sonin.mn


"Херо"-гийн Л.Баатарыг "Жи интертаймент"-ааац өрх тусгаарлаагүй байх үеэс л жүжигчин бүсгүйн дурлалын эзэн хэн болох талаар яриа гарч байлаа. Зарим нэгний яриагаар дуучин С.Сэрчмаагийн дурлалт хархүүг Ч.Ундрал булаасан ч гэх нь бий. Дуучин Х.Оюунбилэгийн клипний зураг авалтаар Ч.Ундрал, Л.Баатар нар танилцсан гэдэг.

Тухайн үедээ "Ийгл" телевизийн мэдээний албаны нүүр царай болоод амжсан жүжигчин бүсгүйн анхны хайр Баатар гэдэг юм билээ. Ийнхүү анхны харцаар дурлалцсан залуус шалгуур давах. дурлалынэзэн мөн эсэхээ олон жилийнI үерхлээрээ баталж нэлээд хожуу үрийн зулай үнэрлэсэн юм. Хүүгээ төрөхөд эхнэрийнхээ хамт байлцаж, бичлэг хийсэн найруулагч "Хүн төрөх кино хийхээс хамаагүй сонирхолтой юм" гэж дуу алдаж байсан гэдэг.

Урлагийн салбарт хүч үзэж байгаа хосууд гар нийлэн хоёр ч киноны ард гараад авсан. Харамсалтай нь сайхан хосуудын нэг болсон тэднийг хоёр тийш болж байгаа тухай ойр тойрныхон нь ярьцгаах болжээ. Монголын хамгийн үнэтэй гэгдэх клип, кино, нэвтрүүлгийг гардан хийдэг мань Л.Баатар найруулагч ажил албаараа гул барин гэр бүлээсээ хөндийрч анхаарал бага тавих болсонтой холбоотой юм байх.

Түүгээр зогсохгүй "Монгол тулгатны 100" эрхэм" ток шоуны П.Анужинтай холбогдох болсон тухай хов жив ч нөлөөлсөн бизээ.

Эх сурвалж: "Монголын нэг өдөр" сонин