sonin.mn
Дорноговь аймгийн Сайншандад 38 настай эрэгтэй Д бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг хоёр хоногийн өмнө гарчээ. 
 
Талийгаачийн хувьд тэнд эхнэрийнхээ хамтаар ажиллаж, амьдраад удаагүй байжээ. Талийгаач залуу хоёр хоногийн өмнө өндөр настай нагац эгч рүүгээ утсаар ярьж, “Хүний нутагт ажиллаж амьдрах үнэхээр хэцүү байна. Хүний дарамтад удаан ажиллаж чадахгүй л байна даа” хэмээн уйлж ярьсан гэнэ. Тэгээд удалгүй буюу хоёр хоногийн дараа эхнэр нь хамаатан садан руу нь “Нас барчихлаа” гэж хэл дуулгажээ. 
 
Ар гэрийнхэн нь эхнэртэйгээ таардаггүй тул салгана хэмээн хоёр жилийн өмнө талийгаачийг төрсөн нутаг Завхан руу нь авч явсан ч өнгөрсөн хавраас эхлэн эхнэр нь “Дорноговьд ирээч, хамтдаа ажиллая” гэж байнга дуудсаар байгаад очуулжээ. Тэд нэг охинтой бөгөөд талийгаачийн төрсөн эгчийнх нь өргөж аваад удаж байгаа аж. Дүү нарынх нь ярьж буйгаар эхнэр нь ааш муутай, ахыг нь байнга дарамталж, “ална шүү, хөөнө, зайлуулна” гэж ярьдаг байсан гэнэ. 
 
Талийгаачийн цогцсыг авчрахаар ах дүүс нь өчигдөр явсан бөгөөд эл хэргийг тус аймгийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. 
 
Эх сурвалж: