sonin.mn
Хийх эсвэл орхих тухай:
Аливааг хийх гэж хийх нэг хэрэг эсвэл хийхгүй гээд орхих өөр хэрэг. Яагаад гэсэн асуулт тавигдана. Тэр залуу ингээд хийчихжээ. Яагаад? Тэр залуу үүнийг л хүсээд байна. Яах гэж? Хэн нэгэн хэрэг тарина. Өөрөө хийх гэж хийсэн үү? Эсвэл үгүй юу? Ямар өөр шалтгаан бас шалтагтай ? Ямар шалтгаан заах вэ? Юугаар шалтаглах вэ? Яагаад гэвэл бүтэлгүйтсэн шүү дээ. Тиймээс хэн шийдсэн бэ? Яг өөрөө юу эсвэл бусдын нөлөө юу? Цаашлаад хэн эхэлсэн бас хэн эхлүүлсэн бэ?
 
Нэгэнт тухайн хүн эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан бусдын хүүхэлдэй мэт л үг дуугүй үгэнд орж хэлсэн бүрийг биелүүлдэг бол тэр хүнийг өөрөө шийдэж олон сонголтоос нэгийг сонгождээ гэхгүй тул буруутгахад хэцүү. Яагаад гэвэл энэ хүн өөрийнхөө үйлдэлийн эх үүсвэр биш. Хувийн хүсэл гэдэг ийм л төвөгтэй асуудал. Хувийн эрх чөлөөгүй хүн ийм л гайтай. Чи зүгээр л хийхгүй орхиж болох л байсан шүү дээ болиоч гэж өөртөө тушааж болох л байсан шүү дээ гэсэн асуулт бүх зүйл өнгөрсөн хойно хэнд ч тавигдаж үргэлж сүүдэр мэт дагана.
 
Хэний ч хийсэн зүйл утга учиртай. Хүн хийсэнээ өөрөө тайлбарлах асуудал гарна. Нөгөөтэйгүүр бусад хүмүүс бас хүний хэрэгт оролцож өмнөөс тайлбарлах гэж оролдоно. Хүн яагаад хийсэнийг бусад хүн яаж мэдэх вэ дээ. Тааж таамаглах эсвэл хардаж сэрдэх л боломжтой. Ухаан гэдэг далд тархин дотор гавлын ясны цаана тул харагдахгүй. Хүний ухааныг мэдэж авах гэж дурлан шашиныхан дээр үед өнөөдөр тархи судлалынхан чармайсаар.
 
Философичид бол ухаан гэж яг юуг хэлээд байна вэ гэж л асуусаар 2500 жил болж байна. Хариу алга. Мэдээж хүний ухааныг бүрэн мэддэг хүслийг харчихдаг эрх чөлөөт ухааныг удирдаж чаддаг болчихвол улстөрийнхөн цаашлаад бизнэс нэртэй худалдааныхан мөн ч их хөөрцгөөнө дөө. Даан ч хол байна даа.
 
Хэрвээ би хийнээ гэсэн хувийн эрх чөлөө сонголт буюу шийдэл өөрийн хүсэлтэй ойр байж чадвал биелэгдэх боломжтой. Харин мөрөөдөл бол өөр. Мөрөөдөл бараг л биелэх боломжгүй. Хүн бүр л бага насандаа их мөрөөддөг. Залуу хүмүүс бүр ч их мөрөөднө. Мэдээж мөнгөтэй баян болох гэж мөрөөдвөл энэ мөрөөдөл биш шунал. Залуу насандаа шуналтай болвол амидрал утга учраа алдахын баталгаа.
 
Залуу хүмүүсийн мөрөөдөл нэгэнт биелэх боломжгүй тул насанд хүрч амьдарч эхлэхээрээ маш их гутрах боломжтой. Ингээд л болоо юу гэсэн гутрал. Хүсэл биелэх тул гутрахгүй. Тиймээс залуучуудын мөрөөдөлүүдийг хүсэл болгон өөрчлөх амаргүй ажилдаа. Ингэж мөрөөдлөөс хүсэлд шилжиж чадвал ээж аав эх орон нутаг усаа үзэн ядахгүй.
 
Хувиа бодоод довоо шарлуулаад алга болчихгүй. Хүмүүсээс тусгаарлаад энд тэнд элдэв сүм хийдээр гүйгээд эсвэл улстөрийн энд тэнд клуб эсвэл хар залуугаасаа намуудаар гүйгээд байхгүй. Англиар “dream” гэсэн үг осолтой. Яагаад гэвэл энэ үгээр шөнийн бас өдрийн зүүдийг хоёуланг нэрлэдэг.
 
Хэн нэгэн сансарт ниснэ гэж мөрөөдвөл биелэх боломж бараг л байхгүй. Харин онгоцны нисгэгч болно гэвэл мөрөөдөх хэрэггүй шууд хүсэх хэрэгтэй. Энэ хүсэл биелэх боломжтой. Мэдээж зөвхөн хүсээд хүсэл биелэгдэх биш бас чадах чадвар хэрэгтэй. Чадахын тулд олон зүйлд суралцах хэрэг гарна.
 
Тиймээс дараагийн алхам бол хүслээс чадварт хүрэх тэр шилжилт хэрэгтэй. Хүслээ бүрэн гүйцэд биелүүлэхийн тулд нисгэгчийн мэргэжилд суралцахад бэлэн үү гэсэн асуулт гарах жишээтэй. Энэ бол хувийн эрх чөлөө. Өөрөөр хэлбэл хүсэх эрх чөлөө. Чин зориг гаргаж хийх үү эсвэл өөр мэргэжил сонгох уу гэж татгалзах бас л хувийн эрх чөлөө.
 
Хүн хүссэн зүйлээ хийсэн ч яахав эсвэл орхисон ч яахав гэж өөрөө сонгож чадаж байвал энэ хүнийг эрх чөлөөтэй хүн гэнэ. Хүслийг хойшлуулж бас болох шүү дээ. Гэхдээ хүсэх эрх чөлөө гэдэг бүтчээсэй гэж залбирах, аз таарах байх гэж горьдох, аврал ирнэ гэж хоосон сүсэглээд нэмэргүй.
 
Бүтлээ гэхэд явцгүй удаан үргэлжлэхгүй. Яагаад гэвэл ямар ч хүч хөдөлмөр орохгүй хөлс гарахгүй гэнэт л бүтсэн шүү дээ. Өөрийн бүтээл биш бусдын бүтээл. Үнэгүй хөлс гарахгүй олдсон бүх бүтсэнүүд үнэгүй л эдлэж хэрэглэгдэх тул богино настай тун удахгүй үнээ алдана.
 
Хүсэн хүслээ өөрөө л биелүүлж өөрөө л эх үүсвэр болох ёстой болохоос хадаг энд тэнд ороох, хэл ойлгохгүй Түвд ном уншуулах, арц уугиулах эсвэл гал түлэх өнөөдөр тус болохгүй. Яагаад гэвэл эрт дээр үед бичиг үсэггүй эрх чөлөөгүй байгалд орхигдсон тэнгэр ширтсэн үед бол сүсэг бишрэл маш их чухал үүрэгтэй байсан.
 
Өнөөдөр бол байшин барилгад ажиллаж амьдарч эрх чөлөө гэж зүйлийг эдлэх боломжтой боллоо шүү дээ. Түүнээс гадна өнөөдөрийн хүмүүсийн бүх асуудал 100 жилийн өмнөхөөс ердөө 50 жилийн өмнөхөөс шал өөр дэндүү иж бүрэн төвөгтэй болсон. Тиймээс маш их эрх чөлөөтэй байж л өөрөө хүсэж тэр бүрийг зохицуулж цаг хугацааг мэдэрч тэмцэж хийхээс өөр зам байхгүй.
 
Орчин цагт ээжийнхээ үгэнд ороод гэртээ суугаад байх эсвэл ээждээ хөөгдөөд гадуур явах бүгд л маш нарийн асуудал болсон. Энэ бол зүгээр нэг уурлах эсвэл баярлах хоёроор тайлбарлагдахгүй. Яагаад гэвэл учир ойлгогдохгүй дэндүү их мэдээлэл тархсан замбараагүй нийгэм нэртэй хүмүүсийн цугларал өөрөөр хэлбэл хүмүүсийн сайхан муухай сэтгэлийн цугларал гадаа хүлээж байна шүү дээ.
 
Гэртээ байлгаад байвал юу ч сурч туршлага суухгүй бас яв гээд хөөгөөд байвал ямар ч анхны мэдэгдэхүүнгүй гадагшаа гараад алдаад балараад буцаад ороод ирнэ. Ээжүүд заавал нөхөртэй эсвэл эхнэртэй болоо ч гээд тулгаад байвал шууд л бүхэл бүтэн амидралаа хурдан түргэн хөнгөн шийдээд үлдэх насандаа харамсан алхах л ажил гарна.
 
Аав ээжийнхээ сонгосон залуутай эсвэл эмэгтэйтэй гэр болоод нэмэргүй. Тэр хүнтэй зөвхөн өөрөө л амьдарч жаргана эсвэл зовно шүү дээ. Тиймээс ээж аавын сонгох гээд байгаа ямар ч өөгүй зөв эр нөхөр эсвэл сайн эхнэр хаа ч байхгүй. Тэд бас л нэг ээж аавын нөлөөнд орчихсон явж байгаа шүү дээ.
 
Залуу хүмүүсийг ээж аавууд эрх чөлөөтэй байлгаж амидрал үдэж өгөхөөс өөр замгүй сайн хэлж зааж зөвлөх л чухал. Залуус өөрсдөө л сонголт хийж өөрсдөө бас шийдэх хэрэгтэй. Муу залуутай суучихвал ээж аавтайгаа нийлээд хүмүжүүлж авах хэрэгтэй дутуу дулимаг охинтой суучихвал нөхөж туслаж жинхэнэ амьдарлын ханиа болгож авах хэрэгтэй. Хэн гэр бүл болохын өмнө гайхамшигтай төгс иж бүрэн биш шүү дээ. Мэдээж эхний үейд тогос шиг ганган тогоруу шиг донгодно.
 
Залуу явах гэдэг тийм ч амар биш. Хүүхэд насаа орхих түүний дараа насанд хүрэх том ажил хүлээнэ. Тойрохгүй дайрна. Мэдээж удаашруулж хүлээлгэж болно. Гадаа гарч найзтайгаа уулзах уу эсвэл гэртээ сууж өнөөдөртөө найзтайгаа уулзахаас татгалзах уу. Ах эгчийнхээ тулгасан хуулийн мэргэжлийг сонгох уу эсвэл эрх чөлөөгөө эдэлж хүссэн мэргэжил эмч болохыгоо сонгох уу.
 
Мэдээж суралцахад мөнгө хэрэгтэй тул түүнийг тооцоолох хэрэгтэй. Ах эгч хуулийн мэргэжил сурвал мөнгийг чин төлнө харин өөрийнхөө хүслээ дагавал мөнгө төлөхгүй гэвэл яах вэ. Хүслээ түр хойш тавиж эхлээд мөнгө олох ажил хийж мөнгөтэй болоод дараа эмчийн мэргэжилээ сурах уу. Үгүй гэвэл ах эгчийнхээ мөнгө төлнө гэсэн хуулийн мэргэжлийг сураад насан туршдаа мэргэжилдээ дургүй ах эгчдээ буруу өгч насыг барах уу.
 
Ингэж мөнгө хүнийг эрх чөлөөгүй болгодогтой адил бас өөрийн чадвар хүнийг эрх чөлөөгүй болгоно. Хуулийн мэргэжил сурахад заавал чадвар хэрэггүй гэтэл эмчийн мэргэжил ялангуяа мэс заслын эмч болно гэвэл бас ч гэж чадвар хэрэгтэй. Хуулийн буруу шийдвэр гаргах болон эмчийн буруу шийдвэр гаргах хоёр хоёулаа онцгой хариуцлагатай. Тэгэхээр хоёулаа л хүний амидралыг шийдэх эгзэгтэй үетэй тулгарна. Чадвар гэснээс эмч болоход түргэн шалмаг хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэтэл хуулийн мэргэжил удаан хугацаагар ширээний ард суухыг шаардана.
 
Ингэхээр чадваргүй байх эрх чөлөөгүй болгоно. Тиймээс эрх чөлөө бусдаас илүүтэй өөрөөс л илүү хамаатай. Ерөөсөө хүний хүсэл хамаа намаагүй биш. Гадаад хүчин зүйлүүдийг тооцох хэрэгтэй. Ингэж нөхцөл байдлыг тооцоод ирэхээр хүсэл бас өөрчлөгдөх жишээтэй.
 
Өөрөө шийдэх эрх чөлөөний тухай:
Авах гээхийн ухаан гэж ярих хүн олон. Тэгвэл авах уу эсвэл гээх үү гэсэн л шийдэл гаргана гэсэн ойлголт бололтой. Гэтэл энд шийдэх гэсэн том асуулт гарч ирнэ. Яаж шийдэх вэ ямар үнэлгээ хэрэглэж авна эсвэл хаяна гэж хэлэх вэ? Авах эсвэл гээх гэсэн хоёр сонголтын нэгийг шийднэ нөгөөг хаяна. Үүний тулд үнэлэмж зэрэглэл дугаарлах ажил гарна. Ямар хэмжүүрээр хэмжиж түүнийхээ дараа авахыг авч гээхийг гээх вэ.
 
Үүний тулд ухаан ажиллах өөрөөр хэлбэл хүний ухаан ажиллаж чадах тэр чадвар чухал. Ерөөсөө хүн өөрийн ухаандаа шийдэл гаргана. Үүнийг ёстой л өөрийн ухаантай байлаа гэх тул энэ шийдэл бол өөрөө шийдсэн өөрийн эрх чөлөө.
 
Эрх чөлөө гэдэг шийдэх үү эсвэл шийдэх хэрэггүй юу гэсэн сонголт. Эсрэг шийдэх үү эсвэл эсрэг шийдэх үү. Энд хэлэхэд эсрэг тэсрэгийн онол гэж хаа ч байхгүй. Мэдээж юунд ч оролцохгүй юу ч хэлэхгүй гэдэг бас л нэг шийдэл шүү дээ. Харин шийдлийнхээ үр дагаварыг л тооцоолох хэрэгтэй.
 
Энд хэлэхэд шийдэх гэдэг тийм ч сүртэй үг биш. Нэг л их том шийдэл ярих хэрэггүй. Хэн ч юу ч бодохгүйгээр аливааг сонгох гэж хүн шийдэл гаргахгүй. Мэдээж хүмүүс өөрөө хүсээгүй ч зорилгодоо хүрэхийн тулд хийхээс өөр замгүй шийдэлүүд үргэлж л хийдэг. Жишээлбэл эмч өвчтөнийг эрүүл болгохын тулд өвтгөхөөс өөр замгүй. Өөрөө өвчин туссан бол өвтгөлөө гээд яах вэ дээ.
 
Нэгэнт л хүсэж байгаагаас хойш яаж хийвэл амжилттай гэж бодох л чухал. Түүнээс гадна яагаад би үүнийг хүсээд байгаа билээ гэж асуух ч бас хэрэгтэй асуулт байх жишээтэй. Тиймээс юуг түрүүлж хийх вэ түүний дараа алийг хийх вэ гэсэн шийдэлүүд заавал гэсэн шаардлагаас хамааран өөрөө өөртөө хийх хүсэл үүсгэн тухайн зүйлээ хүсэж хийвэл амжилтанд хүрнэ.
 
Дургүйд хүчгүй гэсэн үг бий. Гэхдээ нэгэнт шийдсэн бол ямар нэг байдлаар дуртай ч дургүй ч өөрийгөө дайчилж хүсэж хийвэл тухайн хүний хэрхэн өөрийгөө удирдах чадварыг харуулна. Дургүйд эхлээд хүчгүй. Харин сайн хичээвэл түүний дараа дургүйд бас дуртай болох жишээтэй. Энэ бүгд хүний ухааны л асуудал шүү дээ.
 
Түүнээс биш угаасаа имй хүн эсвэл цаанаасаа имй гэсэн ойлголт хаа ч байхгүй. Шийдсэн бол хийх л хэрэгтэй. Алдах эсвэл онох хувь заяа эсвэл хувь тавилантай ямар ч хамаагүй. Тохиолдол хувь заяа авчрах болохоос биш эхлээд бол ямар ч хувь заяа хүлээгэд бэлэн байж байхгүй шүү дээ. Амидралыг хүчиллэж урднаас төлөвлөх боломж тун бага тул тохиолдолд орхиж амидралыг адал явдалтай утга учиртай болгох хэрэгтэй. Бүгдийг төлөвлөөд бүгдийг урднааас мэдчихсэн амидрал шиг уйтгартай хоосон зүйл байхгүй. Энэ л ёстой хоосон чанар.
 
Хэрвээ хэн нэгэн философич хүн боллоо гэхэд олон сар ганцаараа сууж олон зуун хуудас ном уншиж туршлага сууж их зүйл мэдсэний дараа ном бичиж бүх насаараа идэвхитэй бодож зөвхөн толгойгоороо ажиллаж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Өдөр сар жилээр ном уншина шүү дээ. Үүнтэй адил эмч боллоо гэхэд насаараа өвчтэй зовлонтой хүмүүстэй өдөр сар жилээр ажиллана шүү дээ гэдгийг мартаж болохгүй.
 
Зөвхөн өвчин зовлон биш бас үхэлтэй өдөр бүр учирна шүү дээ. Цаашлаад банкны менэжэр боллоо гэхэд өдөр бүр мөнгө тоолж эсвэл компютерийн дэлгэц харж тоо тоолж дахин давтагдсан нэгэн төрлийн ажил хийж чадах уу гэсэн асуулт тавигдана. Өөрөө л шийдэх эрх чөлөө.
 
Аливааг хүсэж шийдэл гаргахад төсөөлөх чадвар хэрэгтэй. Өөрийгөө ирээдүйд тавиад төсөөлж чадах чухал. Сайн муу тал гэж байхгүй. Өөр өнцөгөөс харах ч гэж хаа ч байхгүй. Амидрал бол бодит. Ямар нэг эд зүйл биш тул өөр өнцөгөөс харах шаардлагагүй. Яагаад гэвэл хатуу үнэн хүлээж байгаа.
 
Тиймээс хүсэл чухал бас шийдэл чухал. Энэ бүгд тийм ч төвөгтэй хэцүү биш. Хүссэн үү хүссэн. Нэгэнт шийдсэн бол одоо өөрийгөө төвлөрүүлэх цаашлаад биеэ барих удирдах. Ирээдүй юу ч авчирах олон магадтай. Хэн ч ирээдүйг хэлж мэдэхгүй. Тиймээс ирээдүйгээ өөрөө л гартаа авч бүтээн босгох чухал.
 
Мэдээж ирээдүй нээлттэй байх тийм ч амар асуудал биш. Жишээлбэл гэрээ орхин явах эсвэл нутгаа ардаа хаян явах цаашлаад эх орноосоо бүр мөсөн салаад явах хэнд ч эхлээд хүсэл байх боломжтой. Шийдсэний дараа одоо буцах замгүй. Тухайн хүн өөрөө сайн сайханыг хүсэж илүү болох гэж л явдаг. Энэ зорилго эхний үед бүдэг шүү дээ. Сурах гэж яваа хүнд бол хөнгөхөн зорилго. Харин шинэ амидрал эхэлнэ гэж яваа хүмүүст хүнд зорилго. Хэн бүхэн зорилгоо биелүүлж чадвал эрх чөлөө ирнэ.
 
Нэгэнт ирээдүй тодорхой биш тул янз бүрийн шалтгаанаар хүсэл биелэгдэхгүй байх боломжтой. Энэ үед буцаад хуучиндаа баригдана. Ерөөсөө зорилгоо биелүүлээгүй хүн дотроо эрх чөлөөг үргэлж хүснэ. Яагаад гэвэл эрх чөлөөний төлөө яваад бүтсэнгүй шүү дээ. Үүнээс гарахын тулд зорилгоосоо илүү өөрөө өөрөөсөө чөлөөлөгдөх хэрэгтэй. Өөрөөсөө чөлөөлөгдөнө гэдэг өөртөө баригдах биш.
 
Хүний хүсэл бас үргэлж солигдоно. Хүсэл эргэлдэж бас хорогдоно. Хүсэл бас ихсэнэ. Тиймээс энэ бүгдийг ялгаж ялгаварлан шийдэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Гэр бүлд илүү чухал уу эсвэл надад илүү чухал уу гэдгийг асуух л ажил гарна. Өөр ямар ч сонголт байхгүй шийдэлүүд бий. Хүү ээжийгээ орхиод явна. Охин аавыгаа орхиод хэн нэгэнтэй суугаад явна. Гадаад орон луу суралцахаар явлаа гэхэд орхиод л явна. Хүссэн хүслээ биелүүлэхээр шийдсэн шүү дээ. Шийдсэн бол одоо гүйцээх чухал.
 
Хэн эрх чөлөөгүй вэ?
Үргэлжлэл бий.