sonin.mn
Казахстан Улсын шашны удирдах газрын залуучуудын хэлтсийн дарга У.Алтанбек хаж Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж бясалгал үйлдэв. Тэрбээр Казахстан улсын ислаам шашны тэргүүн Ержан хаж удахгүй тус нутгаар аялах тул түүний бэлтгэл ажлаар ирсэнээ мэдэгдэв.
 
У.Алтанбек тус аймагт мөргөлийн өргөө олноор байгуулагдан, шашин дэлгэрээд байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд, шашны элдэв урсгалаас татгалзан, эв нэгдэл, энх амгалан байдлыг сахихыг захив.                                       
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг