sonin.mn
Хубилай их хаан 1260-аад оноос Японы арлуудыг эзлэх санаархалыг өвөрлөж эхлэжээ. Тэрээр 1266 онд анхны элчийг Япон руу зарж, тус орны эзэн хаанд захидал илгээсэн байна.
 
Тус захидлыг тухайн үед Хятадад олон жил байсан нэгэн Япон лам биечлэн орчуулж, Юань гүрний тухай дэлгэрэнгүй илтгэл бичин хавсаргаад, энэ бүхнийгээ 2 хувь үйлдэн нэгийг нь эзэн хаандаа өгсөн байна. Харин ламд өөрт нь үлдсэн хувь одоо эртний түүхт Нара хотын Тодайжи хэмээх сүмд хадгалагдаж байна.
 
Уг захиа Монголын хаадын уламжлалт дипломат ёс заншилын дагуу бичигдсэн байдаг. 
 
Захианд Хубилай хаан өөрийгөө #ТЭНГЭР_ЯЗГУУРТ хэмээн онцлоод "ҮЕИЙН ҮЕД АЙЛ ХӨРШ ЖИЖИГ ОРНУУД БИЕ БИЕНТЭЙГЭЭ НАЙРСАГ ОРШСООР ИРСЭН. ХАРИН ТЭНГЭРЭЭС ТЭТГЭГДСЭН ГҮРНИЙ ХУВЬД ИХ МОНГОЛ УЛС НЬ ТЭДГЭЭР ЖИЖИГ УЛСЫГ СҮР ХҮЧЭЭРЭЭ ДАРЖ, ИВЭЭЖ ИРСЭН БӨГӨӨД ЭНЭ НЬ Ч ТЭДЭНД ӨЛЗИЙТЭЙ БАЙДАГ..." тухай онцлоод Солонгос улсаар жишээ татжээ. Ингэхдээ "МОНГОЛ СОЛОНГОС ХОЁР УЛС ЭЗЭН ТҮШМЭДИЙН ХАРЬЦААТАЙ Ч ЭЦЭГ ХҮҮ ХОЁР МЭТ ОРШДОГ..." гэсэн байна. 
 
"ХАРИН ЯПОН УЛС НЬ СОЛОНГОС УЛСТАЙ ХӨРШ ОРШДОГ АТЛАА ЭНЭ МЭТЭЭР ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ ИЛГЭЭН, ИВЭЭЛД БАГТАН, ДАГААР ОРОХ ХҮСЭЛТ ӨДИЙГ ХҮРТЭЛ ИЛГЭЭХГҮЙ БАЙГАА НЬ ЗҮГЭЭР МЭДЭЭЛЭЛ МЭДЛЭГГГҮЙНХ БОЛОВ УУ..." хэмээн найдаж байгаа тухайгаа захианд онцлоод, "УДАХГҮЙ ЭНЭ АЛДААГАА ЗАСЧ, ЕРТӨНЦИЙН НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЭВ НАЙРТАЙ АМЬДАРХЫГ ХҮСЭХ НЬ ЗҮЙ...!" гэж бичжээ. "ЭС ТЭГВЭЭС ЗЭВСЭГ ХАРШИЛДУУЛАХЫГ ХЭН ХҮСЭХ ВЭ ДЭЭ. ЭНЭ БҮХНИЙГ НЯГТЛАН ҮЗНЭ ҮҮ...!!!" хэмээн, Их Монголын уламжлалт #СҮРДҮҮЛГЭЭР захидлаа төгсгөжээ. 
 
Энэ захидалд Японы эзэн хааныг жижиг улсын Ван хэмээн шууд хэлсэн төдийгүй, дагаар орох саналыг хүлээж авахгүй бол цэргийн хүчээр дагуулах болно гэдгийг ойлгуулан, үүнийгээ ИХ ХААДЫН ЗАНГААР, ЭЕЛДЭГ ~ ТҮРЭМГИЙ аясаар илэрхийлжээ...
 
Захидлыг хүлээн аваад тухайн үеийн Японы эзэн хааны ордныхон хариу өгөлгүй нилээд уджээ. Энэ нь нэг талаас ямар хариу өгөх талаар тээнэгэлзэж байсантай холбоотой. Нөгөө талаас хамгийн гол шалтгаан нь гэвэл тухайн үед эзэнт гүрний жинхэнэ эрх мэдэл эзэн хааны гарт бус Бакуфу буюу Камагура хотод байрлаж байсан Шогун-ий тэргүүлсэн цэргийн засгийн газарт байсантай холбоотой.
 
Тэгээд ч жинхэнэ эрх мэдэлтэн нь Шогун ч биш түүний ивээн хамгаалагч Хожо Токимүнэ байсан юм. Чухам Токумүнэ болон Камагура-ийн засгийн газар Кёото дахь эзэн хааны ордныхоны Хубилай хаанд өргөхөөр бэлтгэсэн ЭЕРҮҮ бөгөөд НАЙРАМДУУ утгатай хариуг илгээхийг хориглож, зүгээр л таг дуугүй байхаар шийдвэрлэсэн байдаг. 
 
Яг ийм үл тоох, үл хариулах бодлогыг Хубилай хааны гурван ч удаагийн элчийн өөдөөс баримталсан байна.
 
Энэ нь ч Хубилай хааныг ихэд хилэгнүүлсэн биз ээ...
 
Захидлын эх хувь
 
 
 
Түүхэн бичлэг бэлтгэсэн: Д.Есөнтөмөр