sonin.mn
БЕРЛИН. /worldpress/. Бурхан Халдун уул болон түүнийг хүрээлэн буй газар нутгийг дэлхий өв газрын жагсаалтад бүртгэхээр болсноо Дэлхийн өвийн хороо энэ сарын 5-нд болсон уулзалтынхаа үеэр мэдэгдсэн байна.
 
Монголын зүүн хойд нутгийн Хэнтийн уулс дунд оршдог Бурхан Халдун нь эртний бурхны шашин, бөө мөргөлийн уламжлал болон гол мөрөн, уул, овоо тахилга гээд олон өв уламжлалыг нэгтгэсэн уул билээ.
 
Мөн энэ нь XIII зууны үед Монголын ард иргэдийг нэгтгэхийн тулд уул усаа тахиж, шүтдэг байсан Чингис хааны төрсөн нутаг бөгөөд түүний шарил оршин буй газар гэж үзэж байна.
 
Өнөөдрийг хүртэл үе уламжлалаа алдаагүй бөө мөргөл болон уул усаа тахин шүтэх Монголын ёс заншлын ач холбогдол болон түүний түүхэн дүр төрхийг ЮНЕСКО хүндэтгэн үзжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг