sonin.mn
 
 
Төрийн албаны замбараагvй халаа сэлгээнээс болж өчигдөр "Монгол шуудан" ТӨХК-ийн 100 гаруй ажилчид ТӨХ-ны гадаа жагсаал хийгээд зогсохгvй ажлын байрандаа сануулах ажил хаялт хийхээ мэдэгдлээ . Тэд тус компанийн захирал Ц.Батсайханыг хууль бусаар ажлаас нь халсан шийдвэрийг эсэргvvцэж байгаагаа илэрхийлэн ийнхvv жагсаж суулт хийсэн хэрэг. Тvvнчлэн тэд энэхvv хууль бус томилгоог эргэж харахыг компанийнхаа ТУЗ-д анхааруулан шаардлага хvргvvлэхээр болсон байна. Тус компанийн ажилчид өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал хийхдээ “Шуудангийн талаар ямар ч мэдлэг боловсролгvй улстөрийн томилгоогоор ирж буй ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдоржийг хvлээн авахгvй” гэдгээ мэдэгдэж байсан. 
 
Тэгвэл өчигдөр 11:00 цагийн vед ажлаа авахаар ирсэн шинэхэн дарга Т.Дуламдоржийг ажилчид нь дотогш оруулалгvйгээр vvднээсээ буцаасан юм. Уг нь тус газрын даргаар томилуулах саналтай байгаагаа Төрийн өмчийн хорооноос “Монгол шуудан” компанийн ТУЗ-д хvргvvлээд байсан аж. Тиймээс ажилчид ТӨХ-г хууль бус шийдвэрээ цуцал хэмээн тус газарт очсон ч удирдлагууд ажилдаа ирээгvй гэх шалтгаанаар шаардах бичгийг нь хvлээн аваагvй аж. Энэ асуудлаас болж тус компанийн ажилчдын Тvр хорооны дарга Д.Ганболд, Ц.Нямдаш нарыг Чингэлтэй дvvргийн цагдаагийн газраас байцаалт авчээ. Уг нь тэд бусад ажилчдын хамт ТӨХ-ны удирдлагуудад захирал Ц.Батсайханыг нь хууль бусаар ажлаас халсан гэж vзэн, шаардах бичиг гардуулахаар жагссан аж. Гэтэл тэднээс байцаалт авсныхаа дараа Эрvv vvсгэн, Дvvргийн эрvvгийн хэргийн I шvvхээс цагдан хориулах шийдвэр гаргуулах гэж байгаа бололтой хэмээн ажилчид хэлж байсан юм. 
 
Энэ талаар “Монгол шуудан”-гийн харьяа Маркийн газрын дарга Д.Ганбат “ Шуудангийн мянга гаруй ажилчид энэхvv шийдвэрийг эсэргvvцэж байгаа. Бид өнгөрсөн баасан гарагт гvйцэтгэх захирлыг солих гэж байгааг мэдсэн. Тvvнээс бидэнд ил мэдээлээгvй. Шийдвэр гаргасан vйл явц нь нууцлаг байдалтай өрнөсөн. Одоо ч энэ шийдвэрээ нууцалж байна. Компанийн vйл ажиллагаа хэвийн байхад Ц.Батсайхан захирлыг халах тухай ярьж байгаа нь хачирхалтай байна. Манай ажилчид ТӨХ-ны тогтоолыг хvлээж авахгvй гэдгээ мэдэгдэн, энд зогсож байна. Одоогийн удирдлага ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж чадсан, олон шинэ vйлчилгээ нэвтрvvлсэн. Манай vйлчлэгчдийн цалин л гэхэд 650 мянган төгрөг болж өссөн. Ажилчдын дундаж цалинг vе шаттай буюу сvvлийн хоёр жилд 50-66 хувиар нэмсэн. Бусад газрууд санхvvгийн хvндрэлд орж, хvнээ халж байгааг хvн бvхэн мэднэ. Харин ч манайх юун халах орон тоогоо нэмсэн. 
 
Энэ бvгд Ц.Батсайхан захирлын хийсэн ажлын vр дvн шvv дээ. Тиймээс бид захирлыг ажлаа эхлvvлсэн бол дуусгах ёстой гэсэн байр сууринаас хандаж өнөөдөр ийнхvv суулт хийж буй хэрэг. Одоо Батсайхан захирлыг халж байгаа юм чинь vvний дараа ажилчдыг халж эхэлнэ гэсэн vг шvv дээ. Шинэ ирсэн дарга өөрийн багаа бvрдvvлэх гэж хэвийн ажиллаж байгаа хvмvvсийг бvгдийг нь солих нь ойлгомжтой. Тиймээс бид өнөөдөр / өчигдөр/ ТӨХ-нд хоёр шаардлагаа хvргvvлэхээр удирдлагуудыг нь хvлээсэн ч байхгvй хэмээн хvлээж авахгvй байна” гэв. 
Ямартай ч тус газрын ажилчидын хэлж буйгаар сайн ажиллаж байсан салбарыг самууруулж мэргэжлийн бус хvнийг тавихаар улайрч байгаа нь увайгvй vйлдэл төдийгvй олон мянган хvнийг ажлын байрнаас нь хөөн зайлуулах vйл ажиллагаа явагдаж байна гэж байв. 
 
 
Уг нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд эрх мэдэл бvхий хvмvvс төрийн албан хаагчдыг vндэслэлгvйгээр ажлаас нь чөлөөлөхийг хориглосон. Гэтэл энэ асуудал хэрэгжих нь бvv хэл улам ихээр гаарч байгаа нь өчигдөрийн болсон vйл явдал тодоос тод гэрчилж буй юм.
Эх сурвалж: