sonin.mn
СИДНЕЙ. /NHK/. Австралийн Сидней хот дахь БНХАУ-ын Консулын газар руу түвдүүд дайрчээ. Тэд БНХАУ-ын төрийн далбааг буулган хаясан байна. Цөлөгдсөн түвдүүд болон бусад хүн өчигдөр Консулын газрын гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Цагдаа нар анхааруулсаар байсан ч тэдний 50 орчим нь Консулын газрын мэдлийн газар руу нэвтэрчээ.
 
Нэг нь Хятадын төрийн далбааг буулган хаяснаар бусад нь Түвдийн далбааг мандуулсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаа нар найман хүнийг баривчилжээ. Түвдийн алдартай лам салан тусгаарлах үзлийг хөхүүлэн дэмжсэн хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байгаад энэ сарын 12-нд Хятадын шоронд амьсгал хураасан байна.
 
Эсэргүүцэгчдийн хэлснээр, Хятад улсын холбогдох албаны хүмүүс ламын цогцсыг ар гэрийнхэнд нь өгөхгүй байгаа бөгөөд түүний үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ажээ.
 
Нэгэн эмэгтэй, “Бид уй гашуугаа илэрхийлж, БНХАУ-ын Засгийн газар ямар буруу юм хийж байгааг харуулахыг хүссэн учраас Консулын газрын газар руу нэвтэрлээ” гэв.
 
Түвдийн албаны хүний хэлснээр, БНХАУ-ын Засгийн газрын хавчлага, дарлалыг эсэргүүцэн 2009 оноос хойш 140 гаруй түвд өөрсдийгөө зулын гол болгожээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг