sonin.mn
 
 
 
“Эх орончид оо та нар хаана байнаа” гэж монголын ард тvмэн асууж байна . Ингэж асуухын учир нь манай орны зvvн зvгийн нутгийн газар тариалангийн гол бvсvvд бараг бvхэлдээ тvймэрт автаж уг тvймрийг унтраахад хvн хvчний нөөц, техникийн хvчин чадал дутагдаж Монгол Улсын өнцөг булан бvрээс өнөөг хvртэл тvймэрт автаад байгаа хөдөө орон нутаг руу тусламжийн цуваа хөвөрсөөр байгаа. Гэтэл өөрсдийгөө эх орончид хэмээн цоллодог нөхдvvд энэ хvнд цаг vед ичээндээ бvгж сvржин мэдээлэлvvдээ хийхгvй байгаад хамаг учир оршиж буй юм. Уг нь тэдний ганц хийх ёстой зvйл нь улс орон нь хvнд нөхцөлд орж олон мянган айл өрх галд автаж орох орон оочих аягагvй болсон энэ цагт л тэд эх оронч гэдгээ жинхэнэ утгаар нь харуулах ёстой байсан. Яг vнэндээ эх орончидын ганц хийдэг ажил нь гэвэл уул уурхай эрхлэдэг компаниудыг дарамталж мөнгө салгахдаа л өөрсдийгөө эх орончид хэмээн цээжээ дэлддэг нь яахын аргагvй vнэн vг. Уг нь хотооор дvvрэн эх орончид гэх хөдөлгөөний нөхдvvд болон төрийн бус байгууллагынхан шамбааралдаж хаана мөнгө олчих газар байна хэмээн нvдээ бvлтийлгэн тэнvvчилж яваа. Тодруулбал, Зvvн аймгууд болох Хэнтий, Сvхбаатар, Дорнод зэрэг аймгийн газар нутгаар гал тvймэр хvчтэй дэгдэж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрвөн мянган га газар тvймэрт шатсан ноцтой хохирол учирчихаад байна эх орончид оо. Одоогийн байдлаар Сvхбаатар аймгийн Тvмэнцогт сумын газар нутгийн 90 гаруй хувь нь шатаж, олон айл орох оронгvй, мал сvрэггvй болоод байгаа билээ. Харин Улсын онцгой байдлын комиссоос шуурхай арга хэмжээ авч, Жанжин штабаас цэргvvдийг дайчилж, галыг бvрэн унтраан цурманд оруулаад байгаа юм. Тvvнчлэн салбар хариуцсан яам болон иргэд хандив, тусламжийн гараа сунгаж, тусламж илгээгээд байгаа. Мөн ОХУ-аас хил давж орж ирсэн тvймрийн тухайд хоёр тал хамтран ажиллахаар болсон. Одоогийн байдлаар Дор­­нодын Баян-Уул, Дашбалбар сумд тvймэртэй байгаа бөгөөд цурманд оруулахаар онцгойнхон болон хил хамгаалахынхан, нутгийн иргэд зэрэг 300 гаруй иргэд, алба хаагчид шургуу, зав чөлөөгvй ажиллаж байгаа. Болж буй явдлаас харахад тvймэртэй байгаа орон нутагуудад vнэхээр хvний хvч мөхөстөж байгаа нь харагдаж байна. Яг vнэндээ тvймэрт өртсөн нутгийн иргэд их хэмжээний хохирол амсаад байгаа бөгөөд олон айл шатаж, хэдэн мянган мал галд өртөж шатаж vгvй болсон. Хаврын хаварт эх оронд минь нvvрлэдэг гамшиг бол яахын аргагvй тvймэр. Тэгвэл энэхvv гамшиг яг одоо эх оронд минь нvvрлээд, энд тэндгvй шатаж байна. 
Тэр дундаа Хэнтий, Сvхбаатар, Дорнод аймгуудад гарсан тvймэр гамшгийн хэмжээнд хvрч, их хэмжээний хохирол учруулаад байгаа билээ. Ийнхvv зvvн гурван аймгийнхныг талын тvймэртэй тэмцэлдэж байх хойгуур цахим ертөнцийнхөн “Эх орончдоо” хайж, элдэв vгийг тэдэнд хаяглаж байна. 
Тиймээс хаа сайгvй газар шороо минь гэж бахирч, хайртай монголынхоо төлөө халуун амь, бvлээн цусаа хайрлахгvй хэмээдэг эрхэм эх орончдод зориулж “Vндсэрхэг гэлvv нөгөө босоо, хэвтээ, хөх, улаан нацист хувцастай залуусаа явж хээрийн тvймэр унтрааж эх орондоо тусла” хэмээн уриалж байна.
 
Эх сурвалж: