sonin.mn
МЗХ-ы Ерөнхийлөгч А.Мөнхбатыг сүүлийн үед З.Бат-Отгон, Д.Давааням, С.Жавхлан нараас дутахгүй үндэсний үзэлтэн болсон тухай яригдах болсон. Тэгвэл тэрээр "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа үүнийг баталж, ийн ярьжээ.
МЗХ-ы Ерөнхийлөгч А.Мөнхбат энэ тухай :"
 
"Надад хүн төрөлхтнийг аврах том зорилго байна. Хүн төрөлхтнийг яаж аврах вэ гэдэг бүх гаргалгаа манай нүүдэлчдийн ухаан, нүүдлийн соёл иргэншилд бий. Манай хаад аль хэдийнэ үүнийг боловсруулаад, туршаад үзчихсэн. Манай өвөг дээдсийн эзэлсэн бүх газар оронд худалдаа, эдийн засаг, үйлдвэрлэл, соёл урлаг, шинжлэх ухаан, шашин, хууль цааз гээд бүх зүйл цэцэглэн хөгжсөн байдаг. Тийм нарийн концепц, онолтой ард түмэн байж бид өнөөдөр дэндүү унхиагүй байна. Мухардалд ороод байгаа ардчилал, явцгүй болсон шинжлэх ухаан, 20 жилийн дараа хүн төрөлхтнийг нөмөрч мэдэх цэвэр усны төлөөх дайн гээд энэ бүхнээс дэлхий нийтийг аврах, зөв зохион байгуулж, хөгжил дэвшлийн шинэ гарц нээж өгөх арга ухаан монголчуудад л бий. Тиймээс би улс төрд карьер хөөхийн оронд бүс нутаг болоод дэлхий дахинд энэ үзэл санаа, концепцийг гаргахад анхаарч байна.
 
Тун удахгүй манайд болох Азийн залуучуудын чуулган дээр ч би үүнийгээ л ярина. НҮБ хүртэл одоо мухардалд орчихлоо. Анх байгуулагдсан зорилго, өнөөдрийн явуулж буй үйл ажиллагаа хоёрын хооронд асар том зөрүү бий. Өнөөгийн Украинд үүссэн нөхцөл байдал шиг зүйл дахиад 1-2 удаа давтагдахад л НҮБ зохицуулж чадахгүй болно. Энэ тохиолдолд бид яаж тэсэж үлдэх вэ. Монголчуудын үе үеийн концепц бол угтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж үлдэх гэдэг гурван зүйлд багтдаг. Яагаад ийм цөөхөн монголчууд өнөөдрийг хүртэл дэлхий дээр оршин тогтноод байгаа вэ гэдэг тэр ухааныг л хүн төрөлхтний хүртээл болгох гээд байна." гэсэн байна.