sonin.mn
 
 
“Цэрэн турс” компанийн захирал, аялагч Э.Цэрэндолгор “Fjialraven Polar-2015" олон улсын нохой чарганы уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Тэрээр өнгөрөгч амралтын өдөр Монгол Улсынхаа  төрийн далбааг мандуулсаар барианд оржээ.
Түүнийг барианд ороход зохион байгуулагчдаас гадна 20 гаруй орноос ирсэн сэтгүүлч, Шведийн телевизийнхэн барианд хүлээж байжээ.
 
Олон орны төлөөлөл дундаас эр зориг, хүч зориг шаардсан тус аялалд барианд орж ирэн, эх орныхоо далбааг мандуулсан түүнийг нохойн чарганы аяллын “Fjallravenpoler” аяллын удирдлагууд онцолж, олон улс даяар нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна.
 
Норвеги улсаас гараагаа эхэлж Шведэд өндөрлөсөн тус тэмцээнд тусгайлан бэлтгэсэн тамирчид биш жирийн хүмүүс оролцдогоороо онцлогтой. Аялагчид таван өдрийн турш 300 км замыг нохой чаргаар туулжээ. 
 
Дашрамд дурдахад, тэрээр өнгөрөгч оны 12 дугаар сард Хойд туйлын цасан дундуур 300 км зам туулах тус уралдаанд интернэтийн санал асуулгын дүнгээр тэргүүлж оролцох эрхтэй болсон билээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг