sonin.mn
 
МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс 2016 оны сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах тухай Бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтийг Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Гэтэл энэ асуудлыг хэлэлцээ ч үгүй байхад МАН санал асуулга явуулах байр сууринаасаа ухарлаа, хэтэрхий их зардлаар хийгдэх ажил болж байгаа учраас больсон гэх зэрэг Ард түмэн 100% төрийн түшээдээ сонгох эрхийг эдлүүлэхгүй байх далд санаа бүхий явуулга хэвлэл мэдээллээр цацагдсанд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Зөвхөн тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар л ард нийтийн санал асуулга явуулж болох хуультай мэтээр ард түмнийг төөрөгдүүлж, хэтэрхий өндөр зардлаар хийх ажил хэмээн ойлгуулж байгааг няцаасан юм. Холимог системээр явуулсан өнгөрсөн удаагийн сонгуулийн тогтолцоог иргэдийн 93 хувь нь эсэргүүцсэн судалгаа гарсан байна. Булхай луйваргүйгээр, ард түмний сонголтоор сонгуулиа явуулж сонгогдох сонгох эрхээ эдлэх нь тусгаар тогтнолын хэмжээнд яригдах асуудал гэдгийг тэрээр тодруулсан. Санал асуулгыг маш бага зардлаар хийж болох арга зам байгааг Засгийн газарт танилцуулсан байна. Санал асуулга явуулахад гарах зардал өнөөгийн төрийн түшээдийн тансаглалын талын талд ч хүрэхгүйг онцолсон юм. Тэгэхлээр хэвлэл мэдээллээр далд зорилготой энэхүү санал асуулгыг явуулахгүй байх талаар явж байгаа ташаа мэдээлэлд ийнхүү албан ёсны хариулт гарлаа. Энэ бол бүх нийтийн санал асуулга явуулах МАН-ын байр суурь хэвээрээ төдийгүй явуулах болно гэдгийг ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат илэрхийллээ.