С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчаар томилогдсоноос хойш сар ч болоогүй байгаа. Гэвч энэ хугацаанд 26 хүнийг ажлаас нь халжээ. Хамгийн сүүлд МСҮТ-ийн найман захирлыг халах тушаалыг энэ сарын 21-нд гаргасан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Сэрээтэртэй ярилцлаа. Тэрбээр С.Эрдэнийг хууль бус тушаалаа хүчингүй болгохыг шаардсаар байгаа юм.
-Та эхлээд өөрийгөө товч танилцуулна уу?
-Би төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 150 гаруй хүнтэй өрсөлдөөд шалгарч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 40 хүнээс шалгарч томилогдоод байсан 18 хүнийг С.Эрдэнэ сайд Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч болоод анхныхаа тушаалаар ажлаас нь халсан.
16 Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Үндэсний төвийн болон Эрүүл мэндийн газрын даргыг чөлөөлөх тушаалыг нэг дор гаргаж, буцаагаад үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон. Бид хуулийн дагуу шалгаруулалтад орж, зөв голдрилдоо орж байсан ажлыг яагаад ингэж буруу замаар явуулах гээд байгааг гайхаад байгаа юм.
-Халагдсан 18 хүн ажлаа хүлээлгээд өгчихсөн үү?
-Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэдэг үүднээс олонх дарга тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн. Гэхдээ тушаалыг хүчингүй, хууль бус гэдэгтэй бүгд санал нэгдэж тэмцэж байгаа. Гомдлоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, шүүхэд гаргачихсан байгаа.
Бидний ажлыг ч ном журмын дагуу хүлээж аваагүй. Яамнаас томилогдсон комиссынхон гэж өөрсдийгөө танилцуулж зарим аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хаалгыг эвдэж орон хүчээр ажлыг нь авсан.Увс, Хэнтий, Төв аймгаас гадна Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын өрөөний хаалгыг эвдсэн.
Ажлаас халагдсан хүмүүс ажлаа өгөх нь тодорхой байсан. Гэхдээ С.Эрдэнэ сайдын тушаал хууль бус уу үгүй юу гэдгийг шалгуулах эрх бидэнд байгаа. Төрийн сайд хүн ямар ашиг, сонирхлын үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа нь бидэнд ойлгомжтой байгаа.
-Ямар сонирхол байна гэж харж байна вэ?
-Мэдээж улс төрийн сонирхол л байгаа. С.Эрдэнэ МСҮТ-ийн найман захирлыг халах тушаалыг наймдугаар сарын 21-нд гаргасан юм байна. Гэтэл тэр тушаалыг Хөдөлмөрийн яамныхан огт мэдээгүй байх юм. Тэгж яваад өнгөрсөн баасан гаригт танилцуулсан. Уг нь тушаал гарсан өдрөө хэрэгжиж эхлэх ёстой учраас тэр дор нь танилцуулж байх ёстой.
-Ямар шалтгаанаар халсан юм бэ?
-Маргаантай гэдэг шалтгаанаар л халж байгаа. МСҮТ-ийн захирлуудын хувьд ажлын байран дээрээ сонгон шалгаруулалтад орж долоо, найман хүнтэй өрсөлдөөд шалгарсан хүмүүс.
-Маргааш есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Дээрх найман МСҮТ захиралгүй хичээлээ эхлүүлэх үү?
-Би халагдсан захирлуудтай уулзсан. Өнгөрсөн баасан гаригт тушаалыг нь танилцуулаад даваа гаригт ажлаа өг гэж хэлсэн гэсэн. Зарим нь хууль бус шийдвэрийг эсэргүүцнэ гэж байна. Зарим нь нээлтээ хийдгээрээ хийж, үгээ хэлнэ гэж байна. С.Эрдэнэ гэдэг хүн юм болгон дээр хүч хэрэглэж байна.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд тангараг өргөсөн төрийн албан хаагчийн өрөөний хаалгыг эвдэж орно гэдэг байж боломгүй. Тэгсэн хэрнээ хамгийн ичмээр нь сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсээ буцаан томилж байгаа юм. Ийм зүй бус юмыг ганцхан С.Эрдэнэ хийж байна
-Өмнө нь халагдсан 18, сүүлд халагдсан найман захирлыг өөр ажилд томилдог юм уу. Зүгээр л халлаа гээд орхих уу?
-Юун өөр ажилд томилох вэ. Уг нь бид ажлаасаа халагдаж орон тооны цомтголд орж байгаа шүү дээ. Ядаж л гэнэт халагдсаны мөнгө төгрөг гэж өгдөг биз дээ. Огт тийм юм байхгүй. С.Эрдэнэ гэдэг төрийн түшээ хүмүүсийг ажлаас нь халах тушаалынхаа араас гаргах баримтаа хуулийн дагуу гаргах үүрэгтэй. Гэтэл одоо болтол чимээгүй.
Бид хохироод л үлдэж байна. Үүнийгээ хэлэх гэхэд С.Эрдэнэ сайдтай уулзаж чадахгүй байгаа. Хоёр яаман дээр нь 20 гаруй хоног сахилаа. Хаагуур ороод хаагуур гараад явчихдаг юм бүү мэд. Зөвшилцөх бичиг өгөх гэж өрөөнийх нь үүдэнд яг 10 хоног суусан, аваагүй.
-Шинээр томилох сайдыг энэ долоо хоногт багтаан өргөн барих даалгаврыг УИХ-ын дарга өгч байсан. Шинээр томилогдох сайд асуудлыг чинь шийдэж өгөх боломжтой юу?
-Миний бодлоор сайдын үүрэг хариуцагч тухайн яамны ажлыг тасралтгүй явуулах л үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга, Дэд сайд нар байгаа. Гэтэл С.Эрдэнэ сайд л ганцаараа бужигнуулаад байгаа биз дээ. Тойргийнх нь сонгогчид хүртэл эгдүүцээд С.Эрдэнийг огцруулах түр хороо байгуулсан байна лээ.
Тэд мянгаад хүний гарын үсэг цуглуулсан байсан, одоо С.Эрдэнийг эсэргүүцэж гарын үсгээ зурсан хүний тоо хоёр мянгад хүрсэн. Тэд бидэнтэй нэгдэж байгаа. Сая халагдсан МСҮТ-ийн захирлууд нэгдэж С.Эрдэнийн хууль бус үйлдэлтэй эцсийг нь хүртэл тэмцэхээ илэрхийлж байна. Шинээр томилогдох сайд энэ бүхний учрыг олох байх гэж найдаж байгаа.
Тэгэхгүй бол халаа сэлгээ цаашид ч үргэлжлэхээр байгаа. Жишээ хэлэхэд, Үндэсний төвийн даргыг халаад оронд нь томилогдсон Чойноров өнгөрсөн долоо хоногт 30 гаруй ажилтанд ажлаас нь чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгсөн гэсэн. Энэ мэтээр хичнээн ч хүнийг халж хохироох юм, бүү мэд.
М.Алтанцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Халчихсанаас алчихсан биш хорвоо дэлхий атгын чинээ болчихсон биш эр хүн толгой цэнэглээд өөр ажил хийгээч дээ Таарахгүй хүмүүстэй ажиллаж байснаас таарах ажлаа хийгээд давхи за
Ёстой шорнгийн барилаар ажиллаж бна даа ,хөөрхий. Аавынд байсанд аа эрх биш журам ,зөвлөл.бригадаас аа жаахан юм сурсан юм байлгүй дээ хэхэ ялыг хийж ясыг амраана гэдэг билүү ?? Эрдэнэ ээ ?
Алчихсан тохиолдол ч бас бий шүү, Эрдэнэд. Эрүүгийн элемэнт ажлыг ингэж л явуулна шдээ, өөр юу хараав?
Нэг талаас нь бодоход үнэн шүү хөө. Харин нөгөө талаасаа бол Эрдэнийн хувийн пүүс компанид ажиллаагүй, төрийн албыг ингэж цалгардуулж болохгүй байхаа. Энэ хууль бус үйлдлээ зогсоомоор юмдаа. Бурханы цээрлэлээс айдаггүй л юм байх даа
эрдэнэ бгд -т газар үлдээхгүй байшин сав бариад засаад мөнгө идээд байдаг. сөрөг хүчин шалгаж нягтлаач.
Ажлаа хийж чадахгуй, худлаа улс төрждөг сдакуудыг зайлуулсан нь болж
Ugsun avilgal chini daanch joohon yum, tegehleer ni halchihlaa, yychlaarai.
Энэ Эрдэнэ ээ, хүн алаад 7 жил шоронд сууж байсан гэдэг нь үнэн юм уу,
Эхнэрийхээ аминд хүрсэн этгээд
Хүн халах нь байтугай алж явлаа. Яваад заргалд.
эрдэнээ гэдэг хүн чинь төрийн сайдын нэр зүүсэн мафийн толгойлогч биш юм уу, өөртөө таалагдаагүй хүнийг ажлаас нь халж байна бас ч гайгүй ээ алаагүй нь их юм
Эхнэрээ бүрэлгэсэн Эрдэнэ сайд болчоод байгаа нь АН ын нүүрэн дээр төр дампуурсаны тэмдэг
Эхнэрээ бүрэлгэсэн Эрдэнэ сайд болчоод байгаа нь АН ын нүүрэн дээр төр дампуурсаны тэмдэг
hvn alj yvsan aluurchin
Gojuud duraaraa nohor shig sanagddag
ene erdene gej novshiin hogiin gar 1 baina da
Эрдэнээг муулаад хожих уу Баянгол дүүрэгт Эрдэнээгийн рейтинг өндөр байна лээ Баянголд олон асуудлыг шийдэх гэж оролдож байдаг Ганцхан цэцэрлэг гэхэд маргаан бага гарсанд эцэг эхчүүд ам сайтай байна Гэтэл Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн бөөн хэрүүл
Xarin tiimee taliigaach exneriinxee dagvar huugeer barilgiin kompania ajilluuldag gej yriad bcan bayngoliinxon . Shalgax n zob bxdaa
Erdeneed bayrlaj yavdag bayngolchyyd bid bysad duurguudiig neg sain xar daa boon xeruul yryyl yum bolgon ni zambaraagui manai bayngol duuregt emneleg baina yy baina ysan sportiin bassein baina yy ydaxgui baina 1 jiliin daraa 4 bolno , tsetserlegt xureelen 20 -30-aad baina , bux bairnii deevriin zasvar xiigdsen , bux bairand lipt baina , bair bolgond kamertai bolj baina mongol ylsad manai duurgiig barax duureg ,aimag bana yy iim baixad Erdeneeg myylaad ineed xurchixlee yum xiij baigaa xund xumuus yamar aimaar ataarxadag yum be chadaxgui baij
алуурчин,шоронгийн хулгайч төрд гарсан нь Монгол төр яаж хэврэгшиж хүчгүй болсныг харуулж байна
Эрдэнэ НД-ийн цувчуулсан мөнгөөрөө 4-р хороололд байшин бариулсан. Энэ 9 давхар барилгыг бариулсан инженер Ганбаатар гуайг БГД-ийн иргэдийн хуралд дэвшүүлж л байсан юм даа. баримг гэвэл зөндөө
Хуурамч ардчилалын дээрэмчин бас Элбэгдоржийн баруун гар.Ийм хүмүүс төр төвхнүүлэнэ гэвэл ёстой ардчилсан ёс гээч л тэр байх.
Хэ хэ энэ 7 захирал яаж ажилд орсон тэр замаараа халагдаж дээ.
Монголын төр дампуурсан ш дээ, оноос жаахан арга орох болов уу....
Ed nar uheesei
7 Zahiral niileed huuli zuin yaman deer suult hiigeech..turiin albani zuvlul gj bga..sgalguurgui tanil talaara orsn bol ter zamaara halagda biz.
С.Эрдэнэ хүн амины хэрэг хийсэн хүн гэж улсууд их ярих юм. Үнэн худлыг нь мэдэхгүй бн. Хэрвээ үнэн бол ийм хэрэгт орооцолдсон хүнийг төрийн өндөр албан тушаал хашихыг хориглосон хууль мууль гэж бн уу? Соц-ын үед бол үнэхээр ийм хэрэгт холбогдсон хүн төрийн сайд, депутат болно гэж санахын ч хэрэггүй хуультай байсан. Одоо ч ер нь бүх юм хамаа замбараагаа алдаж дээ.
ТСҮТ-н захирлуудыг солих нь зөв өө.Ялангуяа ерөнхий нягтлангуудыг давхар халах хэрэгтэй.Гэрбүлсэг харьцаангаар ажлаа хийж,мөнгөн дээр тоглож,төсвийн мөнгийг үрэн таран хийж баяжиж байна
Ня-бо улсууд цалингаа давхардуулан авч,хүүхдээ төрүүлээд 4 сар болоогүй байхад ажилдаа орно гээд зүтгэх юм.Цаана нь мөнгөний сонирхол илт давамгайлаад бн.
угаасаа л баахан хүмүүсийг халаад шүүх цагдаагаар явж байгаа даа. тэр өмнөх сайданцарын төсвийн хоол идэж уусан мангасуудыг л буцаагаад өмнөх хууль бусаар халагдсан дарга нараар нь сольж бгаам. одоо харин хууль ёсны томилгоо бх шүү.