэлзэл, системтэй программ зэрэг олон цогц нийлбэрийн үр дүнд сургалтаа явуулдаг.  Бидний хамгийн гол зорилго бол чанартай сургах юм.
 
-Би Вакум сургалт, Зуслангийн сургалт, бас танай аргачлал, чанар, шахалт гээд танай төвийн тухай олонтоо сонсч байсан. Та Бүтэн өдрийн эрчимжүүлсэн ангийнхаа тухай ярьж өгнө үү?
 
-Энэ бол тун гайхамшигтай сургалт л даа. Дүрэм, яриа сонсгол орчуулга гээд 8 функц хичээлүүдийг үзнэ. Орой нь маш их даалгавар, бие даалтыг өгдөг. Дээр өгүүлсэн заах аргачлалдаа багш нараа тусгайлан бэлдсэний үндсэн дээр эдгээр хичээлүүдийг сурагчиддаа эзэмшүүлнэ. Эхэлснээсээ авахуулаад төгстлөө нийт 11 шалгалт авдаг.
 
Энэ сургалтаар дамжуулан бид сурагчиддаа Англиар сайн ярьдаг орчуулдаг болтол нь учир хувь хүнд маш өндөр шаардлага тавьдаг. Мэдээж төгсөх үед маш гайхалтай үр дүн гардаг л даа. Та бүхэн 1000 сонсохоор 1 удаа ирээд үз л дээ. Англи хэл сурах аргаа олохгүй байгаа хүмүүсийг бид зөв замд хөтлөн оруулж чаднааа.
 
-Их дээд сургуульд 4 жил үзэх программыг 1 хэн сарын дотор эзэмшүүлнэ гэсэн танай рекламыг олон үзсэн. Энэ арай..........
 
-Тиймээ эргэлзэх зүйлгүй. Амьдралд маш ойр бодит реклам гэж үзэж байна. 1 сарындотор 220 цагийн хичээл орж, өдөр бүр 8 функц хичээл 11 шалгалттай байдаг. 
Жил бүр заах аргачлал программаа нэмж сайжруулсаар байгаад манай их дээд сургуулийг Бакалавр зэрэгтэй төгсөж байгаа багш нарын хэмжээнд хүрсэн байна лээ.
 
Өөрөөр хэлбэл, 4 жилийн программыг зөвхөн үзэх биш, эзэмшээд гарна гэсэн үг. Их дээд сургууль, дунд сургуулийн зарим багш нар манай Бүтэн өдрийн ангид хичээл заагаад бид нарт биш хүүхдүүддээ гологддог. Тун харамсалтай санагддаг.
 
Тийм учраас бид Вакум болон Бүтэн өдрийн ангидаа багшийг 6 сараас 1 жилийн хугацаанд бэлтгэж байж үндсэн багшаар авдаг юм. Тэгэхээр бид боловсролын салбарт хэлзүй заах аргачлалд өөрчлөлт шинэчлэл авчирсан гэж боддог. Гадаад хэл сурч буй хүнд хамгийн гол нь ярих, орчуулах, сонсоод сайн ойлгох зөв хариулах явдал юм.
 
Эдгээрийг чадвар болтол нь эзэмших нь чухал л даа. Бүтэн өдрийн анги таньд үүнийг бүрэн дүүрэн өгч чаднааа. Хүмүүс ярьдаг л даа. Танайд бүтэн жилийн сургалт байхгүй юмуу гэж. Би тэгээд хэлдэг юм Бүтэн жилийн турш такси, хоол, сургалтын төлбөр гээд маших зардал чирэгдэл гаргаж яах юм бэ?
 
Манай Бүтэн өдрийн ангид 1 сар сууж сайн сураад үлдсэн 10, 11 сард нь өөр ашигтай өөр юм хийлдээ гэж зөвлөдөг юм. Эсвэл үргэлжлүүлэн Англи хэлээ судалдаг ч юмуу.
 
 
-Сүүлийн үед Вакум, Бүтэн өдөр гээд олон газрын явуулж байсан зар маш их цөөрсөн байна. Харин баахан 50%, 10% гэсэн хямдрал байх шиг. Нууц нь юу байна вэ?
 
-Нууц саад байх юм юу байхав дээ. Мэдээж Вакум, Бүтэн өдрийн сургалтыг явуулахад хэцүү л дээ. Учир нь бид 13 дахь жилдээ хурдан, хялбар ойлгомжтой үр дүнтэй гэсэн урианы дагуу чанараа жил бүр сайжруулсаар ирсэн. Ер нь Вакум, Бүтэн өдөр гээд олон газар гарч ирсэн л дээ. Чанар, чанар гол нь шүү дээ. Чанарыг биш мөнгийг голчилсон учир одоо тэр олон газар байхгүй болсон л доо.
 
Хамгийн аймшигтай нь зарим газрууд мэргэжлийн бус удирдлага, боловсон хүчинтэй мөртлөө боловсролыг зөвхөн ашиг мэтээр харж байгаа явдал. 8-рангийн боловсролтой хүмүүс сургалт явуулж байгаа жишээ байна. Боловсрол бол хүн бүрт чадвар болон олгогдох ёстой. Тэгэхээр боловсролоор дамжуулан олгож байгаа мэдлэг маш чанартай байх ёстой. Дээр нь гайхамшигтай чадварыг олгох ёстой. 
 
-Та гайхамшигтай, гайхалтай гэдэг үгийг их хэрэглэх юм. Энэ танай сургалтын уриа юу?
 
-Хаанаасдаа, манайхыг төгссөн хүн бүр сэтгэгдлээ үлдээхдээ гайхамшигтай гэсэн үг их хэрэглэсэн байдаг л даа. Энэ бол манай сургалтын чанарт өөрийн эрхгүй биширсэн мөн өөрийгөө нээж, ялж чадсан суралцагч оюутнуудын маань үг гэж боддог доо. Өөрөөч ингэж ярих дуртай болжээ. Манай сургалт чанартай сайн нь яриангүй. Гэвч манайд ирж маш богино хугацаанд тийм өндөр чадвар эзэмшиж буй хүмүүс маань бүр ч гайхамшигтай шүү дээ.
 
-Хавар бож байна. Кембриж, ЭЕШ болон бусад шалгалтууд эхэлж байгаа биз дээ. Танай English Storm төвд хүмүүс хэр их хандаж байна вэ?
 
-Тийм шүү. Нөгөө өвөлжингөө үргэлжилсэн олон баяр наадам, найр цэнгээн сая нэг өндөрлөж хүн болгон л сургууль, соёл гадаад, дотоод элдэв шалгалт шүүлгэнд бэлдэнэ гээд л хөдөлгөөнд орж байх шив дээ. Хүмүүс их ярьж хандаж байгаа. Кембрижийн хөтөлбөрт сургуульд элсэн орох шалгалт хэзээ болохыг сайн мэдэхгүй байна.
 
ЭЕШ болон Кембрижийн шалгалтанд хүүхдээ сайн бэлдье гэсэн эцэг, эхчүүд их ярьж хандаж байна. Эхний ангиуд элсэлтээ аваад хичээллэж байгаа. Үр хүүхдээ сайн сайхан явуулъя, сайхан ирээдүйд хөтөлье гэвэл энэхүү шалгалтанд тун нямбай няхуур бэлтгэх ёстой.
 
Хэдхэн жилийн дараа хүү чинь, охин чинь та бүхний олон сая төгрөгийн санхүүг хэмнэж гадаадын аль ч их, дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн орж эцэг, эхээ баярлуулна гэсэн үг шүү дээ. Хүн юу тарина түүнийгээ хурааж авнаа гэдэг шиг сайхан амттай жимсний бут тарилаа л гэсэн үг дээ. Хүүхдүүд маш их ухаантай, зорилго өөд нь чиглүүлэхэд болно шүү дээ.
 
ЭЕШ-д бэлтгэх сургалтанд бүртгэл авч байгаа. Дотоодын их дээд сургуульд элсэн ороход шаардлагатай оноо авахад нь бэлдэнээ. Манайх руу яриарай. Хүүхдээ хөтлөөд ирээрэй. Бид та бүхнийгсургасан шигсургаж өгнөө.
 
-Бүтэн өдрийн болон Хагас өдрийн ангийн тухай хүмүүс танай сонин дээр гарсан ярилцлагыг харсан юм байна аа гээд орон нутгаас их асууж сонирхох юм. Бүтэн өдөр, Хагас өдрийн ямар ямар ангиуд хичээллэж байгаа вэ?
 
 -Бүтэн өдрийн эрчимжүүлсэн  нэг анги, хагас өдрийн2 анги  шинээр хичээлээ дөнгөж эхлээд явж байгаа. Өдөр бүр 10 цагаар юмуу 5 цагаар тасралтгүй хичээллэх  нь хувь хүнд маш их өгөөжтэй л дөө. Орой унших, цээжлэх, орчуулах гээд олон даалгавар өгдөг. Үндсэн хичээлээ олон цагаар маш энгийн ойлгомжтой аргаар заадаг учир орой нь даалгавраа хийхэд хөнгөн байдаг юм.
 
За тэгээд 3000 гаруй англи- монгол үг цээжлэх,2000-3000 өгүүлбэр орчуулан 26 цагийг бүгдийг ойлгож хэрэглэдэг болно гэдэг чинь сурч байгаа хүн, сургаж байгаа газар хоёрын уялдаа холбоо их ач холбогдолтой болохыг нь манайд сурч үр дүнг нь биеэрээ мэдэрч хэрэглэж талархаж явдаг олон мянган хүмүүс илэрхийлж байдаг юм.
 
Саяхан болсон нэгэн жишээг яръя л даа. Өнгөрсөн өвөл Оргил рашаан сувилалд амарч байгаад ирсэн залуутай танилцаж хөөрөлдсөн юм. Монголчууд хаа ч явсан сэргэлэн цовоо байдаг. Ямар ч ажлыг  дорхноо гялалзуулж дор нь сурдаг. Даанч Монголоос очихдоо Англи хэл юу  ч үгүй очдог. Энэ нь олон хүмүүс өөр хэл сурах гэж сар жил алдаж цалин хөлс ч бага авдаг.
 
Над шиг Англи хэлгүй нөхөд сав суулга угаагч, нохой салхилуулагч, пицца зөөгч, зочид буудлын хаалгач, барилгын туслах, хамгаалагч, метромалл дэлгүүрийн цэвэрлэгч ч юмуу хамгийн үнэлгээ багатай ,хамгийн хүнд хэцүү ажлыг нь хийнэ шүү дээ. Эхний 3 жил хэл сурч, байр байдлаа олж дээгүүр зантай гадаадуудтай ойлголцох гэж бөөн юм болдог байлаа.
 
Эзэнтэйгээ, үйлчлүүлэгчтэйгээ ойлголцох гэж амьтны инээд, уурыг ч их хүргэсэн дээ. 3 жил орчим сурч байж at home гэртээ харина гээд зогсч байсан зөндөө Монголчуудыг харсан. Хэлтэй хүмүүст маш гоё боломжууд байдаг. Цалин ч өндөр авдаг. Мөнхболор гээд Монголоос Англиар сайхан ярьдаг охин очиж байсан Стормд сурч байсан гээд.
 
Тэгэхэд л миний толгойд Монголд байхдаа Англи хэл сурч байхгүй яав даа гэж харамсах сэтгэл төрснийг хэлэх юун. Одоо би эгч дүү нарыгаа танайд сайн сурч байгаад гадагшаа яв гэж захиад байгаа. Энд хэлнийхээ суурийг танайх шиг системтэй тавих нь тун чухал юм билээ шүү гээд л зөндөө ярилцсаан Ёстой л газар дээр нь орчинд нь хутгалдаж явсан үг шүү.
 
Хөдөө орон нутгаас Бүтэн өдөр болон Цагийн ангиудад хүүхэд залуус гэлтгүй их бүртгүүлж байнаа. Хагас өдрийн анги бол Бүтэн өдөрт 10 цагаар шахуу хичээллэх боломжгүй хөөцөлдөх ажилтай хүмүүст яг тохирох анги юм л даа. Бүтэн  өдрийн анги нь сарын дотор 1-4 шатыг бүрэн эзэмшиж дуусдаг бол хагас өдрийн анги нь 1-2 шатыг 5 цагаар яваад дуусна. Бас л 8 төрлийн хичээл үздэг.
 
 
-Зуслангийн вакум сургалтын бүртгэл эхэлсэн үү? Манай сэтгүүлчид ч зуслангийн вакумд хүүхдүүдээ явуулмаар байна, бүртгэлээс нь хоцорчих вий гээд асуугаад байсан. Хөдөө орон нутагт ажлаар явахад бас их асуух юм.
 
-Зуслангийн вакум сургалт энэ жил 13 дахь жилийнхээ шинэ элсэлтийг 6 сарын эхээр авнаа. Харин бүртгэлийг бол 4 сарын 20-с эхэлж авдаг юм. Зуслангийн вакум сургалтын үр дүнг хамгийн түрүүнд ихээр мэдэрдэг хүмүүс болох орон нутгаас эцэг, эхчүүд их ярьж байна.
 
Мэдээж үр хүүхдээ аятайхан боловсролтой болгох ,төв суурин газрын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, зөв бодолтой гялалзсан сайхан ирээдүйтэй байгаасай гэж хүсэхгүй хэн байх билээ дээ. Юу ч гэх юм бэ дээ. Хөдөө орон нутгаас ирдэг хүүхдүүд илүү мэриймтгий, илүү хор шартай байгаа нь ажиглагддаг. Хол газраас очиж байна, хүний хүүхдээс дутах юу байхав.
 
Энэ л миний ганц олдох боломж гэж бодсон. Өөрөө өөртөө том зорилго тавьсан байдаг. Ноднин Дундговь, Дорнод, Сүхбаатар, бүүр Ховдоос ирсэн хүүхдүүдтэй ярилцаж байхад сонин дээр гарсан ярилцлагыг уншаад, ээж, аавыгаа ятгасаар байгаад ирлээ. Багшаа ,бид нарыг сайн шахаж өгөөрэй. Би олимпиадад аймагтаа заавал түрүүлмээр байна.
 
Эсвэл нэг нь би гадаадад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсч байна. Би Кембрижийн хөтөлбөрт шалгалтанд бэлтгэхээр эсвэл арай жаахан томчууд нь болохоор аймаг, сумандаа захиргаанд ч юмуу ажилладаг. Англи хэлний мэдлэгээ огцом дээшлүүлье, гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдъя гэсэн том том зорилго тавьсан ирдэг.
 
Тэр болгоны хүслийг хангахуйцаар зааж,хүн бүрт хүрч, үр дүнтэй сургахыг чармайдаг даа. Үр дүн нь ч сайн гардаг. Гоё ш дээ. Сайхан эрүүл агаартай хоол унд сайтай, уруу татдаг бүх юнаас хол (компьютер тоглоом, зурагт, баар, найз нөхөд, хотын дуу шуугиан, стресс, тоос шороо) Танай сэтгүүлчид, албан хаагчид хүүхдээ бүртгүүлж болно.
 
- Та Англи хэл сурахыг хүсч буй хүүхэд залууст юу гэж захимаар байна вэ?
 
-Та бүхэл бүтэн жилээр юмуу удаан хугацаагаар сурах гэж хайран цаг зав мөнгөө дэмий бүү үр! Цагийг үр ашигтай өнгөрүүл. Бид таны цаг завыг хэмнэж Англи хэлийг чавдар болтол эзэмшүүлж гадаадад ажиллаж амьдрах, тодоодын хүчирхэг компанид нэр төртэй ажилтан болоход чинь бид тусалъя! Бид таныг эрчимжүүлсэн аргаар сургаал өгье. Та бүхэн тэсвэр тэвчээр гаргаж нэг ч цагийн хичээл таслахгүй суугаарай. Манай хамт болон, багш нарын заах арга таныг 4 жил Англи хэл үзсэнээс ч илүү болгоно.
 
- За, Та бүхний ажилд амжилт хүсье. Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.
 
Хаяг: Төв шуудангийн ард, “Раашбулаг” төвийн 2 давхарт 203 тоот
 
Утас: 7000-3233, 99716070