“Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ” (When God created the donkey, the Hazaras wept) гэсэн хэлц үгийг Паштүн хүмүүс хэлэх дуртай гэнэ. Би энэ үгийг сонсоод эхлээд нэг л сайн ухаж өгөхгүй байв. Уншигч та ч гэсэн чухам юу гэж байгаа юм болоо гэж гайхаж байж магадгүй. Афганистан оронтой танил хүмүүст бол энэ үгийг ойлгож ядаад байх юм үгүй юм билээ. Энэ хэлц үг нь болохоор Хазара хүн зөвхөн боолын хөдөлмөр л хийх гэж төрсөн, тэдэнд өөрөөр амь зогоох арга байхгүй, тиймээс илжиг бий болно гэдэг чинь Хазар хүн хийх ажилгүй болж амь зогоох боломжгүй болж байна гэж тайлбарладаг гэнэ. Үнэндээ энэ нь Афганистаны сүүлийн 120 гаруй жилийн түүхийн бодит байдлаас тийм ч хол зөрөөтэй үг биш байсан бөгөөд өнөө үед ч утга агуулгаа алдаагүй байгаа аж.
18 зууны дунд үеийг хүртэл Хазарууд өөртөө засаглалтай байсан ба 1747 онд Паштүн үндэстнүүд хаант улсаа байгуулахад цөөн тооны Хазара овгууд нэгдэн орсон байж болзошгүй гэж үздэг аж. Гэхдээ энэ нь өөр хоорондын тэмцэлтэй байсан зарим Хазар овгуудын хувьд улс төрийн зорилготой нэгдэл байснаас бодит харьяалал байгаагүй бөгөөд ихэнх Хазара овгууд 1893 оныг хүртэл өөртөө засаглалтай байсаар ирсэн аж. 1860 аад оноос тухайн үеийн Афганистан нь Орос Их Британ хоёрын сонирхолын бүсд орж хоёр их гүрний бодлогын өрсөлдөөний талбар болоод байсан аж. Их Британын хараат орон байсан Афганистанд хаан ширээний төлөө ширүүн тэмцэл явагдаж 1880 онд Британчуудын дэмжлэгтэйгээр Абдур Рахман хэмээх нөхөр хаан ширээнд суужээ. Эхэндээ Оросын авралд багтан Узбекстанд оргон зайлж тэнд 11 жил амь зуусан энэ Абдур хэмээх эр Англичуудын шууд тусламжтайгаар засгийн эрхийг авсан цаг мөчөөсөө эхлэн хамгийн түрүүнд Хазара нарын хүчийг сулруулах, улмаар тэднийг өөрийн захиргаанд бүрэн оруулах бодлогыг идэвхтэйгээр явуулж эхлэв. Түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр1880 оны дунд гэхэд нийт Хазара хүн амын ойролцоогоор тоологдох 500,000 орчим гэр бүлийн 300,000 орчим нь Абдур Рахманы шууд захиргаанд орсон байна. Абдур Рахман 1892 он гэхэд (улс төрийн аргаар, дайн тулаангүйгээр явагдсан бололтой) бүх Хазарастан нутагийг эрхшээлдээ оруулсан гэгддэг ба ингэхдээ тэрвээр Хазара хүмүүсийг онцгойлон дааж давашгүй алба гувчуур оноож, улмаар орон нутгуудад байнгын цэргийн хороо суурьшуулж Хазара нарыг байнгын зэвсэгт хяналтанд байлгах болсон байна. Энэ нь ч түүнд хангалттай санагдаагүй ба тэрвээр Хазара нарын овгийн удирдагч нар болон нөлөө бүхий хүмүүсийг баривчлан хорих, алах ажиллагааг эрчимтэйгээр явуулж эхлэв. Мөн тэрвээр суни шашинтай цөөн тооны Хазара нарыг шиа шашинтай олонхи болох бусадтай нь хагаралдуулан зэвсэгт мөргөлдөөнд хүргээд амжсан аж.
Хазара нутагт байсан Афганистаны засгийн газрын төлөөлөгчид, цэргийн анги нэгтгэлийн эрхтнүүд Хазара нарыг дарлан доромжилж, ер өтгөс, нялхас гэж үл ялган харгисалж, эрчүүдийг нь тамлан алж, эмсийг нь хүчиндэн бузарлан араатан мэт авирлах болжээ. Тэд янз бүрийн худал шалтгаар хүмүүсийг баривчлан яргалан тамлах янз бүрийн аргыг хэрэглэдэг байсан аж. Болсон үйл явдлаас зарим нэгэн жишээ дурдахад, Фархад хан хэмээх нэгэн цэргийн эрхтэн 6 Хазара эрийг алаад цогцсыг нь модноос дүүжлэн хатаасан ба өөр нэгэн тохиолд 4 эрийг модтой хүлээд мөчнүүдийг нь мориор оосорлон татуулан тастаж хаясан гэнэ. Бас нэгэн тохиолд хэсэг эрчүүдийг бурхныхаа өөдөөс нулимхыг тушаагаад, тушаалыг нь эсэргүүцлээ хэмээн амьдаар нь өлсгөлөн нохдод хаян өгч идүүлсэн байна. Хүлээтэй хүнийг нүцгэнээр нь улайсгасан чулуун дээр хэвтүүлэх, эрэгтэй хүний өмдөнд муур хийгээд муурыг нь өмднийх нь гаднаас цохин уурлуулж улмаар уурлсан муураар эрхтнийг нь идүүлэх гээд хүний санаанд оромгүй яргалалыг явуулдаг байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
Тэсэхүйеээ бэрх байдалд орсон Хазара нар 1892 онд олонхийг хамарсан зэвсэгт бослого гаргасан юм. Бослого гарахад засгийн газрын төлөөлөгчид, Паштүн үндэстнүүдээс Хазара хүмүүст хандах араатнаас доор авир шууд нөлөөлсөн юм. Абдур Рахманы үеэл болох Абдул Кодос хэмээгч өөрийн дагуул 33 Паштүн цэргийн хамт нэгэн бага тушаалын Хазара толгойлогчийн гэрт нь зэвсэг хайна гэсэн шалтгаар очоод гэрийн эзнийг барьж хүлээд нүдэн дээр нь эхнэрийг нь олуулаа ээлжлэн хүчиндсэн байна.
Ийм аймшигт доромжлолыг үзсэн гэр бүлийнхэн нийлж байгаад гэмт хэрэгт оролцсон цэргүүдийг алаад зогссонгүй, ойр байсан цэргийн нэгтгэлийг устгаж зэвсэглэж авсан аж. Тун удалгүй ийт Хазаражат (Хазара нутаг) даяар цөөн тоотой босогчидыг дэмжсэн хөдөлгөөн өрнөж, засгийн газрын цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулж эхэлсэн ба Паштүнүүдийг цөмийг нь Хазара нутгаас хөөн гаргаж чадсан аж. Абдур Рахман босогчидыг дарахаар цэрэг илгээсэн боловч бут цохиулжээ. Байдал бишдэж буйг сайн ойлгосон Абдур хан Хазара нарыг бүр мөсөн дарахаар шийдэж улс даяар онцгой байдал зарлав. Хазар нарын бослогыг дарахад нийт иргэдийн хүчийг ашиглах нь түүнд хамгийн зөв байсан ба үүнийхээ тулд тэр Хазара нарыг буруу номтнууд гээд буруу номтны эсрэг шашны дайн жихад (jihad) зарлаж үүндээ суни шашинтай бусад үндэстнүүд болох Узбек, Тажик нарыг турхиран оролцуулсан аж. Буруу номтнуудыг алах нь диваажинд хүрэх хамгийн дөт зам хэмээн ухуулж, дайнд оролцогчидод Хазара нарын газар нутаг, эмс хүүхэдийг шагнал болгон өгөхөөр амалжээ. Ингээд 40,000 явган цэрэг, 10,000 морьт цэрэг, 100,000 зэвсэглэсэн энгийн иргэд болон Хазара нартай бэлчээр булаалддаг кочи овгийн тусгай отрядуудаас бүрдсэн асар том арми Хазара нарын бослогыг дарахаар гарчээ. Ивээн тэтгэгч Британы засгийн газар ч зүгээр суусангүй өөрийн тоглоомны хүн болох Абдур Рахман хэмээх энэ яргачинд зэр зэвсгийн тусламж үзүүлээд зогсоогүй байнгын цэргийн зөвлөхүүдээ илгээсэн аж.
Тулалдаан олон сар үргэлжилсэн бөгөөд босогчид гайхалтай тулалдаж Абдур Рахманы хүчийг хэд хэд бут цохисон боловч тооны олонд автан ялагдал хүлээсээр байсан юм. Хэдийгээр хүч суларсан ч эрэлхэг чадварлагаар байлдсаар байсан босогчидын гол хүч удалгүй хүнс, сум, зэр зэвсгийн гачаалд орж мөн босогчид дотороо хагаралдан нэгдмэл байлдаан явуулах чадвараа алдсанаас ялагдал хүлээжээ.
Абдур Рахман ялагдал хүлээсэн Хазарачуудыг маш зэрлэгээр шийтгэх тушаал буулган бослогод оролцсон орлцоогүй үл хамааран мянга мянган Хазара хүмүүсийг хоморголон алж толгойг нь тастан хэд хэдэн газар гавлын ясаар том овоонууд босгосон аж. Тэр үүгээр ч зогссонгүй Хазара хүмүүсийг албан ёсоор боол болгон зарлаж бослогыг дархад оролцсон хүмүүст боол худалдаалах эрх олгосон байна. Кабул, Кандахар, Кундуз гээд Афганистаны томоохон хотуудын зах дээр хэдэн мянган гав гинжтэй Хазара боолууд маш хямдхан үнээр худалдаалагдаж байсан ба зарим тохиолдолд Хазара боол ердөө л 10 хүүдий үр, буудай тариагаар л зарагдаж байжээ. Паштунуудаас гадна Афганистаны хойд хэсэг болох Мазари Шариф хэмээх , Хазара Узбек нарын зэргэлдээ амьдардаг мужид Узбекууд Хазара овгууд руу довтолж хүчээр боолчилж байсан талаар мэдээ байдаг аж.
Хазара нарын гол хүчийг дарж ялалт байгуулсан Абдур 1893 оны 7-р сард Хазарастанд байсан өөрийн цэргийн захирагч нарт Хазара нарын овог аймагийн эрхтэн тушаалтнууд, шашин төрийн зүтгэлтэн, ер л Хазара нарын нэртэй зүстэй хэн бүхний нэр усыг цуглуулан бүгдийг нь гэр бүлийнх нь хамт Кабулд авчирах тушаал буулгасан байна. Энэ тушаалыг завхруулан Паштүн цэргийн эрхтнүүд энгийн номхон зэвсэггүй Хазара хүмүүсийг баривчлан алж устгах балмад ажиллагаагаа улам идэвхжүүлсэн нь Хазара нарыг ахин зэвсэгт бослого гаргахад хүргэжээ. Босогчид ахин идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн ба, засгийн газарт захидал хүргүүлсэн байна. Тэд энэ захиандаа, Хазара нарыг хоморголон алах, тамлан зовоох, эмс охидыг нь хүчиндэх, Хазара хүмүүсийг боол болгон худалдах, дааж давшгүй алба татвар төлүүлэх, бурхан шашныг нь доромжлох нь тэсэхүйе бэрх бөгөөд засгийн газрын талд алба хааж байсан Хазара нар ч бас ялгаагүй ямар ч өршөөл үзэхгүйгээр харгислуулж байгааг эсэргүүцээд Хазарачууд боолчлолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой өгүүлжээ. Босогчид удалгүй хэд хэдэн амжилттай байлдааны ажиллагаа явуулж Хазарастаны ихэнх нутгаас засгийн газрын цэргүүдийг ахин хөөн гаргаад гол зам гүүрүүдийг боож стратегийн чухал газруудад шуудуу ухан хамгаалалт зохион байгуулж Кабул хот руу дайрах байлдаандаа бэлтгэж эхэлжээ.
Тун удалгүй Абдур Рахман “Хазара Хүмүүст Уриалах нь” захидалаа илгээсэн бөгөөд энэ захиа нь Хазара нарын эв нэгтгэлийг бутраах, тэдэн дунд хагаралдаан гаргаж байлдааны чадварыг нь сулруулах зорилгыг агуулсан байсан ба уг захиа нь тэр зорилгоо яг биелүүлсэн аж. Хазарагийн зарим удирдагч нар, тухайлбал Мухаммэд Риза Бэг байлдааныг үргэлжлүүлэх нь өөрийн овгийг сүйрэлд авчирна гэж үзээд бусадтайгаа санал зөрөлдсөний улмаас засгийн газрын талд орж байлдсан байна. Засгийн газар энэ боломжийг ашиглан 1893 оны 4-р сард босогчидын эсрэг дайралтаа эхэлсэн боловч ахин хэд хэдэн тулалдаанд ялагдан ихээхэн хохирол амсч байлдаан зун хүртэл үргэлжилсэн байна. Хазара нарын идэвхтэй байлдааны ажиллагаа нь Абдур Рахманыг цэргээ Хазарастанаас гарган босогчидын шаардлагыг хүлээн авч тэдэнтэй хэлэлцээр хийхэд хүргэсэн байна. Удаан харьцсаны эцэст, Хазара нар өөрийн бие төлөөлөгчидийг Кабул руу хэлэлцээ хийхээр илгээсэн ба, ингэхдээ нэлээд хэдэн Паштүн гэр бүлийг барьцаанд авч үлджээ. Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал харилцан буулт хийсэн ба засгийн газраас Хазара нарын эрхийг хүлээн зөвшөөрсөн аж. Зэр зэмсэг, хоол хүнсээр байнга дутагдаж, мөн халдварт өвчинд олноороо нэрвэгдээд байсан ихэнх босогчид хэлэлцээрийн үр дүнг хүлээн авах нь зөв гэж үзээд байлдааны ажиллагаагаа зогсоосон байна. Гэсэн хэдий ч босогчидын зарим хэсэг тэмцлээ 1893 оны сүүл хүртэл үргэлжлүүлсээр байсан аж.
Хазара нарын эрх чөлөөний төлөөх энэ тэмцэл бослого нь ерөнхийдөө 3 жил үргэлжилсэн гэж үздэг бөгөөд Абдур Рахманы засгийн газараас явуулсан энэхүү харгис харалган бодлого нь Хазара Паштүн хэмээх хоёр үндэстний хоорондох өнөөг хүртэл үргэлжилж буй амь тавьсан зөрчилдөөний үндэс болж, зуун дамжсан гүн гүнзгий хорсол занал, үзэн ядалтыг бий болгосон юм.
Судлаачидын үзэж буйгаар Абдур Рахман Хазара нарын бослогыг дарахдаа хүн амыг нь аль болох цөөлөх бодлого барьж маш харгис хэрцгий үйлдэл явуулсанаас нийт хүн амын 62% хувийг алж устгасан буюу гадагш дүрвүүлсэн аж. Олон тооны Хазара хүмүүс Афганистанаас дайжин гарч тухайн үед Энэтхэгийн харьяа байсан Пакистан, болон хөрш зэргэлдээх Иранд суурьшсан юм. Мөн хөрш зэргэлдээх төв Азийн улсууд болох Түркменистан, Узбекстанд ч дүрвэн гарсан гэдэг. Чухам хичнээн тооны Хазара хүмүүсийг алж устгасан тоог гаргахад төвөгтэй ба тийм бодит тоо бичигдээгүй байдаг аж. Харин хүн амын 60% аас доошгүй хувь устгагдсан гэж үздэг нь нэлээд түгээмэл олны зөвшөөрсөн тоо юм. Хэрэвээ энэ 60% хувийг ойролцоо бодит тоо гэж үзээд, дээр дурдагдсан нийт Хазара айл өрх 500,000 гэсэн тоог оролцуулаад бодвол Хазара нарын хэлмэгдлийн тоог ойролцоогоор гаргаж болох юм. Лалын шашинтай айл өрхүүд нь харьцангуй өнөр өтгөн байдаг ба нэг өрхийг дунджаар 5 хүн амтай (мэдээж энэ бол бага тоо, лалын шашинтнууд олон эхнэр авч үр хүүхэд өнөр өтгөн байдаг нь одоо ч түгээмэл) гэж үзвэл багаар бодоход 2 сая 500 мянга буюу өнөөгийн манай улсын хүн амтай тэнцэх тооны Хазарачууд тэр үед Хазарастанд (Хазара улс) амьдарч байжээ. Үүнээс 60% хувь буюу 1 сая 500 мянган хүн нь 3 жилийн хугацаанд бослогын улмаас хядуулжээ.
Өнөөгийн Афганистан дахь Хазара хүмүүсийн лавтай тоог улс төрийн шалтгааны улмаас гаргахыг хүсдэггүй талаар би түрүүчийн бичлэгтээ дурдаж байсан гэхдээ ямартай ч 3-6 сая хүн бий гэж үздэг. Энд би нэгэн сонин харьцуулалт хийх гэсэн юм. Манай Монгол улсын хүн ам 1920-30 аад онд яавч 600 мянгаас хэтэрхээргүй байсан гэдэг, гэтэл 80 гаруй жилийн дараа өдгөө бид 2.7 саяулаа. Ойролцоогоор 4.5 дахин өссөн байгаа биз. Хазара хүн амын бодит тооны талаар зүгээр нэг баримжаа мэдэхийн тулд, би цаг хугацааны хувьд ойролцоо үйл явдал, (Афганистан 1890-1900 аад оноос хойш буюу 110 гаруй жил, Монгол 1920-1930 аад оноос хойш 80 гаруй жил) амьжиргаа, нийгмийн дэвшилийн хувьд харьцангуй төстэй гэгддэг нөхцөл байдалд тулгуурлан Афганистан Монгол хоёр орны хүм амын өсөлтийг бүдүүвчлэн харьцуулж болох мэт гэж бодсон юм.
Хэрэвээ Монголын хүн амын өсөлтийн энэхүү хурдацыг тухайн үед Афганистанд 60% иа хядуулан амь гарсан 1 сая гаран Хазара хүмүүсийн тоогоор бодож үзвэл 110 гаруй жилийн дараа одоо Афганистанд хамгийн наад зах нь 4.2 сая Хазара хүмүүс байх ёстой байгаа биз. Хэдийгээр энэ тоог олдсон мэдээлэлдээ тулгуурлан тоймлон бүдүүвчлэн гаргаж ирсэн ч гэсэн, Хазара хүмүүсийн өөрсдийнх нь батлаад байгаа яаж ч байсан 4 саяас буухгүй хүн амтай гээд байгаа тоотой ойролцоо гарч байгаа юм. Мэдээж энэ тоо бол барагцаалсан тоо. Тухайн орны нийгмийн онцлог, эдийн засаг, улс төрийн байдал гээд олон зүйлийг оролцуулан байж хүн амын өсөлтийг тооцоолох л доо. Ямартай ч гэлээ бодит байдлаас хол зөрөхөөргүй барагцаалсан тоо гарч байна.
Миний л мэдэх нэг үндэстнийг үй олноор нь хоморголон алж үндэстнийх нь хувьд устгах гэж оролдсон аймшигт аллагууд дэлхий дахины түүхэнд тоотойхон гарсан байдаг. Ийм аллагыг геноцид (genocide) гэж нэрлээд байдаг. Хүн бүхний мэдэх дэлхийн хоёр дугаар дайны үед Гитлер еврей нарыг, дэлхийн нэг дүгээр дайны үед туркууд армянуудыг хоморголон хэдэн саяар нь алж геноцид хийж байсан баримтууд бий. Гэхдээ энэ аллагуудад чухам хүн амынх нь хичнээн хувь үрэгдсэн талаар маргалддаг, Хазаруудыг алж устгасан шиг тийм нийт хүн амын талаас хол илүү 62% хувь байсан болов уу? 1890 ээд оны эхээр Хазара нарыг хоморголон алж үндэстнийх нь хувьд сөнөөх гэж сая хагас хүнийг алан гавлаар нь уул босгосон энэ аллагыг өнөөдөр Хазарачууд геноцид байсан хэмээн үздэг. 1890 ээд оны Хазара нарын зэвсэгт бослого нь зохион байгуулалттай эв нэгдэлтэй эрх чөлөөний тэмцэл гэхээсээ илүү, арга үгүй байдалд орсон хүмүүсийн сулхан холбоос бүхий амь тэмцсэн тэмцэл байсан юм.
Болсон үйл явдлуудыг тодруулан уншиж байхад, Монголчууд бидэнд түгээмэл ажиглагддаг асуудалд нэгдмэл бус, бие даасан байдлаар ханддаг тэр байдал бас л ажиглагдаж байсан ба бослого дарагдсан гол шалтгаан нь Хазара нарын дотоодын зөрчилдөөн, овог аймгуудын хуваагдмал байдал, нийтлэг дайсан луугаа биш харин бие биен лүүгээ довтлох, урван тэрслэх асуудлууд байсан аж.
Хазара нарын эрх чөлөөний төлөөх зэвсэгт бослого дарагдаж, боол болон зарагдаж эхэлсэн тэр үеээс л эхлэн Хазара үндэстнүүд Афганистаны нийгмийн ёроолд шидэгдэж, бусад гол үндэстнүүд болох Паштүн , Тажик, Узбекүүдэд нүд үзүүрлэгдэн амь зогоох болсон ба тэднийг ялгаварлан гадуурхах асуудал өнөөг хүртэл Афганистаны нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа юм.
Хазара нарыг боолчлох асуудлыг 1921 онд дээр дурдсан Абдур Рахманы ач хүү Афганистаны шах Аманула (Shah Amanullah) албан ёсоор хорьсон боловч зарим Паштүн хүмүүс боолчлолыг олон жилийн турш үргэлжлүүлсээр байсан аж.
1940 өөд онд Захир Шах хэмээх баруунд боловсрол олсон Паштүн эр хаан болоод Хазара хүмүүст онцгой татвар ноогдуулсныг эсэргүүцэн Хазара нар ахин зэвсэг барин босч засгийн газрын цэргүүдтэй байлдсан ба үр дүнд нь онцгой татварыг хүчингүй болгож чадсан байна.
Мөн 1930-40 өөд оноос эхлэн Хазара нар “Афганистан дах Монгол Үндэстнүүдийн Холбоо”, “Дундад Азын Монголчуудын Нийгэмлэг”, “Лалын Шашинтнуудын Эв Нэгдлийн Холбоо” зэрэг нэртэй нийгэм улс төрийн зорилго, агуулга бүхий эвсэлүүдийг байгуулан нэгдмэл тэмцлийг бий болгох арга замыг хайж эхэлсэн юм.
Монголчууд бидэнтэй түүхэн холбоотой Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь зохиолт ард түмний сүүлийн зуун хорь гучаад жилийн түүх нь цус нулимс, дарлал доромжлол, ялалт ялагдалаар дүүрсэн гашуун боловч баатарлаг тэмцлийн түүх юм. Энэхүү түүх яг өнөөг хүртэл уншигч таны энэ мөрийг гүйлгэн харах тэр мөчид хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг сануулж байна.
**** ***************** ****************** ***************** ******
Хазара нарын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү энэ цаг үед Монголчууд бид ч бас мөхөх сэхэхийн тэмцэлтэй байсан.
Түүхээс харж байхад 1890 ээд оны эхээс 1940 өөд оныг хүртэл Монгол үндэстнүүдийн хувьд хамгийн хүнд хэцүү, улс, үндэстнийхээ хувьд мөхөж болох тийм үе байсан юмуу гэж бодогддог юм. Үнэндээ тухайн үед Монгол улс, Монгол үндэстнүүдийг мөхөж үгүй болно, тийм нөхцөл бүрдээд байна хэмээн үзэж байсан судлаачид шинжээчид байсаар байсан. Тэр үед үнэхээр тийм нөхцөл байдал бүрдээд байсан байж ч болно, тийм бол өнөөдөр бүрэн эрхт Монгол улс маань Монгол үндэстнний гал голомт маань байж л байна. Магадгүй, өнөөдөр бид үндэстнийхээ хувьд түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үеэ өнгөрөөж ахин сэргэн мандах тэр эрин үедээ ороод явж байж ч болно. Үнэндээ тийм ч байх гэж найдаж байна!!
****** *************** *************** ************** **********
Үргэлжлэл бий …
“Хазара” цувралын 1-р хэсэг "Хазара гэж Хэн Бэ?"-г энд дарж уншина уу?
Х.Батсуурь. 2008 он
Сэтгэгдэл0
hazara nariin asuudald bolgoomjtoi handah n zuitei shuu...Kazakuudaa yaya gej baihad
За юундаа айдаг юм бэ? Тэд биднийг бодвол хучирхэг арми босгох нооц бололцоо казакууд бол хэзээ ч Монгол хунийг хайрлахгуй! Бид алийн болон жижгээр сэтгэх юм!
UG NI TIIM SHUU
Рахман Монголчуудыг доорд үздэг,Перстэй сөргөлдсөөр ирсэн Оросуудаас халдвар авсан Пушту хүн байсан нь Перс,Монгол цустай Шиа шашинт Хазарачуудад сүйрэл авчирсан гэдэг нь бидэнд ойлгох ёстой түүх.Монголчуудыг Дэлхийд үзэн яддаг хоёрхон гол үндэстэн бий.1Орос\Украйн,Грузин,Чех,Блгар\ 2.Афганистан Пакистаны Пушту үндэстэн. Казахуудын хувьд Орос хэл, хүмүүжилтэй, Оросын Татаруудын Суннит шашинтай тэд Монголчуудыг дээрэлхэх гэж зүтгэдэг ч тэд бидэнд өрсөлдөгчид биш.Тэд Оросууд шигээ найдваргүй,дээр нь бараг нэг үндэстэн ч болж төлөвшөөгүй.
Манай төрд хятад гаралтай дарга нар олширсноос болж монгол цустангууд биш хятад цустангууд Монголыг зорин ирэх болсон.
Эрлийз хулгайч нарыг бодвол тэд бидний усэрсэн цус тасарсан мах!
unen
bitgii shaa chi amidaraldaa hazar afganuudiig harsan uu.. ted nar shig nobshuudtai hezee ch ah dvv baisangui. hvnii adag bolson nobshuudaa ter afagn hazaruud. ah dvv obormongol, buriad halimag naraa ah dvv gehgui baij zvgeer l suragaar l afgan hazartai ah dvv bolj bolohgui ee. ted persees yrisan musilmanuud shuu de. ene amerikd baruund baidag hazaruud mongo ogj iim ogvvlog niitlel bichvvlj bna. tsaad sanaa ni mongold olonoor irj suurshihaa.. iimd hudaldagdsan setgvvlchid mongoliig ballaj bnaa..
https://en.wikipedia.org/wiki/List_of_Hazara_tribes
Ene pashtun gej etgeeduud haanaas garaltai humuus bolohiig medmeer baina.mongol huntei terseldvel hojmiin odor uurtuu gai duudah bolno doo.
PUSHTAN UUD PAKISTAN AAS GARALTEI , BRITISH EMPIRE UYED HAZARA UUD IIN HUCH IIG SULRUULAH ZOROLGOTOO ALALGAA HESEN ; PAKISTAN D N BUTSAAH HEREGTEI
ene bol afganstan ulsiin dotood tvvhee mongoltoi ogt hamaagui ee. ene folk istori hiigchidiin vgend itgeh heregui ee..afgan orond afgan hvn gej baihgui. bvgd nvvj iregsedee gantshan hazaruud l uguul ard tvmen shuu. pushunuud bol pakistand ulsaas irsen. odoo afgand 12 sayulaa pakistand 18 sayulaa baidag tom vndesten shuu. bidend bol ogt hamaagui afganii asuudald orood heregui ee. bidenii daisan monhd urid mini baisan odoo ch bna. obormongoloo hujaagiin garaas salgahaa bodoh heregtei. ah dvv neg heltei obormongoloo abarch chadahgui baij musilman shashintai pers heleer yrisan haltar afganuudiig yah yum be. yaj bodson tiim ih aluulj hyaduulj baij odoo 10 sayulaa bn sh de. getel bid ar obor mongol, buriad, halimag geed dongoj 9 sayulaa shuu..
Хоорхий доо! Тэр хумуус чинь оорсдоо би Монгол гэж хэлэхээс ичиж айдаг гэнэ лээ шуу! Яагаад гэвэл олон жил аврал эрэн хулээсэн ч ганц ч оодтэй мэдээ сонсож байгаагуй арчаагуй ард тумэн болсон гэж сонсоод горьдлогоо тасалсан гэж Хазара хун оороо ярьж байна лээ!
bitgii hudalaa yria hezee ch afgan hazaruud oorsdoogoo mongol gedegui ee.. vhsenii ah dvv gejee.. afganii haltar hazaruud hezee ch mongol garaltai baigaagyi, zvgeer l suragaar ah dvv boldogui ee. neg ard tvmen gedeg bol neg heltei soeltoi, shashintai baidag. getel afgan hazaruud pers heltei, musilman shashintai taria taridag ard tvmen sh dee.. ah dvv obormongoloo ch yaj chadahgui baij haa baisan 10 say hvntei hazaruudiig abar geed obchignood bail daa..
Хазарчуудын 62 хувь нь, ойрадуудын 90 хувь нь геноцидэд ортжээ. Паштунчуудын 90 хувийг устгаж хариугаа авах өдөр удахгүй биз.
Хазарууд Монгол гэдгийг хэн ч батлаагүй
Хоорхий минь Миний монголчууд бие биенээ хайрлаж чадахгуй байж Хазарачуудыг яаж хайрлах вэ дээ! Уг нь Нэг л Чингисийн цэргууд байсан гэсээн! Одоо Чингис бол хазарчуудын л хаан юм шиг байна!
ДНКаар БАТЛАГДСАН. Google ээс " dna of hazara people" ГЭЭД ХАЙЛТ ХИЙВЭЛ ЭРДЭМТДИЙН СУУЛИЙН УЕД ХИЙСЭН ХЭД ХЭДЭН СУДАЛГАА ГАРЧ ИРНЭ
Хазаруу Монгол гэдгийг түүх баталсан Харин чамайг монгол гэдгийг хэн ч батлахгүй
chi batalsan uu malaa.. tvvhiig cham shig mal suragaar bataldagui ee. ene delhiid hen ch hazariig mongol gej heldegui ee malaa.. cham shig ard tvmenii tvvh domog yrij tvvh bataldagui.. barimt notolgoo eh surbalj olj bataldagaa.. ergvv mini mongoloor yridagui hazar yahaarai mongol boldogiig batlaad heleech ee..
end shal hudalaa too ih bnaa, 1920-1930 ond mongol 500-600 myanga hvn bailee genee. chi bitgii hudalaa yria orosiin erdemten maiskii 1918 ond gargasan hudalaa too sh dee. 1920-30 ond mongold 800- 900 myangan hvn amtai l baisan.harin 1962 ond 1 sayulaa bolson.zobhon 1960-onoos manai hvn amiig tembvv obchinees ni salgaj anh udaa hvn am osoj ehelsen dee. bas neg hudalaa tvvh ni laliin shashintai hazaruudiig burhadiinhan omonoos nulimuulsan genee he he malaa.. ene delhiid allahiin horog gej baidagui ee, zurahiig horigoldog yumaa ervv mini.. bas hazaruudaas omon afagnd yamarch vndesten baigaagui ee. zobhon 18 zuund pakistanaas nvvdelchin pushtun nar olonoor nvvj irj shuurisan daa. afgand afgan vndesten gej baihgui ee. uguul ard tvmen ni hazaruud busad bvgd horsh oronoos iregsedee. tajikuud tadjikstanaas nvvj irsen. svvld oros hubisgal garahad uzbekuud zugtaj bas orj irsen. turkmenuud bas tegsen. aimak gedeg 1.5 say hvntei ard tvmen bol hazaraas salj sunnit urisgaliig shvtsen neg vndestenii uls shuu. oorsdoogoo choraimak gedeg ni 4 aimak gesen vgee. odoo afganstan 30 say hvntein 12 say ni pushtun,9 say ni tajik, 6 say hazar,3.6 say uzbek, o.7 say turmen, 1.5 say aimak nar bna. vnendee hazar aimak nar bol neg vndesten shuu. deer iran 1.2 say hazar, pakistand o.6 say hazar, baruund amerikd 0.5 say hazar bna. svvliin ved afganii hazaruudiig mongol garaltai bolgoj ard tvmenii tvvh buyi folk istori hiigchid olshirjee. oni ertenii tvvhtei 10 say hvntei ard tvmeniig mongol garaltai bolgoj mongold nvvlgej iren geh soliotonuud ih boljee.. delhiin tom erdemted hazariig mongol garaltai gej vzdegui ee.. odoo delhii niit afaganii ene musilmanuudaas aij baihad bid oruulanaa geed l. delhii niit afganii har tamhiiig diilehgui baihad bid hazartai hamt abanaa geed l. tsaani ni afganaas amerik baruund garsan hazar afganuud mongo ogch bishvvlj, zohiomol hvn orobdvvleh geed bna. bas afgan hazaruudiig mash olonoor mongoliin zardalaar surgaj bna.. getel hoorhii mongol ah dvv halimag, buriad, obormongol nariigaa surgahgui baij shuu..bind enees gunigt tvvh bii shuu. 1755-1756 ond zvvngariin haant ulsiin 0.6 say hvn amiin manjiin tsereg alj hyadaj sonooson mash emengeltei tvvh bii. zobhon 10000 orh ail l halimag ruu zugtaj busad ni bvgd alagdsan shuu.
Хоорхийдоо! Тэр ард тумэн ямар оровдмоор юм бэ? Тэд оорсдийгоо Монгол гаралтай гэж мэддэг боддог итгэдэг! Туунээс биш монголоос юм гуйгаагуй! Гэтэл энд тэднийг яг новш шиг л биш гэж байна! Хэрвээ гайгуй баян улс байсан бол моноосоо мон гээд яаж орилж байгаа бол доо! Оровдолтэй Монголчууд минь оровдолтэй Хазарачууд минь оровдмоор оворМонголчууд минь буур оровдчихлоо!!!!! Нулимс урсаад ч нэмэргуй биз дээ! Гол нь Монголчуудын сандарч байгааг хараад л би оорийгоо оровдчихлоо!
neg ergvv hudalaa gaslaad tenegteed baih yumaa. chi bvhel bvten ard tvmeniig tegej bodoj baigaag yaj medsen yum be. bi lab baruund 12 jil amidarahdaa naad nobshiin haltar afgan hazaruudiig zondoo harj yriltsaj yblaa.. hen ni ch ooroogoo mongol garaltai gedegui ee. end bayn yduugiin tuhai hen ch yriagui malaa.. ene bol zvgeer baruund amerikd baigaa hazaruud mongoliig onilj oorsdiin hazaruud mongold oruulah gesen ybuulagaa. ted bain bain irj oyitan mongoliin zardalaar surgan geed darga nariig nairj bna. odoo barag 50 oyitan hazar bna..ene bol ih muu shuu. afganuud ybsan gazar dandaa har tamhi delgerch, muu muuhai zvils dagaldagaa. hazaruudaas sain saihan zvil hvleegeed heregui ee. odoo vzbek, kirgiz, tajik, kazakstaniig afganii har tamhi bvrhej diildehee bolison gej bna. kirgizd neg gramm har tamhi neg talhanaas ch hyamdhan gej bna. bvr orosiin har tamhinii 80 hubi bas afganaas..
Чи оороо афгани !
Ер нь тэр Афгануудын яаж тамлаж байсан нь тэр зүгийн улс хүн биш улсууд байна. Афганууд харах царайнаасаа тийм улс даа. Хазар Паштун аль нь ч адилхан
Би уг нь Монголчууд томоор сэтгэдэг гэж боддог байсан юм! Их л жижиг байна даа! Хэрвээ бид хазарчуудаа авбал асар хучтэй армитай жинхэнэ айдас хурмээр улс болно доо!!!!
tiim
ergvv mini ter hazaruudiig chi harsan uu malaa. ted chin hvnii adag bolson neg muu afganuud shuu dee. delhii niit ter afgan hazaruudaas aij baihad manai ergvv nar tenegteed bna..afganuud odoo dundad azi, orosiig har tamhi jvbvvleed bna..ene afganuud bol yamar surguuli soel, bichig vsegui hvmvvs baidagiig baruund tsagaachilj baihadaa harsan daa..afganuud armidaa abahaar tomoor setgedeg bolj bn uu ergvv teneg yum yriad l. ter afganuud bol hvnii adag bolson shaaruudaa.. hvn gehed estoi hetsvv maluudaa gantshan allah akbar geed l laliin shashinaasaa oor soel shashiniig hvleej abdagui. chi neg harbal oi chin gutanaa. chamaig ted nar hvn gej vzehgui buruu nomton ged l..
Заза тэд муухай бид мундаг угаасаа 100 монголд дарлуулсан эдийн засагтай ш дээ! Тэр зуун монгол нь гахай шиг идэж нохой шиг л гулгиж байгаа тэд 3сая монголчуудыг естой нохой шиг л дарлан молжиж байна даа! Арчаагуй монголчууд дээрэлхуулж байхад чи бас юу вэ? Ард тумэн олон байх тусмаа зоригтой хучтэй байдаг юм!
Hazara mongold ymarch hamaagui undesten shuu jinhene tureg humuus
Тэд Бид Монголчууд гэж хэлэхээс айдаг гэсээн! Хэрвээ мэдвэл охиныг нь хучиндэж эрчуудийг нь зоддог гэсэн!Тэртээ тэргуй тэдэнд бид Монгол гэж хэлэх нь гай болдог гэсэн та нар санаа амар бай!
МОНГОЛ ГЭДЭГ НЬ ДНКаар БАТЛАГДСАН. Google ээс " dna of hazara people" ГЭЭД ХАЙЛТ ХИЙВЭЛ ЭРДЭМТДИЙН СУУЛИЙН УЕД ХИЙСЭН ХЭД ХЭДЭН СУДАЛГАА ГАРЧ ИРНЭ
DNK~~N SHINJILGEE CHUHAL L DAA
Энэ 4 хазара нарын дунд ганцхан л монгол төрхтэй юм. Бусад нь пүштүн царайтай байна. Хазара гээд баахан пүштүн нар орж ирэх вий.
Yapond 2004 ond bi baisan yum. Teghed zuragtaar Hazar ger bul Yaponoos orognol husej, Afgan ruu bytsaahgui baihiig husej baigaa ni medeegeer garsan. Yag Mongol tsaraitai Mongolchuud l baisan. Ter ued ed uneheer bidnii nege heseg gedgiig zon sovingooroo medersen.
ene delhiid mongoliod zvstei 2 terbum hvn bii shuu.. ergvv teneg yum yriad ineed hvrgeed bail daa.. mongoliod zvstei hvn bolgon mongol bishee..
Заза чинийхээр болоу! Тэнэг юм байна! Тэдний тухай ярихгуй зугээр авилгалчин дарга нартаа дээрэлхуулээд мороороо явая! Одоо болсонуу? Нэг айж гэнэ!
Muusai Afgan novshuudiig hydaj ogoh yumsan.Husaj ogno doo.
Amerikiin Kanzasiin ih surguuli deer neg odor neg Mongol yavj baihii. Alhaa gishgee baig baigaa ni Mongoloo. Bayarlaad ochood yarisan chin Mongol bish Hazar baisan. Iranaas irsen bogood eej ni Iran aav ni Hazar Mongol gene. Irand 10 say Hazar Mongol niitdee Hazar Mongoluud 30 say gej yarij baisan. Arai hetruulsen too baih.
mongol uhruud nutag deeree ch darluulna. nutgiinhaa gadna ch darluulna. tegeed hunii bool bolj baigaagiinhaa buruug dandaa busdaas haina. ene maluud ev negdel, erdem soiol, soiol irgenshil gej medehgui. meddeg ium ni togsgolgui shunal, luivar hulgai, ali tsagt urvaj sharvah, erh medel mongonii toloo nudee uhah. iimerhuu mal bol hunii idesh. gadnaas ni hatgaj horlon suitgeh ajillagaa bolohoos omno oorsdiigoo daisandaa barij ogno
Чи яасан ухаалаг оюунлаг юм бичээ вэ? Тиймээ бид дэндуу муухай ард тумэн болчихжээ! Ундэстэн биш хуний боогнорол эх орондоо биш цагаач нар шиг л амьдарч байна даа! Дээгуур нь иднэ! Доогуур нь шуумжлэнэ бас хусна! Шудрага хунийг тэнэг гэнэ! Сул доройгоо мал гэнэ! Баян хунд долигноно ядуу хунийг ногоон идээ мэт харна!монгол хунд хайртай биш! Шар устэй чотгоруудэд хайр зарлана! Хятадуудад дургуй л гэнэ! Унэндээ бол барилгачин ядарсанд нь дургуй болохоос жинхэнэ баян чинжуу болсон хятадуудад бохолзоно .магадгуй Ногоо оджаргал шиг молхоно! Естой л мохох болсон ард тумэн болчихоод байна!
DEERHI 2 HUN ZOV~~UNENIIG BICHSEN BAINA
Ene yamar hulgaich ni ingej muu yorlood balai yum bicheed bainaa. USA gees ingej hudlaa yavuulag hiij bgaa ni muu yor shuu. Evropruu yavah durvegsdiin ursgaliig haraad baigaarai hen zohion baiguulj bna. Mongolshig joohon ulsiig yu baihavdee 500 saya huntei evrop yaj ch chadahguo baihad. Aajmaar humuusiin sanaa bodliig turshij uzeed baigaa yum bhdaa
Хэхэ мал шиг тэнэгууд зондоо байхм даа!