Саяхан Сонгино Хайрхан, Налайх болон Хан–Уул дүүрэгт анхан шатны нэгжүүд, салбар хороогоо байгуулсан Хөдөлмөрийн Үндэсний Нам олон нийтийн хүчтэй дэмжлэг, талархал хүлээсээр байгаа билээ. ХҮН намд нэгдэх хүсэлтэй хэдэн арван мянган эгэл жирийн хөдөлмөрчид, иргэдийн хүсэлтийг хүлээж авсаны нэгэн илэрхийлэл болж өнөөдөр хөдөлмөрч иргэд Хөдөлмөрийн Үндэсний Намд нэгдэн орж байна.
“ХҮН”- намын төлөөлөл болсон шинэ гишүүд нь улс орныхоо ирээдүйд сэтгэл тавин Хөдөлмөрийн Үндэсний Намын мөрийн хөтөлбөр болон “МОНГОЛ ЗОРИЛГО”-д хүрэхэд өөрийн хүч чадал, ажил амьдралын арвин баялаг туршлагаа хуваалцахаар зорин ирсэн тэдэнд Хөдөлмөрийн Үндэсний Намын батлахыг намын дарга С.Боргил гардууллаа.
Намын дарга Боргил намд шинээр элссэн гишүүддээ хандан “...Чадварлаг, мэдлэгтэй, маргаашдаа сэтгэл хангалуун, хөдөлмөрч “Монгол Хүн” бий болж байж улс орон маань хөгжихийг дэлхийн хөгжлийн түүх бидэнд харуулж байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд “Монгол Хүн”-ийг зөвхөн өөрийн явцуу эрх ашигтаа л ашиглаж бусад үед нь мартсан, өнөө маргаашаас цааш харж чадаагүй улс төрчдийн харалган бодлого “Монгол Хүн”-ийг тэжээвэр – хамааралтай нэгэн болгож байгаа нь нууц биш юм. “Улс баян бол Улс төрчид баян” гэсэн нийтээрээ хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрчихөөд байгаа гутамшигт ойлголтоо арчин хаях учиртай.
Ямар ч улсын хөгжлийн хамгийн гол үндэс нь хүн өөрөө. Бид социализмаас одоогийн ардчилсан чөлөөт эдийн засаг гэгдэх тогтолцоонд орохдоо нийгмийн маш олон үнэт зүйлс, ололтоо нүд үзүүрлэж хаясан. Эдгээр хөсөр хаягдсан үнэт зүйлсийн нэг нь улс орны хөгжлийг авчирах ёстой хөдөлмөрч Монгол Хүн байсныг олж харалгүй баллуурдсан. ХҮН нам, Бид энэ харалган бодлогод цэг тавихаар ирсэн!
Манай нийгэмд хунгарласан олон асуудлын зангилааг тайлах бүх боломж нөөц бидэнд бүрэн бий. Биднийг туйлдуулж байгаа энэ “хунгар”-ыг арилгахаар өнөөдөр бидэнтэй эгэл жирийн хөдөлмөрийн хүмүүс хүч нэмж гар бие оролцохоор, сэтгэл зүрхний дуудлагаараа ирсэн байгаад бид баяртай байна...” гэж хэллээ.
Хөдөлмөрийн Үндэсний Нам
2015 оны 7-р сарын 22-ны билэгт сайн өдөр
Утас: 7700-2016, 7000-5678
Сэтгэгдэл0
12 bogs doloogch l bitgii bolooroi.
Би ХҮН-ын ирээдүйд их найдвар тавьж байгаа. Энэ намын анхны цөмийг бүрдүүлсэн залуус мэдлэг, боловсролтой, гадна дотно явж аливаа зүйлийг харьцуулан бодож гаднын сайн зүйлийг нь авч, муу муухайг нь хаях ухамсартай, уул угийн удам гарал нь сайжрах талруугаа явж байгаа, өнөөгийн улс төрчид гэгдэж байгаа луйварчдыг /гэхдээ цөмөөрөө ч биш л дээ/ бодвол нэр нь цэвэр /ингэж л найдаж байгаа шүүдээ/ залуус гэж бодож байгаа. Төр, засаг барилцах албанд гарч ирээд Ардын нам, Ардчилсан намынхан шиг альбин чөтгөрүүд болчихгүй л болов уу гэж найдаж байна.
Нилээд узэж байж л гарч ирнэ дээ. Энэ сонгуулиар ганц нэг суудал авбал дээдийн заяа. 2 том нам сулжээнд орчихсон бгаа. Эвдэхэд тун хэцуу дээ.За яахав узээд л алдахгуй юу даа. Ганц нэг шударга сайн хумуус нарвал сайн л бна даа.
ШҮҮХЭЭР АСУУДЛЫГ ШИЙДДЭГ БОЛСОН ЦАГ ШҮҮ ДЭЭ МӨН СЕХ ОО ЭНЭ ОЛИГАРХУУДЫН ГАРТ БАЙГАА ЦАГТ ТА НАР ГАРААД ИРЭХ НЬ ЮУ Л БОЛ ТЭДНИЙ ДОХИУРЫН НАМ БОЛ МАГАДГҮЙ ЭЭ
XYH namyg mash ih demjij baina Odoo iim zaluuchuud garch ireh tsag ni bolson Unendee AH MAH 2 oos zalhaj baina Ard tumen bugd demjine dee
Бизнесмэн, өнөөгийн улиг болсон улстөрчдөөс оруулахгүй байвал хол явна шүү. Харин эднээс нэр дэвшүүлвэл МАНАН-гаас ямар ч ялгаагүй болно.
Oir oirhon zorilgo uzel sanaagaa soliod baigaa ni mash muugiin dohio shuu zaluusaa
НАМ д бол оюунлаг хумуус улс орныг удирдах бодлого боловруулах болохоос ажилчин, малчин, дуучид, бохчууд ороод яах гэж байгаа юм болоо.
Hn, nam damnasan oligarhiudyin zulzganuud l baina dag. Yadaj baihad bas Muuneer evchilchihsen.
АН-хан ялагдсан ч шүүхдээд л гишүүн болно.
Bugd alban tushaal muruudugchid!!!
Мууний л хуухдууд байна. Олигархиудын уе залгамжлагч зулзганууд.
Битгий тэнэгтээд бай ард тvмэн минь!!!!!!!!! Бэлтэгдсэн бууны ноход долдойнууд гэдгийн олж харахгvй байна уу?Ай даа энэ vхэр монголуудаа гэж!!!