sonin.mn
2012 оны УИХ­ын сонгуулиар АН олонхи болж, төрийн жолоог атгах болсон. Гэвч тэд Монгол Улсыг тэр чигт нь уруудуулж, ямар улс төрийн хүчин бэ гэдгээ алган дээр тавьсан юм шиг дэлгээд харуулчихаж байна. Эндээс ард түмэн дахин тэдэнд итгэж алдах эрхгүй болж байх шиг. Өөрөөр хэлбэл, олон нийт сонголтоо өөрчилж, ард түмний хүсэн хүлээдэг тэр сайхан бүхнийг амлаад гараад ирсэн АН­д нэг удаа итгэл үзүүлсэн нь өдгөө улс орноо уруудуулах сонголт байжээ гэдэг нь батлагдаж байгаа юм. Дахин сонголтын алдаа хийвэл гэрэл гэгээтэй ирээдүйн талаар бодох ч сөхөөгүй болно гэдгийг өдгөө АН­аас үүдэлтэй засаглалын хямрал, улс төрийн бужигнаанаас хангалттай харж болохоор байна. Тиймээс төрийн эрх барьж байгаа АН-­ыг хэн бэ гэдгийг ард түмэнд өнгөрсөн 2­3 жилд хангалттай харлаа. АН засаглаж чаддаггүй гэх үг гараад байсан бол үүн дээр өдгөө эрх барьж, томилгоо, сонголт хийж, шийдвэр гаргаж чаддаггүй гэх олон муу тодотгол өнөөгийн эрх баригч хүчин болох АН­ыг дагах болсон. Мэдээж энэ нь бодит байдлаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, засгийн эрх барьж байх үедээ бүх гишүүнээ сайдын суудалд сандайлуулж, үзэх гэсэн АН­ын адын хүсэл өдгөө улс орныг “ажил”­гүй болгоод байгаа нь түмэнд ил байна. Хамгийн ойрын жишээ татахад л төсөв хэлэлцэх үеэр улсын сан хөрөнгө хариуцдаг салбар нь сайдгүй, өвөлжилтийн бэлтгэлийг хангах цаг тулчихаад байхад Шадар сайд нь эзгүй. 
 
Цаашлаад энэ хоосон орон зайг хэзээ нөхөх нь ч эргэлзээтэй. Дотроо алаантай, эрх ашгийг зөрчилдөөнтэй байна. Энэ бол ердөө наад захын жишээ. Цааш дурдвал төр засаг төвхнөхийг хүлээж, хэрхэх нь тодорхойгүй болсон ажил, үүний цаана олон айлын амьдрал бий. МАН­ын зургаан сайдыг засгаас хөөсний дараа хоолондоо орох гурав, дөрөвдүгээр ээлжийнхэн өндөлзөж эхэлсэн. Энэ үеэс бяраа мэдэхгүй атлаа сайдын суудалд залрах хүсэлтээ АН­ын гишүүн бүр намын даргадаа илэрхийлж эхэлсэн. Ингэж эрх мэдэлд шунахайрна гэдэг нь тухайн салбарыг өөд нь гаргах, ард түмэндээ хэрэгтэй шийдвэр гаргах гэгээн хүсэл огтхон ч биш. Гагцхүү үүний цаана томоохон эрх ашиг, наймаа тохироо явж байгаа юм. Маш товчхондоо, хулгана намрын цагт хөеөгөө хураадаг шиг бүх боломжийг атгаж байгаа цагтаа амжиж томоохон “атгах” гэсэн санаархал төдий. Хэрэв тиймгүйсэн бол өдийд засагт нөхөх зургаан сайдын асуудал хэдийнэ цэгцэрчих байлаа. Ингэж салбарын сайдын асуудал алаантай байхад зэрэгцээд дэд сайдуудын асуудал босоод ирсэн нь АН­ынхныг дахиад л дотоодод нь талцуулж эхэлжээ. Энэ зодооны гол найруулагч нь УИХ­ын болон АН­ын дарга З.Энхболд буюу Зи дарга гэдэг нь энэ өдрүүдэд бүр ч илэрхий болж байна. Салбарын сайдын тэмцэл Төрийн ордонд өрнөж байгаа бол дэд сайдын суудлын төлөөх марафон олон нийтийн өмнө буюу өрнөж байх жишээтэй. Зи дарга дэд сайдын суудалд таван хүний нэрийг оруулж Гүйцэтгэх зөвлөлдөө танилцуулснаар гурав нь визээ аваад байгаа энэ үед доогуураа бас л зодоон хийх шахам болжээ. 
 
Тодруулбал, дэд сайд болох эхний мандатаа намынхаа удирдлагуудаас аваад байгаа Дархан­Уул аймгийн АН­-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН­ын Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-­ын Ч.Батцогт нарыг албан тушаалд очих нь гэхээс албан тушаалд санаархаж суудаг АН­ын хэсэг нөхдийн аазгайг хөдөлгөөд байгаа бололтой. Дээрх гурван хүний нэр тодорхой болсноос хойш тэд чадлаараа бахирч байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Дорнодын АН­ ынхан Д.Цэрэнчимэгийг дэд сайд болгохыг эсэргүүцэн Зи даргадаа алд дэлэм сонордуулга хүргэсэн. Ингэхдээ Дорнод аймгийн ИТХ дахь АН­ын бүлгийн гишүүд, сумдын ИТХ­ын төлөөлөгч нар, аймгийн АН­ын хорооны гишүүд санал нэгдэн эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Тэд “Дорноын АН­ын даргаар Д.Цэрэнчимэгийг сонгосноос хойш намын дотоод эв нэгдлийг хангахгүйгээр үл барам гишүүдийг өвөр хооронд нь талцуулж хуваан намд итгэх итгэлийг алдагдуулсан. Өөрийг нь тойрон хүрээлсэн нэр хүндгүй цөөн х ү н т э й нийлж шударга гишүүдийг илтэд бүдүүлгээр гүтгэн доромжлох, хавчих, гадуурхах, худал цуурхал тараах зэргээр жигшээн холдуулж Дорнод аймгийн иргэдийн дунд намын нэр хүндийг унагааж итгэлийг байнга хөсөрдүүлж байна. Мөн намын өмнөх удирдлагын зарим хүнтэй өөрт таалагдахгүй хүн бүрийг холбон гутаах, энэ зохиомол зүйлээ та бүхэнд шударга тэмцэгчийн дүрээр бодит биш, хуурамч мэдээлэл хүргэх ажлыг тасралтгүй улайран хийж байна” хэмээн дотоод зөрчлөө хэвлэлээр дэлгэсэн. 
 
Тэгвэл энэ удаад Дархан­Уул аймгийн АН-­ын гишүүд дэмжигчдийн холбооноос мөн л Зи даргадаа хандаад зогсохгүй шаарддага хүргүүллээ. Уг шаардлагад “Намын дарга З.Энхболд нь Дархан­Уул аймгийн АН­ын дарга гэх Н.Мөнхдашийг дэд сайдаар томилуулах саналыг АН­ ын Гүйцэтгэх зөвлөлд оруулж дэмжүүлснийг намын гишүүд бид эрс эсэргүүцэж байна. Учир нь Н.Мөнхдаш нь 2008 оны УИХ­ын сонгуульд намаас нэр дэвших үедээ Дархан­ Уул аймгийн Засаг даргын орлогч О.Баярсайханыг зодож, төрсөн ах Б.Мягмардашийн хамтаар эрүүгийн хариуцлага хүлээн, УИХ­ын суудлыг алдаж байсан. 
 
Н.Мөнхдаш болон түүний төрсөн ах Б.Мягмардаш нар нь 2004 оноос хойш Дархан­Уул аймгийн АН­ын даргыг бие биедээ шилжүүлж нам удирдахдаа орон нутгийн сонгууль, УИХ­ын сонгуульд удаа дараа ялагдал хүлээж, намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг алдсан, намын удирдлага байх нэр хүнд, чадваргүй хүмүүс. Н.Мөнхдаш нар нь 2013 онд болсон аймгийн намын хорооны дотоод сонгуулийг будилуулсан гэх мэтээр мөн л намынхаа зөрчлийг тоочин, хэвлэлд төлбөртэйгөөр нийтлүүлсэн байх юм. Бас болоогүй Ч.Батцогтыг ч мөн эсэргүүцэж, шүүмжилсэн нөхөд арвалзаж байгаа сурагтай. Арга ядсан “арга” гэдэг нь энэ байх даа. Намын дарга нь жирийн гишүүдээ сонсдоггүйн, АН­д дотоод ардчилал байдаггүйн, улс төрийн намын төлөвшилгүйг ердөө дээрх хоёр жишээнээс харж болно. Сандал суудлын томилгоо эхлэхээр дотооддоо хөлөө жийлцээд эхэлдэг АН­ын өвчин ийнхүү дахин сэдэрлээ. 
 
 
М.ӨНӨРЖАРГАЛ
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин