sonin.mn
“Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
 Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Дашрамд дурдахад Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам боллоо.
 
Э.Сүрэн