sonin.mn
Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх О.Чулуунбатын бие тун тааруу, Японы Токио хотод эмчилгээ хийлгэж буй юм байна.
Намын дарга Н.Энхбаяртайгаа уулзахаар очихын өмнө  МАХН-ын парламент хариуцсан дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва түүнийг эргэсэн аж. 
Тэрээр энэ тухайгаа : "Бидний нөхөрлөл үнэхээр ЭРХЭМ шүү..." гэжээ.
О.Чулуунбат, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар 2012 оны хавар МАН-аас хамтдаа гарч, МАХН-д элсэцгээсэн билээ. Д.Тэрбишдагва  одоо Солонгосын Сөүлд хотод МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж буй юм.
 
Э.Мягмар