sonin.mn
Бугат сумын төвд шинээр боссон нэгэн байшин Өлгийчүүдийн анхаарлыг татаад байна. Хувийн орон сууцныхаа ханыг тус сумын иргэн ах дүү А.Аманжол, М.Ержан нар нутгийнхаа чулуугаар барьсан нь содон харагдаж байлаа. Чулууг шар шавар болон бага зэргийн цемент хэрэглэн орчин цагийн дизайны загвараар маш уран хийцтэй барьсан нь олны сонирхлыг ихэд татаж байв.
 
Материал нь хямд, дулаан сайн хадгалдаг, засваргүй удаан эдлэх боломжтой бат бэх зэрэг давуу талтай. Эдгээр залуус ямар нэгэн  зээл тусламж аваагүй 1990-ээд оноос эхлээд юмханаар юм хийж өөрсдийн хүч чадлаар ийнхүү байшин барьсан аж.
 
Тэд айлын хашааны хөдөлгөөнтэй хаалга, шатахуун түгээх станцын байр байшин зэргийг барьж гаршсаны дээр пийшэн, зуух, төмөрлөг эдлэл үйлдвэрлэж чамгүй орлого олдог байна.                                        
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг