sonin.mn
Кино зохиолч А.Миеэгомбо найруулагчаар нь, жүжигчин Г.Ундармаа продюссерээр нь ажиллаж, чадварлаг уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн "Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино өнгөрсөн оны наймдугаар сард нээлтээ хийж, ашиг орлого ихтэй ажилласан.
 
Тэгвэл кино багийнхан эргэн хамтарч, энэ намар "Single ladies-2" уран сайхны киног үзэгчдэд хүргэхээ албан ёсоор зарлаад байгаа. Тус кинонд “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар дахин тогложээ.
 
Харин "Single ladies" киног хөгжилтэй дүр, чадварлаг тоглолтоороо чимсэн "Шинэ үе" продакшины жүжигчин, талийгаач Т.Билгүүн буюу сэтгэлзүйч залуугийн дүрд хэн тоглож буй бол. Эсвэл "Single ladies-2" кино сэтгэлзүйчгүйгээр үргэлжлэх эсэх нь таавар хэвээр байна. 
 
Эх сурвалж: