sonin.mn
ИЛ ХААНТ УЛС
 
Их эзэн Чингис хааны бий болгосон баруун хилийг өргөтгөн тэлэх, үнэнч байх тангарагаасаа буцаж, урван дайсагнах болсон зарим улс орныг номхотгох зорилгоор 1252 онд Мөнх хаан өөрийн дүү Хүлэгийг (1217-1267) ойрхи Дорнод руу явуулснаар Ил хаант улс байгуулагдсан түүхтэй. 1258 онд Хүлэг хаан Багдадыг эзэлсний дараа түүнд Мөнх хаанаас Бага хаант улс гэдэг нэр хайрласан билээ. Энэ нь Персээр Ilkhanate улс, англиар subordinate Khan, гэж дуудагдана. 
 
Өөрөөр хэлбэл, Их эзэнт улсын доторх бага хан гэсэн санааг агуулсан. Ил хаант улс нь өнөөгийн Иран, Ирак, Туркменистан, Армен, Азарбейжан, Гүрж, Турк (Төв ба зүүн хэсэг), Афганистан (баруун), Пакистан (баруун өмнөд) улсыг хамран байгуулагдсан өргөн уудам нутагтай улс байв. 
 
Ил хаадын монголчууд Персийг эзэлсний дараа орон нутгийн хамгийн тэргүүний эрдэмтэн, гар урчууд, уран барималч, хөгжимчид, дуучид, туульчид, яруу найрагчийг цуглуулан сайн шан харамж өгч, монгол шинж, хэлбэртэй шинэ соёл, урлаг, уран зураг, архитектор, одон орон судлалыг бий болгосны зэрэгцээ өөрийн түүхийг бичдэг уламжлалыг нэвтрүүлжээ. 
 
Тэр нь Судрын чуулга, мөн Их Монголын Шахнама туульс болно. Монголын Ил хаадын түүхэн дурсгалт зүйлс, тэдний бичиг хэрэг, захидал зарлигийг ямар нэгэн хэмжээгээр хадгалж өнөөг хүртэл авч ирсэн иран нөхдүүддээ би талархал илэрхийлэн мэхийн хүндэлж байна.
 
АНХНЫ ӨДӨР 
 
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Исламын Бүгд Найрамдах Иран Улсад төрийн айлчлал хийхдээ Монголын Ил хаадаас Персийн түүхэнд үлдээсэн зүйлийг хамтран судлах, тодруулах, хурал зөвлөлгөөн зохиох, шинжлэх ухааны бүтээлүүдийг туурвиж олон нийтийн хүртээл болгоход хамтран ажиллах талаар Ираны Ерөнхийлөгчтэй тохиролцсоныг хэрэгжүүлэх үүднээс Монголын ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийл өгч бөгөөд Монголын талын хэсгийн дарга Т.Дорж, Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням нараас бүрдсэн судалгааны баг энэ оны зургадугаар сарын 13-17-нд Ираны Тегеран, Табриз, Марага, Султанат, Занжаан хотод зочлон, Ил хаадын түүхэн зүйлүүдтэй танилцав. 
 
Албаны уулзалт, харилцан санал бодлоо солилцох, байгуулах баримт бичгээ эхний өдөр багтаан хийж, Ираны Олон улсын эрдэм шинжилгээ, боловсролын төвийн орлогч дарга ноён Дамапак, гүйцэтгэх захирал Солейманпур, Ираны ШУА-ийн тэргүүн Д.Дивари, Гадаад хэргийн яамны орлогч сайд Рахимпур нарын албаны хүмүүстэй уулзаж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
 
Айлчлалын төгсгөлд дахин уулзаж, ажлаа дүгнэн ярилцаад энэ онд багтаан ээлжит уулзалтыг Улаанбаатар хотод хийхээр тохиролцов. Монгол, Ираны хэлхээ холбоог 2000 гаруй жилээр эрдэмтэн тооцон үзнэ. Цагаан хүнн үч үүд Персийг нийтийн тооллын 420 оноос эзэлж байсан түүх байдаг. Тэднийг зарим ном зохиолд Хефталитес гэж томъёолсон ч байх. Энэтхэгчүүд тэднийг цагаан хүначууд гэх бөгөөд тэдний анхны удирдагч нарыг Тораман, Михиракула гэж тодорхойлсон байдаг.
 
Тэд нэгэн зууны шахам хугацаанд Персийг эзэлж байсан хүннүчүүд юм. Өнөөгийн харилцааг 1971 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн. Энэ хугацаанд 1973 онд Монгол Улсын сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Иранд, Ираны Ерөнхий сайд А.А.Ховуйда 1976 онд Монголд, Ираны Гадаад хэргийн дэд сайд С.А.Арагчи 2012 онд Монголд айлчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Иранд айлчилж харилцааны шинэ үеийг эхлүүлсэн. Монголын Ил хаант улсын эзэн хаан Байду хааны дэлдүүлсэн зоос. Монгол бичгээр бичин бидэнд үлдээжээ
 
ИРАНД БАЙСАН ХОЁР ДАХЬ ӨДӨР
 
Иран Улсын Үндэсний архивын газар, Үндэсний номын сан, Үндэсний музейд зочлов. Үндэсний архивын газрынхан нь өөрийн том лабораторийн газраа үзүүлж, эртний архивын материалыг хэрхэн хүлээн авдаг, түүнийг янз бүрийн хорхой шавьжаас яаж цэвэрлэдэг, хуучин зүйлийг хэрхэн сэргээдэг, баталгаажсаны дараа архивынхаа материалд хүлээн авч, тодорхой температурт хадгалж улмаар дижитал системд оруулж байгаа зэрэгтэй танилцуулав. Ийнхүү олон улсын жишигт хүрсэн, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, химийн том лабораторитой танилцав. Үндэсний музей, Үндэсний архивт Иран улсын түүх, соёлын зүйлүүд хадгалагдаж байгаа бөгөөд Ил хаадын холбогдолтой зүйл түүний нэгээхэн хэсэг нь юм. Үндэсний номын санд Ираны түүхийн талаар бичсэн номнууд англи, орос, франц, перс хэлээр байв. Айлчлалын дараа би төлөөлөгчдөөсөө хоцрон үлдэж зарим судалгааг нэмж хийснээ хамтруулан та бүхний өмнө дэлгэж байна.
 
 
НИЙСЛЭЛ ТЕГЕРАН ХОТ
 
Энэ хот дэлхийн түүхэнд олон зүйлээр тодорсны нэг нь 1943 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ын удирдагч И.В.Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Д.Рузвельт, Английн Ерөнхий сайд У.Черчель нарын анхны нүүр тулсан уулзалтыг зохион байгуулсан. Тегераны уулзалтаар Гитлерийн Германы эсрэг холбоотнуудын харилцан ажиллах стратеги, үндсэн зарчмуудыг хэлэлцэн тохиролцсон билээ. 
 
Тэдний уулзалтыг тасалдуулах талаар сөрөг талынхан идэвхтэй ажилласан боловч уулзалт зохион байгуулж чадсан онцлогтой. Тэгвэл Тегеран хот дахь АНУ-ын ЭСЯ хаагдаад 30 гаруй жил болж, тэдний эрх ашгийг Иран дахь Пакистаны ЭСЯ төлөөлж байгаа бол АНУ дахь Ираны эрх ашгийг Швейцарийн ЭСЯ тус тус хамгаалан ажиллаж байна. Гэхдээ АНУ, Иран нь эртний сайн хөршийн харилцаатай байж, олон мянган иргэн нь бие биедээ айлчлан суурьшиж ирсэн түүхтэй. 
 
Түүнийг харуулсан нэгэн жишээ гэхэд л АНУ-ын Лос-Анжелес хотод Ираны зургаан сая иргэн ажиллаж амьдарч байна. Нийслэл хотод хүн амын 11 хувь буюу долоон сая гаруй нь амьдарч, Тегеран нь исламын ерт өнцийн улс төр, эдийн засгийн нэгэн том төв болон хөгжжээ. Олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнээс болон эдийн засаг, хөр өнгө оруулалт, худалдааны олон улсын чанартай бүх гүйлгээ тэнд хаагдаж, Ираны олон тэрбум валют нутагтаа орж ирж чадахгүй гадаадад хадгалагдсан хэвээр байна. 
 
Бага зэргийн хувийн худалдааг Ираны бизнесмэнүүд Япон, Хонконг, Турк зэрэг орноор дамжуулан хийдэг бололтой. Тегеран хот арван хоёр хаалгаар гадагшаа гардаг байсан түүхтэй. Өнөөдөр метро, автобус, таксигаар таныг дуртай газарт хүргэнэ. Нийслэлд Хаменейгийн нэрэмжит төв талбай, Ираны эрх чөлөөний цамхаг, эртний Голестан ордон, телевизийн өндөр цамхаг, биеийн тамир, бөхийн ордон, хурдан морины болон пологийн тоглолтын спортын төвүүдээр очиж сонирхож болно. 
 
Бөхийн ордны гадаа үүдэнд монгол гуталтай хоёр бөх барилдаж байгаа зураг тавьсан байв. Тэд бөхөд дуртай, тэднийгээ хүндэтгэнэ. Бөхчүүд манай хоёр орныг нэлээд өргөн замаар холбосон баялаг түүхтэй. Тэд манай олон сайхан бөхчүүдийг сураглаж байсныг энэ дашрамд дурдахыг хүснэм. Биднийг Иранд байх үед АНУ, Ираны гар бөмбөгийн тоглолт болж хүн бүр зурагтаасаа салахгүй тус тэмцээнийг сонирхож байв. 
 
Энэ нь хоёр орны харилцааны уур амьсгалыг спортын тоглоомоор дамжуулан зөөлрүүлэх гэсэн нэгэн оролдлого бололтой. Монголчууд бидний нутагтаа авдаг нэг литр бензиний үнээр иранчууд гурван литрийг худалдан авдаг. Таксины жолооч машиныхаа агаар хөргөгчөө ажиллуулсан тохиолдолд илүү мөнгө авах нь сонин. Үндэсний мөнгө риал гэдэг нэртэй бөгөөд түүний 3000 орчим нь нэг ам.доллартай тэнцэнэ. 
 
Хэдий тийм боловч монголчуудын хэрэглэж байсан Түмгэдэг үгийг тумаан хэмээн дуудаж риалынхаа араас нэг тэгийг хасан хэрэглэнэ. Энэ нь сураагүй гадаадынхны толгойг жаахан эргүүлнэ. Рамзан эхэлж нар мандсанаас наран жаргах хүртэл хэн ч амандаа юм хүргэхгүй байх нь маш нарийн. Эмэгтэйчүүдэд нүүрээ гаргаж явахыг зөвшөөрөх авч, толгойгоо хар алчуураар боохыг хатуу хуульчилж өгсөн. 
 
Түүнийгээ магнай гэж монгол үгээр дуудна. Иранд очсон эмэгтэй хэн боловч түүнийг дагах хуультай. Албан ёсны үйл ажиллагаа, ажилдаа тэд хар өнгийн алчуур бооно. Эс тэгвээс таныг шашин, аялал жуулчлалын цагдаа баривчилна. Ираны албаны эрэгтэйчүүд зангиа зүүдэггүй, үндэсний хувцсаа өмсөнө. Богино ханцуйтай цамц өмссөн хүн цөөхөн харагдана. Голдуу урт ханцуйтай цамцтай. Эмэгтэй хүн хөл, цээжээ харуулсан хувцас өмсөхийг хориглодог. 
 
Гутал аль болох битүү байхыг илүүд үзнэ. Баасан гариг бүрт шөнийн зах нээгдэнэ. Тэнд иранчуудаас гадна эргэн тойрны улсын наймаачид бараагаа борлуулна. Тэндээс эртний дорно дахины том хотын худалдааны том захын үнэр, төсөөллийг авах бүрэн боломжтой. Иранчууд шарсан мах, хорхог, кыбааб хийж, гамбираа халуун жижиг чулуун дээр хайрч бэлэн болгоно. Чулуу нь манай хорхогийнхтой Монголын Ил хаант улсын эзэн хаан Байду хааны дэлдүүлсэн зоос. 
 
Монгол бичгээр бичин бидэнд үлдээжээ төстэй. Тэгвэл энэтхэгчүүд түүнийгээ ширмэн тогооны хананд нааж болгодог. Хоолондоо тараг их хэрэглэнэ. Цагаан будааныхаа өнгөн хэсгийг хач гүргэмээр шарлуулан өнгөлж чимнэ. Тэнд архи зарах, уухыг хориглоно. Шар айраг гэж байхгүй. Түүний оронд цайдам маягийн гашуун ундаа хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, архинаас бүрэн чөлөөлөгдсөн гэж ойлгож болно. Тэнд шөнийн баар, нийтийн цэнгээний газрыг хориглосон байна. 
 
Харин оройд урт иштэй тамхиа татан сууцгааж, тухлан ярилцана. Лалын шашинтай оронд байдаг, манай соёлтой хүмүүсийн хэрэглэж эхэлж байгаа нэгэн зүйл бол, бие зассаны дараа цаас хэрэглэхийн оронд усаар угаадаг заншил тэнд байж ариун цэврээ өндөрт хадгалж байна. Тэдний зарим нь олон эхнэртэй, тэднийгээ дагуулан явах нь содон харагдсан. Орчин үед нэг эхнэр бидэнд бүрэн хангалттай гэж ярих хүмүүс бас тааралдаж байлаа. 
 
Ил хаадууд, тэднийг дагалдан очсон монголчууд монгол хэл, соёл, зан заншлыг Персид нутагшуулж чадахын зэрэгцээ шинэ соёл, уран барилга, урлаг, шинжлэх ухааныг бий болгосон нь олон зуун жилийн турш бүдгэрэн, цагийн эрхээр баларч эхэлснийг хамтран сэргээн засварлах, дэлхий дахинд гарган ирэх шаардлага байна. Ираны албан байгууллага бүрт удирдагч нарынхаа зургийг өлгөж, тэднийгээ шүтэн биширнэ. Нөгөөтэйгүүр гудамжинд төрийнхөө далбааг маш томоор бүтээж, өлгөсөн байна. 
 
Зарим гүүрийг төрийнхөө олон далбаагаар чимсэн харагдана. Түүгээрээ улсын хүч тэнхээ, эв нэгдлийг гаргаж байгаа бололтой. Эдийн засгийн хориг арга хэмжээг хүмүүстээ ойлгуулж, энэ үед дотоодын эв нэгдэл маш чухал хэрэгтэйг Засгийн газар нь тайлбарладаг бололтой, ард түмнээ нэгтгэн Аллах бурхны дор барьж байна. Тэд итгэж шүтсэн нэгдсэн зүйлтэй учраас түүнээсээ төдийлэн гаждаггүй юм байна. 
 
Ираны албаны хүмүүс ялангуяа Гадаад яамны ажилтнууд нь унаган англи хэлтэй. Гудамж дэлгүүр, таксины жолооч нар англиар ярихгүй. Тэд перс хэлээр хүүрнэлдэнэ. Харин нутгийн хойт мужууд болох Баруун, зүүн Азарейжан, Ардебил, Гилан зэрэг мужид туркээр ярина. Англи, хинди, урду хэлтэй миний бие тэднээс персээр ярьсан зарим зүйлийг бага зэрэг гадарлаад байх боломжтой байв. Тэдний тоог тогтоогоод авчихвал болоод байх шинжтэй.
 
Намайг Иранд байхад Бурхан болсон О.Намсрай ахынхаа гэгээн дурсгалд зориулав.
 
Дэлхийн монгол гарал үүсэлтний төвийн тэргүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин. О.Нямдаваа