sonin.mn
Хил хамгаалах байгууллагын урилгаар ОХУ-ын  Холбооны аюулгүй байдлын албаны Вязьма хот дахь Хилийн нохойн сургалтын төвийн ахлах багш, хошууч Л.И.Карташев, Нохой сургалтын төвийн давтан бэлтгэх дамжааны сургагч багш, ахлах ахлагч  Р.В.Прошутинский нар сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд 26 хилчин болон тэдний хариуцсан нохдыг хамруулав.
 
Энэ удаагийн сургалтаар анх удаа хоёр Монгол банхарыг харуул, хамгаалалтын албанд сургаснаараа онцлогтой болсон байна. Сургалтыг онц дүнтэй төгссөн хилчдийг цэргийн мэргэжлийн гуравдугаар зэрэг, “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр тус тус шагнасан юм. Мөн онц дүнтэй төгссөн Лаки, Алекс, Жерри, Макси, Норд дуудлагатай нохдыг алтан медалиар шагналаа гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.