sonin.mn
Ерөнхийлөгчөөр “Гүлдийчихээд л яваад байх юм. Чи бас нууц данстай юм биш биз” хэмээн загнуулж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас эхлээд өнөөдрийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цааш нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол нарыг нэг сайн базаад авав. 
 
“Малын хөлийн татвараар жилдээ 50 сая доллар орж ирэх боломжтой, түүгээр малаа эрүүлжүүлж болно. Энэ асуудлыг өмнөх Ерөнхий сайдад ойлгуулах гээд чадаагүй. 
 
Одоогийн Ерөнхий сайд бас ойлгох эсэхийг мэдэхгүй, хөдөө ажилладаггүй учраас” гэж байгаад Ерөнхий сайд нарыг базсан бол Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг “ Жилдээ 10 сая арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ намайг сайд байхад боловсруулагдсан. Биокомбинат, арьс ширний үйлдвэр, Хөдөө аж ахуйн бирж, боловсруулах үйлдвэр энэ бүхэн цогц юм. Судалгаа нь хийгдчихсэн бэлэн байгаа зүйлийг одоо бодит ажил болго” гээд загначихсан. 
 
Түүний энэхүү базаа УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед болсон юм. 
 
Тэрээр эцэст нь “Ярьсаар суутал ажил хэцүүдлээ. Утаагүй зуух гэдэг юм хорвоо дэлхийд байхгүй. Агаарын бохирдлыг шийдэх нэг гарц нь орон сууцжуулах. Одоо сайд нар ярихаа зогсоож ажил хий” хэмээн Ерөнхийгөөс нь авхуулаад ердийн сайд нарыг хэнийг нь ч үлдээлгүй базаад хаячихав. Ингэхэд өөрөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлдгээр “Эрх мэдэлтэй байхдаа юу хийсэн” билээ дээ. 
 
Эх сурвалж: