sonin.mn
 
Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын ажил ямархуу тvвшинд явагдаж байгааг уржигдар орой болсон Баянгол дvvргийн нутаг дэвсгэрт орших гуравдугаар хорооллын “Ачлал” их дэлгvvрийн чанх ард байрлах 12 давхар XVI байр гэрчилж байна . Хамгийн гол нь энэхvv байрыг нурах аюулд оруулсан “Би Жи Би Жи” ХХК-нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхантай /НЕТГ/ vгсэн хуйвалдаж газрын зориулалтыг нь өөрчилж барилгын ажлыг эхлvvлсэн нь олон бичиг баримтаар тогтоогдож эхэллээ. 
Тухайлбал, НЕТГ-ын орлогч дарга Ш.Уртнасан өнгөрсөн оны есдvгээр сарын 17-ны өдөр Баянгол дvvргийн Засаг даргын орлогч Г.Энхболдод 7/2776 дугаартай албан бичгийг илгээж байсан байна. 
Уг албан бичигт дурьдас­наар “Баянгол дvvргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 22 дугаар байрны ба руун талд vйлчилгээтэй орон сууцны зориулалтаар “Би Жи Би Жи” ХХК-ийн эзэмшиж буй газарт манай байгууллагаас “Барилгын ажлыг эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрөл” олгоогvй ба танай албан бичигт дурьдагдсан 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 29/2014 дугаартай зөвшөөрөл нь Сvхбаатар дvvргийн 11 дvгээр хороонд баригдах “Эн Эн Жи Юу” ХХК-ийн барилгын зөвшөөрөл байна” гэсэн байна
 
Э.БАТ-VVЛ ТУС КОМПАНИД 3000 М2 ГАЗРЫГ ГАРАЖ VЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ОЛГОЖ БАЙСАН
 
Бас нэгэн баримт гэвэл дээрх компани анх 2011 онд тус газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл авч хугацааг нь дуусангуут 2014 онд хотын дарга Э.Бат-Vvлээр сунгуулж байсан байна. Тодруулбал нийслэлийн Засаг даргын 2014 оны хоёрдугаар сарын 24-ны өдрийн А/115 дугаар захирамжаар газар өмчлөх эрхийн 000305146 тоот гэрчилгээг сунгаж 2014 оны долоодугаар сарын 22-ны өдөр 29/2014 дугаартай барилгын ажлыг эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрлийг 2014 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 2015 оны долоодугаар сарын 22-ны өдрийг хvртэл нэг жилийн хугацаатайгаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэндамба гэх хvн гарын vсэг зуран баталгаажуулсан байдаг байна. 
Тэгвэл БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбvрэн өнгөрсөн гуравдугаар сарын 10-ны өдөр 3/706 дугаартай албан бичгийг МХЕГ-т илгээж байсан байна. Эл бичигт “Нийслэлийн Баянгол дvvргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Би Жи Би Жи” ХХК-ийн захиалгаар баригдах vйлчилгээтэй орон сууцны барилгад манай яамнаас 2014 онд барилгын ажлыг эхлvvлэх 29/2014 тоот зөвшөөрлийг олгожээ” гэсэн байгаа юм. Эндээс харахад төрийн байгууллагууд хоорондоо ямар ч уялдаа холбоогvй ажиллаж хаана, хэнд ямар зөвшөөрөл өгсөн ч тодорхой биш гэдэг нь дээрх албан бичгvvдээс харагдаж буй юм. 
 
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ЭТГЭЭДVVДИЙГ ШАЛГУУЛНА
 
Тvvнчлэн өнгөрсөн оны аравдугаар сард 16 дугаар байрны оршин суугчид НМХГ-т гомдол гаргасны дагуу Улсын байцаагч нар газар дээр нь очиж хяналт шалгалт хийхдээ одоо болж буй vйл явдлыг засаж залруулахыг шаардаж байжээ. Өөрөөр хэлбэл, тус газраас “16 дугаар байрны зvvн талын далангийн дагуу хамгаалалт хийлгvй газар шорооны ажил хийснээс нягтруулсан шороо их хэмжээгээр нурж хөндий vvссэн, зам, талбайн хавтан хөдөлгөөнд орж нурах аюултай болсныг шалгалтаар тогтоосон байна”. 
Тvvнчлэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014 оны есдvгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт /НЕТГ/ зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага ч хvр­гvvлсэн байна. 
Ямартай ч дээр дурьд­санчлан хотын даргын А/115 тоот газар өмчлөх эрхийн захирамжаар тус компанид 3000 м2 газрыг гараж vйлчилгээний зориулалтаар олгож байжээ. Гэтэл НЕТГ өнгөрсөн сарын 19-ны өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар vйлчилгээ бvхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг нь өөрчлөн баталжээ. 
Өөрөөр хэлбэл, НЕТГ-ын орлогч дарга өнгөрсөн оны есдvгээр сарын 17-ны өдөр БГД-ийн Засаг даргын орлогч Г.Энхболд руу 7/2776 дугаартай албан тоот илгээхдээ “манай байгууллагаас барилга эхлvvлэх, vргэлжлvvлэх зөвшөөрөл олгоогvй” гэж мэдэгдсэн хэрнээ яагаад энэхvv газрын зориулалтыг өөрчилж батлав аа гэдэг нь хачирхалтай. Угтаа бол тус газрынхан “Хот байгуулалтын тухай хуулийн 24 дvгээр зvйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хvн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бvхий vйл ажиллагаа явуулах/ гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн vг. 
Харин тэднийг энэхvv бусармаг ажиллагаагаа зогсоо гэдэг албан шаардлагыг НМХГ-ын улсын байцаагч өнгөрсөн оны есдvгээр сард, өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр НЕТГ-т тус тус хvргvvлсэн ч тусыг эс олж өнөөдрийн нөхцөл байдал vvсээд байна гэсэн vг. Уг нь мэргэжлийн хяналтынхан болзошгvй аюулаас урьдчилан сэргийлж тодорхой арга хэмжээнvvдийг авсан боловч том толгойтой төрийн байгууллагуудын өмнө ийнхvv хvчин мөхөстсөн байна. Товчхондоо бол мэргэжлийн хяналтынхан НЕТГ-ыг архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрыг зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг шаардсан гэсэн vг юм. 
Энэ асуудлаар Баянгол дvvргийн Засаг дарга Г.Оросоо “Зөвшөөрөл олгосон болон, барилгын суурь ухаж, зэргэлдээх байрны олон арван оршин суугчдыг тvгшvvрт байдалд оруулсан буруутай этгээдvvдийг шалгуулж, эрvv vvсгэх болно” гэдгээ мэдэгдсэн. 
Ямартай ч өнөөдөр маш олон хvн төрийн байгууллагын авлига хээл хахуулийн сvлжээнд орсон “Би Жи Би Жи” ХХК-ийн хууль бус vйлдлээс болж орох оронгvй айл хэсvvчлэх, зарим нэг нь зочид буудалд хоног өнгөрөөх нь тодорхой боллоо. 
Хэрвээ тус компанид БХБЯ-наас 18 давхар барилга эхлvvлэх зөвшөөрөл өгөөгvй байсан бол НЕТГ-ынхан газрын зориулалтыг нь өөрчлөөгvй бол өнөөдрийн энэ аймшигтай аюул нvvрлэхгvй байх байсан болов уу. 
Хаа сайгvй хариуцлагын тогтолцоо алга болсныг энэ vйл явдал тодоор гэрчиллээ. 
Эцэст нь хэлэхэд төрийн байгууллагын их хэмжээний авлигын сvлжээг “Би Жи Би Жи” ХХК илчлэх шиг боллоо.
 
Эх сурвалж: