Өнөөдөр Монгол Улсын улс төр, нийгэм эдийн засаг ёроолдоо хүртлээ уналаа. Төрийн зөв бодлого алдагдсанаас төрийн үйл ажиллагаа бүхэлдээ дампуурч, нийгэм буюу хүмүүсийг нам бүлэг, үзэл бодол, шашин шүтлэгээр өөр хооронд нь талцуулан хувааж, эв нэгдэл алдагдаж, Монгол Үндэстэн цаашид тусгаар орших эсэх нь эргэлзээтэй боллоо. Эдийн засаг бүхэлдээ бүрэн гадны хараат төдийгүй улсын маань тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал цаасан дээр ёс төдий л үлдлээ. Үндсэн хуульд заасан Монгол хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон Монгол хүний удмын санг хамгаалах бодлого үндсэндээ үгүй болж, сурах, ажиллах, гадны иргэнтэй гэр бүл болох, цагаачлах нэрээр ард иргэд нь олноороо төрсөн эх орноосоо дайжин зугтааж байна.
Монгол хүүхэд эхээс төрөхдөө л 9000 долларын өртэй төрөхийн зэрэгцээ бурхан болоочид маань ч 9000 долларын өр үлдээгээд одоцгоож байна. Нөхцөл байдал ийм хүнд байхад, 2016 онд Улаанбаатар хотод болох АСЕМ Олон улсын чуулганд зориулж, хөнгөлөлтэй зээл нэрээр 198 тэрбумыг зөвхөн зочид буудлуудад хуваарилахаар болсныг юу гэж ойлгох вэ...
Оюу Толгой, Таван Толгой гэсэн стратегийн том ордуудыг ашиглалтанд оруулах нэрийдлээр гадныханд “Хөрөнгө оруулалт” нэрээр үнэгүй өгч, Монгол улсын гадаад өрийг Үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд зориуд хүргэн буцаан төлөх боломжгүй болгохын зэрэгцээ, ард иргэдийн амжиргааны наад захын эх үүсвэрийг алдагдуулах алхмуудыг удаа дараа хийж байна.
Боловсролын салбарыг бүхэлд нь бизнес болгон нурааж. Монгол хүн эрүүл мэндийн наад захын эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байгаагаас гадна хүн амын хүнсний аюулгүй байдлын бодлого алдагдаж, улмаар дайн болж байгаа улс орнууд адил цаг бусаар олон хүн хорвоог орхиж байна. Монгол хүний дундаж наслалт дэлхийн түвшинтэй харьцуулбал хамаагүй доод хэмжээнд хүрээд байна. Улс орны маань сан хөмрөг сарын цалин, тэтгэврийг тавьж өгч чадахгүй болтлоо хоосорсон төдийгүй өнөөдөр Сангийн яам Монгол банкнаас зээл авч, цалин тэтгэврийг олгож байгаа ноцтой бөгөөд гаж нөхцөл байдалд хүрлээ. Жирийн иргэд улс орноо гэх сөхөөгүй, ургах нарнаас үдшийн бүрий хүртэл зөвхөн хоногийн хоолныхоо төлөө амь зогоож, бор хоногийг өнгөрөөж байна. Тэтгэвэр, цалинтай гэх хүмүүсээс гадна аж ахуйн нэгж компаниуд үй олноороо гинжин өр зээл лизингд баригдан дөнгөлөгдөж, ажилчид ажлаасаа халагдаж багахан тогтмол орлогоосоо салах вий гэсэн үргэлжийн айдастай болохоор энэ эрүүл бус нийгмийн бузар, муу муухай бүхнийг хүлцэн бууж өгч дуугүй явж байна. Хүн амын үндэсний оюуны дархлаа үгүй болсноор гадны шашин, үзэл бодол, соёлын дайралтанд бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болон уламжлал зан заншил маань өртөгдөж, устгагдах аюул нүүрлээд байна.
Ард иргэд маань зовлонт амьдралаа түр зуур мартахын тулд хавтгайран архидаж, нийгмийн тулгуур болсон гэр бүлийн тогтолцоо ганхаж, завхайрал, биеэ үнэлэлт, гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж, нийтээрээ гутралд автаж маргаашдаа итгэлгүй ядуу, зөвхөн өнөөдрөөр амьдарч байна. Гэтэл Монголын төрд шургалсан, увайгүй луйварчид гадны үндэстэн дамнасан Олигархуудыг даган ашиг хүртэж, тэдний гуя тэврэгч нар хууль зөрчин дураараа амьдарч, харин шударга үнэний төлөө үгээ хэлсэн нь хавчигдан гадуурхагдаж, орон шоронд хүртэл хоригддог ийм л бурангуй нийгэмд бид амьдарч байна. Энэ нь Монгол хүнийг худал үзэл суртал бодлогоор зориуд хүлцэнгүй, дуугүй, дорой болгосонтой улбаатай гэж үзэж байна.
Монголчууд аа, өнөөдөр энэ бүхнийг таслан зогсоох цаг ирлээ. Шударга бус нийгмийг шийдвэртэй өөрчлөх, эрс шинэчлэлийг зоригтой хийхээр намууд, олон нийтийн идэвхтэй байгууллагууд нэгдэж, АРД ТҮМНИЙ НЭГДСЭН ХОРОО байгуулагдсаныг та бүхэндээ мэдэгдэж байна.
Иймд 2015 оны 5-р сарын 28-ны Пүрэв гаригийн 11:00 цагт Засгийн газрын XI байрны 2 давхрын дугуй зааланд Мэдэгдэл хийж үйл ажиллагаагаа эхлэх болно.
Бүх иргэний хөдөлгөөн, холбоо, эвсэл, малчин, тариачин, ажилчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнесийн салбарынхан, тэтгэврийн насныхан, төрийн албан хаагчид, тусгай болон хүчний байгууллагууд, эр, эм, хөгшин залуу бүх хүмүүс, дэлхий даяар тархсан улс орондоо сэтгэл зовж суугаа элэг нэгт Монголчууддаа эх нутгаа аврах түүхэн үйл хэрэгт хамтран оролцохыг уриалж байна.
Бидний талд үнэн байгаа болохоор хувь заяа маань Монголыг ивээж ялалт авчрах болно!
АРД ТҮМНИЙ НЭГДСЭН ХОРОО
Сэтгэгдэл0
Ажилгүй шаарнууд
Дээрх ажилтай шаар чи авилгал луйвараа хийх гээд түмэн завгүй яваа л даа
Сайханбилэгийг бариачээ! Монгийг чинь идчихээд оюутолгойг чинь барьцаанд тавьчихсан байна ш дээ! Малнуудаа! Юун ажил хийлгэхгуй гд хуцаад бгаан????
xench demjixgui malnùudaa odoo ajil xiij gedsee tejeene uls tur xereggui
Битгий тэнэгт ганц мантуугаар хужаагийн холийг угаах чинь улдсэн!
Сүртэй мэдэгдэл хийсэн хуурамч эх оронч Рекечид эхэллээ дээ АРД ТҮМНИЙ НЭГДСЭН ХОРОО г хэн санхүүжүүлж байгаан бол
Eh ornoo gsn undserheg vzeltei mongolchud bhaa bolitsimuu songuulias songuulin hoorond hudlaa yrisan end tur zasgiig undseer no shinechleh hrgtei bid vvniig demjih hrgteiiii
Монголд жинхэн эх оронч байдаг болов уу.Эх оронч гэж хэнийг хэлэх вэ. Өөрийн эрх ашгийн төлөө бусдыг өдөөн турхирагчийг лав хэлэхгүй Миний дээд өвөг тэртээ 16 -р зуунд баруун зүүн монголын эв нэгдлийг бодож өөрийн үеэл Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг шашны тэргүүн болгож эв эеийг хичээх монгол гүрнийг дахин сэргээх агуу зорилготой байсан боловч Ойрдууд халхын эсрэг боссноор бүх зүйл өөрөөр эргэсэн гашуун түүх буй билээ. Энэ цагаас монголчууд харь гүрний "хоол" болж монгол улсын төлөө зүтгэсэн хэн боловч харийн хааны харгис илдний дор толгойгоо алдаж байлаа. Энэ гашуун үнэн өнөөдрийг хүртэл үргэлжиж байна. Бодоод байхнээ хамгийн сүүлд Ардчилсан хувьсгалын галыг цахисан С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөж арай өөрөөр дугарсан Энхсайхан. Зэнээ. Дашбалбар нарыг чимээгүйхэн хөнөөсөн бусуу Өнөөдөр монгол улсад жинхэнэ эх орончид байгаа болов уу.
Nogoo duuchin, BQX, Chingesiin xvv, xvrgen, BQQ, lam, mongo duudagch, altny ninja nar uu?
Ойрадууд халхаа аврахаар тэмцсэн шуу. Тэдний урвагч тэнэг занд хуурдаж том алдаа гаргасан юм. Туухээ зовоор уншихтун.
Жавхлан зохион байгуулж Уянга Батэрдэнэ нар дотор нь орж байгаа юмуу! аан!
muusain xiirxsen shaaruudiig tenger nirgeesee
ЗӨВ. МАШ ЗӨВ.ЭНЭ ЗАХИАЛГЫН КОММЕНТ БИЧСЭН НОВШНУУДЫГ БИТГИЙ ТООГООРОЙ. ЭД АЙСАНДАА ХАРААР БУЛЖ ЭЛДВЭЭР МУШГИХ ГЭЖ ӨРӨВДЭЛТЭЙ ОРОЛДОЖ БАЙНА. ДУУГАЙ Л АЖЛАА ХИЙГЭЭД ЭНЭ БАЯРЦОГТОНГУУДЫГ НЭГ МӨР ЗАЙЛУУЛААРАЙ. ТА НАР Л ЧАДНА. ХИЙНЭ ӨӨР ХЭНЧ ХИЙХГҮЙ.
Зүйтэй дэмжиж байна энэ тэнэг захиалгын гарууд юу хэлэх нь хамаагүй ард олон минь нэгдэртүн
хулгайч луйварчидыг дүүжилж умтгах цаг болсоон
Uneheer mongoloo gej baigaa bol demjinee
Demjij bna. Eh ornoo amrah tsag ni bolson.