sonin.mn
АНКАРА. /ВВС/. Туркийн төвийн нутгийн нэгэн хотод гуравхан сарын дотор есөн нүх гарч иржээ. Тус улсын Коня мужийн Карапинар хот орчимд үүссэн нүхүүдийн зарим нь 70 орчим метр гүн гэнэ.
 
Нүхнүүдийн олонх нь хөдөө аж ахуй, газар тариалангийн бүсүүдэд эсвэл тэдгээрийн ойролцоо байгаа нь тариаланчдын дунд түгшүүр үүсгэж байна. Харин оршин суугчид, “Цаашид ийм нүхнүүд гарч ирэн орон гэрийг нь “залгиж” болзошгүй” гэж санаа зовж байгаа ажээ. Газар доорх шохойн чулуу ууссанаар ийм нүхүүд үүсч байгаа бололтой.
 
“Би ямар учраас ийм нүх үүсч байгааг мэдэхгүй байна. Бид эрх баригчдад нүхүүдийн улмаас түгшүүртэй байгаагаа мэдэгдсэн" гэж тариаланч Мустафа Дирикан хэлээд, “Тэд шинжээчид илгээж, яагаад ийм нүх үүсч байгааг судлахаар газрыг өрөмдсөнөөс өр юм хийгээгүй. Нүх гарч ирсээр байна” гэжээ.
 
Өөр нэг тариаланч, “Миний ажиллаж байгаа газар цөмөрч нүх үүсэх вий гэж би эмээж байна. Гэхдээ бидэнд энд ажиллахаас өөр сонголт байхгүй. Бид ажиллах ёстой” гэж ярьсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг