sonin.mn
Статистикийн үзүүлэлтээр ЦАХАЛ буюу Израилийн армийн хуягт танк, артиллерийн ангиудын бие бүрэлдэхүүний таван хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид эзэлж байна. Мөн аврах албаны алба хаагчдын дөрвөөс илүү хувийг тэд бүрдүүлдэг аж. Агаарын цэргийн хүчинд ч мөн тооны эмэгтэйчүүд алба хааж байна.
 
Мөн армийн тусгай хүчний анги, салбар буюу “амазончууд”-ын 70 хувийг бүсгүйчүүд эзлэх болжээ. Израилийн тусгаар тогтнолын төлөө тулалдаанд баатарлагаар амь үрэгдсэн тоогоор ч эмэгтэйчүүд эрчүүдтэй ойролцоо аж.
 
Дайны дараа батлагдсан хуулиар цэргийн албыг заавал хаах үүрэгтэй ч эмэгтэйчүүдийг байлдааны анги, салбаруудад алба хаахыг зөвшөөрдөггүй байжээ. 1990-ээд оны эхнээс тэд танк, артиллерийн ангиуд, цэргийн нисэхийн сургууль, тэнгисийн бага тушаалын офицеруудын курсэд “нэвтэрсэн" байна.
 
Алба хаах хүсэлтэй иргэдийн санал гомдлын дагуу эмэгтэйчүүдийн туршилтын рот байгуулаад дөрвөн жилийн, дараа батальон болгож өргөжүүлжээ. Туршилтын хугацааг амжилттай туулсан эмэгтэйчүүдийн батальон өнөөдөр Иордан болон Египет улсуудтай хиллэдэг хэсэгт үүрэг гүйцэтгэж байна.
 
Тус батальоны алба хаагчид Эйлат хотын гол замуудад эрүүл хийх, улс орны урд зүгийн гол замуудад хяналт тавьж Израилийн хүн ам шигүү суурьшсан бүсүүдэд алан хядагчид нэвтрэх боломжийг хааж байгаа аж. Эмэгтэй алба хаагчдын албаны түүхэнд палестины амиа золиослогчдыг илрүүлж саатуулсан, египетийн дээрэмчид, хар тамхины худалдаачдыг таслан зогсоосон олон удаагийн гавьяат үйлс бичигдсэн байдаг.
 
Эмэгтэйчүүдийн батальон “Каракаль”-д алба хаахыг хүсэгчид нэр хүндтэй их сургуульд элсэгчдийн адил олон байдаг. Жилд нэг удаа сонгон шалгаруулалт явуулахад голдуу нэг орон тоонд 7-8 хүн өрсөлддөг ажээ. “Каракаль"-д тэнцсэн эмэгтэй гэр бүлийнхээ ганц хүүхэд бол заавал эцэг, эхийнх нь алба ёсны зөвшөөрлийг авдаг байна.
 
Энд нэг сонирхолтой баримт дурдахад 2009 оноос хойш тус батальоны алба хаагчдын 30 орчим хувь нь оросоор ярьдаг бүрэлдэхүүн байв. Израилийн армид байлдааны бэлтгэлийг хэд хэдэн ангилалд хувааж үздэг.
 
Ар талын ангийн цэргүүд 02, байлдааны явган цэргийн салбарууд 07, хүн нэг бүрийн бэлтгэлийн 3 сарын курсэд суралцаж байгаа түрүүч нар 08, байлдааны анги, салбаруудын офицерууд хамгайн дээд ангилал буюу 012-т ордог байна.
 
Цэрэгт шинээр татагдагсад дөрвөн сарын хугацаатай “Залуу дайчны курс”-д суралцдаг. Төгсгөлд нь шалгалт, марш тактикийн дасгалууд бүхий шүүлэг өгнө. Амжилттай дүн үзүүлэгсэд 05 ангилалд шилжиж, алба хаах салбаруудынхаа онцлог бүхий өнгөтэй дугуй малгай өмсөх эрхтэй болдог.
 
Дараа нь 2,5 сарын хугацаанд зэвсэглэл судлах, бие бялдрын болон цэргийн эмнэлгийн бэлтгэлд хамрагдаж 07 ангилалд дэвшинэ. Энэ ангилалд байлдааны бодит байдалд ойртуулсан нөхцөлд олон долоо хоногийн хээрийн гаралт, сургуулиудад оролцдог.
 
Энэ шат 2-4 сар үргэлжилж 08-д шилжиж, дараа нь хилийн операци, байлдааны ажиллагаанд шууд оролцох онцгой эрхтэй болно. “Каракаль”-ын офицерын болон түрүүч нарын бүрэлдэхүүнд байлдааны бэлтгэлийн 08 ангилалтай байх шаардлага тавигддаг. Израилийн сонин хэвлэлд бичсэнээр энэ батальонд алба хааж буй эмэгтэйчүүд сэргэлэн цовоо, асар их тэвчээр, мятаршгүй зориггой, чадварлаг, товчоор хэлбэл орчин үеийн "амазончууд” болж чаджээ.
 
Израилийн ЦАХАЛ-ын удирдлага эмэгтэйчүүдийн батальоныг байлдааны бэлэн байдал, байлдах чадвараар эрчүүдийн анги, салбараас дутахгүй, харин ч буудлага, хөдөлгөөнт чанараар илуү гэж үнэлдэг ч жинхэнэ дайн байлдаан болж буй газраас холхон байлгахыг чармайж иржээ. Израиль генерапууд “Эмэгтэйчүүд цэргийн алба хаах нэг хэрэг, харин дайнд бол өөр асуудал" гэж ярьдаг ажээ.
 
Журнал “Братишка”
Эх сурвалж: "Соёмбо" сонин