sonin.mn
“Steppe learning “ Англи хэлний сургалтын төвийн менежер Янзитай ярилцлаа. 
 
 
 
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Steppe learning” англи хэлний сургалтын төвийн талаар уншигчиддаа танилцуулахгүй юу? 
 
 
Steppe learning англи хэлний сургалтын төв нь 2008 оноос хойш сургалтын үйл ажиллагаа явуулж байна.  АНУ-д орших Дэлхийн 30 гаруй оронд олон сая хэрэглэгчийн хэрэглэдэг Dyned Internation компаний  тархи судлалын шинжлэх ухаанд үндэслэн зохион бүтээсэн Англи хэл сургалтын программ (DynEd)-ийг ашигладгаараа онцлог байгууллага юм.
 
Англи хэл сургалтын программ (DynEd)-ий онцлог нь юу юм бэ ?
 
Dyned программын онцлог нь тархи судлалын шинжлэх ухаанд үндэслэн зохион бүтээсэн, англи хэл нь жолоо барьж сурдагтай адилхан реплексээр ярих боломжийг олгодог. Мөн  өөрийн завтай цагаа ашиглан Англи хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэх боломжтой учраас залуучуудад илүү тохиромжтой юм.
Маш сонирхолтой сонсогдлоо л доо. Танай сургалтын төвд ихэвчлэн ямар хүмүүс хамрагдаж байна вэ?
 
Манайх 2008-2013 оны хугацаанд байгууллага хамт олны захиалгат сургалтыг ихэвчлэн хийж байсан.Тухайлбал МУБИС-ийн Багш нар, Оюу толгой ХХК зэрэг томоохон байгууллагуудын ажилчдад сургалтыг явуулж байсан. Харин 2014 оноос бүх насны англи хэлний ярих, сонсох, бичих чадвараа сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Манайд эцэг, эхчүүд насанд хүрэгчдийн анги, бас хүүхдийн анги гэж бий. Өглөө, өдөр, орой бүх цагуудад хуваарийн дагуу хичээлүүд явагдаж байна. 
 
 
Танайд англи хэлний ямар түвшингийн хөтөлбөрүүд байгаа вэ?
 
 
Англи хэлний мэдлэгийн төвшинөөс хамааран өглөө, өдөр, орой гэсэн ангиудад хувиарлагдан суралцах болно. 
 
 
Нэг анги 10 сурагчтай байна.
 
Гүнзгийн шат Орой 18-20 цаг
Дунд шат Өдөр 13-15 цаг
Анхан шат Өглөө 9-11 цаг 
 
Бие даан суралцагч өөрийн чөлөөт цагтаа тохирулан суралцах боломжтой. 
 
Та манай сургалтын төвд суралцаснаар мэргэжлийн гадаад багшийн ярианы хичээлд суух ба DynEd-ийг ашиглан Англи хэл сурах арга барилд сургагдсан Монгол багшийн удирдлаган доор хичээллэнэ.Зуны улирал ирж, оюутан сурагчид амрахтай холбогдуулан Зуны 20-40 хувийн хямдрал зарлаж байгаа. Та зөвхөн танхимд Англи хэлийг сурах бус өөрийн чөлөөт цагаа ч ашиглан Англи хэлний ярих чадвараа сайжруулах боломжийг олгож байна.
 
 
Бүртгэлийн хугацаа 2015 оны 5-р сарын 29-ны өдөр хүртэл үргэлжлэх тул манайд хүрэлцэн ирж програм дээр үнэгүй англи хэлний түвшингөө тогтоолгоорой. Бидэнтэй  94798899, 94908877 утсаар холбогдоорой.