sonin.mn
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээвэрт 12-оос дээш жил явсан тээврийн хэрэгслийг зогсоохоор болсон. Энэ хүрээнд 2015 он гарсаар нийтийн тээвэрт явж байсан 300 гаруй микроавтобусыг насжилтаар нь хассан юм.
Гэвч насжилтын хугацаа нь дууссан дээрх 300 гаруй микроавтобусны ихэнх нь иргэдэд хулгайгаар үйлчилсээр байна. Нийслэлийн тээврийн газрын байцаагчид хулгайгаар тээвэр хийж буй микроавтобусыг газар дээр нь барьдаг ч тэдний шаардлагыг тоодоггүй аж.
 
Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, том оврын автобусны хүрэлцээг сайжруулж, шугамын шинэчлэл хийсэн учраас зорчигчдын аюулгүй байдлыг  анхаарч ийм арга хэмжээ авсан юм.  Гэвч зорчигчдын аюулгүй байдлыг бус, зөвхөн өөрсдийн ашиг хонжоогоо хайсан зарим иргэд насжилт нь дууссан микрогоор хулгайн тээвэр хийсээр байна. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт энэ байдал газар авчээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг