sonin.mn
Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Nice bike” клубын хамт олон тус холбооны байрны дэргэд унадаг дугуйн түрээс, засвар үйлчилгээний төвийг шинээр нээгээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
 
Тус төв нь төрөл бүрийн унадаг дугуйг хувь хүн, албан байгууллагад түрээслэж, засвар үйлчилгээг үзүүлдэг байсан бол энэ жил унадаг дугуйн угаалгын үйлчилгээг явуулж эхэлсэн байна. Ийнхүү угаалгын үйлчилгээ нээгдсэнээр дугуйчид унадаг дугуйн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах сайхан боломж нээгдлээ.
 
Түүнчлэн уг засвар, түрээсийн төвийн өөр нэг давуу тал нь түрээслэж авсан дугуйгаараа өөрийн хүссэн газраараа аялах боломжийг олгодгоороо онцлогтой юм.
 
Унадаг дугуй түрээслэж унахыг хүсэгчид цахим үнэмлэхээ авчрах ба нэг дугуй нь ажлыг өдрүүдэд цагийн 3000-3500, өдрийн 16000 төгрөгийн үнэтэй бөгөөд түрээслэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө, хамгаалалтын малгай зэргийг бэлдсэн байна. Мөн “Nice bike” клуб нь амралтын өдрүүдээр иогтай дугуйн аялалыг зохион байгуулж байгаа бөгөөд залуус та бүхэн ч нэгдэх боломжтой аж.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг