sonin.mn
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх суманд шинэ үүлдрийн хонь үржүүлж байгаа. Уртавтар биетэй, ноолуур ихтэй, бүдүүвтэр ноостой, мах-
өөх, ноосны чиглэлиин тус хонийг “Дархад үүлдрийн хонь” гэж нэрлэн, бие даасан үүлдрээр баталгаажууллаа.
 
Энэхүү “Дархад үүлдэр”-ийн хонины үржлийн ажлыг ахмад мал зүйч ХААИС-ийн хүндэт доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбэ, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Г.Баттулга нар удирдан зохион байгуулсан байна.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин