sonin.mn
Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ.  
 
Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос "Хөсөгтөн" хамтлаг  сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан юм. “Хөсөгтөн” хамтлаг тус шоунд маш амжилттай оролцож финалийн шатанд шалгаран үлдээд байсан билээ. Финалын шатны санал асуулга өчигдөр дуусч Монгол орноо төлөөлөн оролцож буй "Хөсөгтөн" хамтлаг элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийг дэвтээж хоёрдугаар байрт шалгарчээ. 
 
Тэмцээний ялагч 100 000$, Sony Music Entertainment ийн гэрээ, Marina Bay Sands -д тоглолтоо хийх эрхийн эзэн болох юм. Ингээд Монголынхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан "Хөсөгтөн" хамтлагийн залуучууддаа баяр хүргэхийн ялдамд мянга мянган элэг нэгт Монголчууд та нараар бахархаж байгаа шүү гэдгийг илэрхийлье. Цаашдын уран бүтээлд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.