sonin.mn
Монгол нэг л биш боллоо гэж амтай болгон уралдан ярьж байна.
Монгол ангал руу унаж байна гэж бас ярьж байна.
Монгол гүнзгий хямралд орлоо гэж ярьж байна.
Үүний шалтгаан юу вэ?
 
 
Олон ч шалтгаан, шалтагуудыг ярьж байна. Хүн болгон өөрийн биеэр мэдэрч байдаг учраас.
Олон шалтгаан шалтаг байж болохгүй, учир нь төөрөгдөлд орох аюултай.
 
 
“PAX MONGOLICA” гэж хүн төрөлхтөний хамгийн дээд хүндэтгэлийг олсон Монголчуудын бүтээсэн 200 орчим жилийн хүн төрөлхтөний энх тайван болоод хөгжлийг нэрлэдэг. Тэр үед Монголчууд нэг сая хүрэхгүй хүн амтай байсан бөгөөд 250 гаран сая хүн төрөлхтөнийг багтаасан дэлхийн эх газрын 16 хувийг хамарсан “Дэлхийн Тогтолцоо” (World System)-г бүтээж чадсан. Өнөөдөр зөвхөн Монгол улсын хүн ам 3 сая гарч, түүхэнд байгаагүй олон хүн амтай Монголын төр бодит амьдрал болсон. Гэтэл яагаад өнөөдөр Монгол улс 2 толгойноос өөр ярих сэдэв байхгүй, хулгай дээрмээрээ дэлхийд алдаршиж, ядуу буурай тарчиг африк амьдралтай байгаа вэ?
“PAX MONGOLICA”-г бүтээсэн Монголын Эзэнт Гүрэн нь  “моралын эзэнт гүрэн”, “эдийн засгийн эзэнт гүрэн”, “мэдлэгийн эзэнт гүрэн”, “технологийн эзэнт гүрэн”, “хүмүүнлэгийн эзэнт гүрэн”,  “соёлын эзэнт гүрэн”, “энх тайвны эзэнт гүрэн”, “худалдааны эзэнт гүрэн”, “эв нэгдлийн эзэнт гүрэн” байсан болохоос биш цэрэг дайны эзэнт гүрэн байгаагүй бөгөөд хүн төрөлхтөний түүхэнд анх удаа Монголчууд “Дэлхийн Тогтолцоо”-г бүтээж, хүн төрөлхтөний соёл иргэншилд “Дэлхийн Тогтолцоо”-г бүтээж ажиллах боломжтой гэдгийг ойлгуулж, хүн төрөлхтөн нэг л “Дэлхийн Тогтолцоо”-ны дор энх тайвангаар зэрэгцэн орших бололцоог нь нээж өгсөн гэж 16 хэлтэй Японы эрдэмтэн Masaaki Sugiyama дэлхийг донсолгож байна. Харин Монголын Эзэнт Гүрний цэрэг, дайн нь зөвхөн хүн төрөлхтөний энх тайван амьдралыг хамгаалах, бэхжүүлэх зорилготой туслах хэрэгсэл байсан гэжMasaaki Sugiyama дүгнэжээ.
Монгол гэдэг нэр хүн төрөлхтөний үнэт зүйл байсан түүхтэй. Тиймээс Монгол гэдэг нэрийг авилгалч, мухар сүсэгтэн, хувиан хичээгч, ядуу буурай, зусарч бялдуулагч, бөгс долоогчид, бусдын гарыг харагч арчаагүй амьтад гэдгээр хэзээ ч чимж болохгүй гэдгийг анхаарахаас гадна жигшин цээрлэх цаг нь болсон.
21-р зуунд Монгол улсын хүн ам 12 сая гаранд хүрэх түүхэн гайхамшигтай боломж ирж яваа. Тэгвэл өнөөдрийн 3 сая Монгол хүн төрөлхтөний 21-р зууны түүхэн гайхамшгийг бүтээх хүсэл бий юу? Агуу түүхийн эзэн агуу л байх ёстой. Тиймээс дэлхийн гайхамшгийг өнөөдрийн Монгол бүтээх л ёстой. Энэ гайхамшгийг бүтээхийн тулд Монголын төр, байгууллагууд, гэр бүлүүд болон Монгол хүн дээд зэргийн моралтай байж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн сорыг амьдрал болгож, 21-р зууны “Дэлхийн Мэдлэгийн Төв”, “Дэлхийн Санхүүгийн Төв”-г хөгжүүлж, Монгол хүн бүрт дэлхийн шинжлэх ухаан, санхүүгийн “удирдагч” байх амьдралын хүсэл эрмэлзлэлтэй байх хэрэгтэй.
Монголчууд 21-р зууны хүн төрөлхтөний гайхамшгийг бүтээхэд муу муухайгаасаа хурдан салах хэрэгтэй. 
Монголын бүх муу, муухайгийн шалтгаан:
1.          “Худлаа” нь Монголын соёл, бас амьдрал болсон.
 “Худлаа” нь моод болсон.
Худлаагийн уршгыг олон жил амслаа, цаашид хэдэн жил амсах нь тодорхойгүй байна.
 Ер нь хүн төрөлхтөн зовлонд дургүй, хүсэх ч үгүй.
Монголчууд зовлонгоос гаръя гэвэл “үнэн” байснаар гарц олдоно.
Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, мэргэжлийн бус бол мэргэжлийн бус гэж хэлж чадах хэрэгтэй.
Үнэн байхын тулд “морал” болон “мэдлэг“ хэрэгтэй.
Үнэн байхын тулд “зориг”, “баатарлаг” гэсэн эрдэм хэрэгтэй.
”Хулчигар” байх нь хувь хүнийг баллахаас гадна бүхэл бүтэн үндэстнийг сөнөөдөг.
2.          “ЗХУ”-ыг оршуулж, алтан хайрцагыг нь нээснийг дэлхий дахин мэдэж байгаа.
“ЗХУ”-ын сүнс хаа сайгүй эргэлдэн амьд байсаар байгааг мэдэхгүй байна.
Яагаад гэвэл “ЗХУ”-ын боловсролтой, дипломтой, соёлтой хүмүүст цаашлаад ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиуд , эрдэм шинжилгээний байгууллагуудад амь бөхтэй оршин тогтнож бүхэл бүтэн төр улсыг баллаж байгаагийн нэг жишээ бол Монгол орон.
”ЗХУ”-ын сүнс Монгол оронд “амь тавьж” устан алга болсон цагт л Монгол орон хөгжих, ард олон жаргалын манлайд хүрэх “эхлэл” тавигдана.
3.          “ЗХУ-ын соёл” хэзээ ч биелэгдэх бололцоо байхгүй мөрөөдлийн жагсаалт болсон  “5-н жилийн төлөвлөгөө”-ний сүнс Монгол оронд бат бөх оршин тогтносоор байна. Тухайлбал: чөлөөт бүс хөгжүүлнэ гэж 26 жил ярилаа. Бүтсэн юм алга.
Ард түмний урам хугарч байна.”Чөлөөт бүс” гэдэг нь татварын таатай орчныг бүрдүүлэх “статус” болохоос биш “аж үйлдвэр” биш, бөгөөд тодорхой нэг ч “мөнгө”-ний татварын орлого бүрдүүлэхгүй  аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “чөлөөт бүс” -ийг хөгжүүлдэг.
“Аж үйлдвэрийн парк”, “технологийн парк” хөгжүүлнэ гэж амтай болгон ярьж, шийдвэр гаргаж ард түмнийг бас хуурч эхэлж байна.
 
“Аж үйлдвэрийн парк” гэдэг нь 1950-аад оны үед буурай хөгжилтэй оронд хөгжилтэй орнууд өөрийн хөдөлмөрийн хүч их шаарддаг, байгаль  орчинд халтай үйлдвэрүүдээ нутагшуулж, татварын таатай нөхцөлийг нь ашигладаг боловсруулах үйлдвэрийн цуглуулга байсан юм.
Өнөөдөр”аж үйлдвэрийн парк” хүн төрөлхтний түүхээс арчигдаж үлэг гүрвэл болж музейд орсныг Монголчууд ойлгохгүй байна.
Монголчууд ойлгомоор юм даа.
Шинжлэх ухааны дэд бүтэц үгүй, судалгааны их сургуулиудын дэд бүтэц үгүй, нийгмийн иж бүрэн дэд бүтэц үгүй, чөлөөт цагаа соёлтой эдлэх дэд бүтэц үгүй   “үйлдвэр комбинат”-ын алтан хайрцагыг нь нээж “ЗХУ”-ын хамт оршуулагдсан гэдгээ мартаад байгаа нь туйлын харамсалтай. Яасан ч богино санамжтай юм бэ дээ.
“Шинжлэх ухааны парк” гэдэг нэр томъёо АНУ-ын Калфорни муж улс дахь “Silicon Valley”-гын гайхамшгийг “copy”&“paste” хийх гэсэн Европ, Ази номхон далайн бүс нутгийн орнуудын оролдолгоос үүдэлтэй юм.
Өнөөдөр хүртэл АНУ-ын “Silicon Valley”-г хуулбарлаж чадсан орон байхгүй байна.
Ажилладаггүй, дампуурсан “ШУ-ны парк”-ыг байгуулсан улс орон харин олон бий.
Яагаад  АНУ-ын“ Silicon Valley”-г бусад орнууд хөгжүүлж чадахгүй байна гэсэн асуулт тавьж хариулт өгсөн эрдэмтэн бол “Harvard University”-ын эрдэмтэн Michael Porter юм.
Michael Porter 1991 онд “Cluster”- ын онолоо гаргаж, АНУ-ын “ Silicon Valley” нь Английн эдийн засагч Alfred Marshall-ын 1890 онд  гаргасан “боловсруулах аж үйлдвэрийн цуглуулга” бишүү гээд харин:
•         шинжлэх ухааны дэд бүтэц: шавхагдашгүй шинэ мэдлэгийн ундарга байх
•         инженерчлэлийн дэд бүтэц: шавхагдашгүй технологийн ундарга байх
•         технологийн дэд бүтэц: шинэ аж үйлдвэрийн ундарга байх
•         инновацийн дэд бүтэц: мэдлэгийг мөнгө болгодог ундарга байх  
•         entrepreneurship-ийн дэд бүтэц: мэдлэгийг эдийн засгийн чадавхи болгох эрдэмтэй байх  
•         судалгааны их сургуулийн дэд бүтэц: шинэ мэдлэг үйлдвэрлэдэг хүний нөөцийн ундарга байх
•         аж үйлдвэрийн дэд бүтэц: хүн төрөлхтөний эрэлт хэрэгцээг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангадаг ундарга байх
•         засгын газрын шинжлэх ухаан, технологийн сан- venture capital-банк санхүүгийн тогтолцоо-нийгмийн даатгалын санд тулгуурлсан хөрөнгө оруулалтын сангууд-хандив болон буяны санд тулгуурласан хөрөнгө оруулалтын сан-хөрөнгийн бирж зэргээс бүрдсэн иж бүрэн санхүүгийн дэд бүтэц: эдийн засгийн хөгжлийн амин сүнсний ундарга байх
•         иж бүрэн нийгмийн дэд бүтэц: дэлхийн хүн төрөлхтөний амьдралын диваажин байх
•         чөлөөт цагаа соёлтой өнгөрүүлэх дэд бүтэц: тав тухтай амьдралын диваажин байх
•         суурь дэд бүтэц: 21-р зууны шинжлэх ухаан технологийн ололтын шилдэг нь байх
 дээр дурдсан “экосистем” 21-р зууны цоо шинэ контексттэй тогтолцоо юм.
Дээр дурьдсан иж бүрэн тогтолцоог бүрдүүлж чадахгүй бол АНУ-ын “silicon valley”-г бусад орон хөгжүүлж чадахгүй гэж дүгнэсэн.
Майкал Портерийн “Кластер”-ын энэ онол өнөөдөр хөгжиж хөгжлийн цоо шинэ дүр төрхтэй болсныг анхаарах хэрэгтэй.
 
“Кластер”- ийг хөгжүүлэхдээ нэг л аж үйлдвэрийн чиглэлээр биш олон аж үйлдвэрийн чиглэлээр хөгжүүлдэг шинэ чиг хандлага гарч ирсний  нэг жишээ бол Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот юм.
 
Дубай хот нь 40 гаруй төрлийн аж үйлдвэрийн чиглэлээр тус бүрийг нь бие даасан “кластер”  болгон хөгжүүлэхдээ “дэлхийн тэргүүний” гэсэн тодотголтой олон кластеруудаас бүрдсэн “Mega clusters”-ыг хөгжүүлсэн дэлхийн анхны үлгэр жишээ хот юм.
 
Учир нь дэлхийн эдийн засаг байнга нэг салбар нь унаж байхад нөгөөх нь хөгжиж байдаг учраас савалгаанд өртөдгүй солонгорсон эдийн засаг бүтээх бодлого байсан.
 
Европын холбоо “кластер”- ийг хөгжүүлэхдээ дэлхийд өрсөлдөх чадвартай “кластер”- ийг хөгжүүлхийн тулд “кластер”  дахь бүх дэд бүтцийг дэлхийн хөгжлийн шинэ хандлагыг үндэслэж “кластер” - ийг хөгжүүлэх нэгдсэн ойлголтонд хүрч Европын холбоо “кластер” -ийг хөгжүүлэхдээ “World  class knowledge clusters”-ыг хөгжүүлэх эргэлт буцалтгүй бодлого баримтлах болсон.
 
“World  class knowledge clusters” -ыг  хөгжүүлэхийн тулд АНУ, Европын холбоо, Израйль, Финлянд, Дани, Норвеги зэрэг орнууд “шинжлэх ухаан”,
“инженерчлэл”, “бизнес”, “хөрөнгө оруулалтын сан” зэрэг салбарт  “Global leaders”-ыг бэлтгэх боловсролын тогтолцоог хөгжүүлж байна.
 
“Global leaders”-ыг бэлтгэхдээ 2 буюу түүнээс дээш мэргэжлийн програмаар магистер, докторантын хос цол зэрэгтэйгээр бэлтгэж байна. Тухайлбал АНУ-ын “Yale university”-д докторант + бизнесийн удирдалгаар 21-р зууны дэлхийг удирдах удирдагчдыг бэлдэж байна. Ийм жишээ олон.
 
Монгол орон “World  class knowledge clusters”-ыг хөгжүүлэхийн тулд АНУ болон дэлхийн бусад “топ” их сургуулиудтай хамтарч “судалгааны их сургуулиуд”-ыг аж үйлдвэрийн чиглэл бүрээр нь цоо шинээр байгуулж, магистр докторантын сургалтыг явуулахаас гадна хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэхийн тулд Монгол орныг нэн тэргүүнд “Олон улсын санхүүгийн төв” болгон хөгжүүлэх асуудлыг юуны өмнө шийдвэрлэх хэрэгтэй.
 
Шинжлэх ухаан, технолог болон инновацын хөгжлийг Монгол улсын хөгжлийн тэргүүний чиглэл болгон  Израйль улстай адил ДНБ-ний 4%-с дээш хувийг судалгааны салбарт хөрөнгө оруулалт хийх, ДНБ-ний 16%-аас багагүй хувийг инновацын салбарт хийхгүй  бол  “World  class knowledge clusters” хөгжихгүй бас хөгжил яриад ч хэрэггүй. Худлаа шүү, хууртагдаад хэрэггүй.
Ард түмэн өөрсдийн сайн сайхны төлөө ийм асуудлыг улс төрчдөөс ухамсартайгаар нэн даруй шаардах эрхтэй.
 
“World  class knowledge clusters”-ыг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлого, хуулийг гаргаж үлэг гүрвэл адил болж цагаа  өнгөрөөсөн Монголын өнөөгийн “аж үйлдвэрийн парк”, “шинжлэх ухааны парк”-ийн тухай хуулиудыг хүчингүй болгохгүй бол төсвийн мөнгө үр ашиггүй гоожуулсаар, хэнд ч хэрэггүй муусаан авилгачдыг угжсаар байх аюултай.
 
“World  class knowledge clusters”- ыг хөгжүүлхэд дэлхийн мэдлэг, дэлхийн хөрөнгөөр босгодог гэдгийг ойлгож 5-н бүсийг тэнцвэртэй хөгжүүлэх асуудлыг анхаарч, байгалын үзэсгэлэнт байршлыг сонгож, цоо шинэ байгал орчны бохирдолгүй, дэлхийн гайхамшиг болсон 21-р зууны Монголчуудын “дэлхийн хот”-ыг хөгжүүлнэ гэж төсөөлөх хэрэгтэйгээс гадна Монголын ард түмэн бүх сэтгэл зүрхээрээ дэмжих нь тодорхойг улс төрийн хүчнүүд ойлгож, улс төрийн намууд дэлхийн удирдагчдын хэмжээний мэдлэг боловсролтой хүмүүсээр боловсон хүчнээ бүрдүүлэхийг Монголын ард түмэн  улс төрийн хүчнүүдээс шаардах эрхтэй.
 
Энэ удаад 21-р зууны Монголын гайхамшгийг бүтээх биет тогтолцооны (hard system) тухай бичсэн бол дараа нь үргэлжлүүлж Контекст буюу зөөлөн тогтолцооны (soft system) тухай бичих болно.
Үргэлжлэл бий...
 
С.ТУЛГА