sonin.mn
Сүүлийн үед АТГ-тай үзэлцэх болсон тэмцэгч Г.Баасан өчигдөр төрийн ордонд жигтэйхэн яарчихсан харайлгаж явсан. Монголын чөлөөт ахмадын холбоог байгуулж албан ёсны ахмадын байгууллагатай тэмцэлдсээр эцэст нь буулгаж авсан Г.Баасан аниаг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ивээлдээ авч багагүй тэтгэж, орон тооны бус зөвлөхөөрөө ч ажиллуулаад үзсэн. 
 
Гэхдээ тэмцэгч Г.Баасанд хэн хүнд байдаггүй авууштай чанар байдаг нь өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийн төлөө эцсээ хүртэл тэмцэж, жагсаж, болохгүй бол нанчилдахаас ч айхгүй зориг, зүрхтэй нэгэн билээ.
 
Эгнээд жагсчихсан төрийн ордны хамгаалагч нарыг жагсаалаас нь татан гаргаж цохиод авч байсан тэмцэгч маань тун удахгүй АТГ-тай үзэж тарж, үсэрч наалдах бололтой. 
 
2002 онд байгуулагдаж байсан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-т нийлүүлснийг Г.Баасан аниа эрс буруушааж, буцааж байранд нь аваачиж тавих ёстой гэж үзэж байгаа аж. 
 
Мэдээж түүний ард Хууль зүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Н.Алтанхуяг гээд ханхайсан эрчүүд зогсож байгаа учир түүнд айж эмээх, буцаж няцах зүйл байхгүй нь тодорхой. Ямартай ч тэмцэгч Г.Баасан төрийн ордноор яаралтайхан гүйгээд л явна.  Харин түүний хараанд өртсөн АТГ яана даа хөөрхий. 
 
Эх сурвалж: