sonin.mn
Оросын Шинжлэх ухааны академийн археологичид Красноярын хязгаарын Унюк уулнаас XVII зууны үеийн Монгол суурин илрүүлжээ. Суурингийн ойролцоох гурван булшийг малтан судлах ажил эхэлсэн аж.
 
Археологичид нэгдүгээр булшнаас 350 гаруй жилийн тэртээх хуяг, махир сэлэм олсон байна. Унюк уулын малтлагыг хийсэн археологичид эдгээр булшийг ойролцоогоор 1650-аад оны үед холбогдох монгол цэргийн оршуулга болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
 
Красноярын хязгаар нь XVII зууны үед Монголын газар нутагт хамаарч байсан ба хожим оросууд түрж нутаглах болсон юм байна. Малтлага энэ улирал дуустал үргэлжлэх ба XVII зууны үеийн монголчуудын угсаатны зүйн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах олдворууд илэрсэн ажээ.
 
Х.Эрдэнэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин