sonin.mn
“Найрсаг улаанбаатар” гудамж – хананд “3D” зураг зурах төслийн хүрээнд Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх ашиглагддаггүй болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөхүйц 16 -н байршилд /хана талбайд/ 3D хэлбэрээр бодит мэт сэтгэгдэл төрүүлэхүйц зураг зурж залуусын зураг авалтын бүс болгожээ.
 
Энэ төсөл нь хотын залуусын сэтгэлийг сэргээхээс гадна жуулчдад өөрийн нийслэлийг сурталчлах, монгол зураачдын авьяасыг үнэлүүлэхэд хувь нэмэр болох болно хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.