sonin.mn
Армийг өргөтгөн зохион байгуулж, жигдрүүлэх ажил 1960-аад оны дунд үеэс 1980-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн юм. Зөвлөлтийн армийн төрөл мэргэжлийн олон анги, салбарууд Монголд байрлаж, байлдааны болзошгүй ажиллагааны гол чиглэлүүдэд хүчээ төвлөрүүлэн оператив тактикийн харилцан ажиллагааг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч байлаа.
 
Үүнээс мэргэжилтнүүдийн гүн туслалцаатайгаар бидний үе зохион байгуулсан билээ. Армийг өргөтгөн зохион байгуулах ажил тодорхой үе шаттайгаар явагдсан бөгөөд ажпын эхний хэсгийг нуруун дээрээ үүрсэн 1965-1967 оныхон 1970-аад оны эхээр салбарын захирагч, батальон, дивизионы орлогч болцгоож, өргөтгөн зохион байгуулалтын ажлы гдунд шатанд гүйцэтгэх болсон.
 
Эд нар маань хэдэн бор улбаалан бидний үеийн жар, далаад оны залуучууд эх орноо батлан хамгаалах үйлсэд олон зуугаараа татагдан орсон билээ. 1960-аад оны эхээр Цэргийн ерөнхий сургууль болон ЗХУ-д цэргийн сургуулиудад олон төрлийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй болжээ.
 
1965 онд 10 дугаар анги төгссөн болон 1964 онд дотоодын их, дээд сургуулиас цэргийн албанд татагдан нэг жил цэргийн алба хаасан 200 орчим залуусыг Алтан-Өлгийн ойролцоо шинэ цэргийн карантинд ЗХУ-д сургуульд явуулахаар цэргийн анхан шатны бэлтгэл хийлгэсэн юм. Энэ карантинаас гадна алба хааж байгаа офицер, ахлагчдаас сонгож 300 орчим залуусыг ЗХУ-д цэргийн академи, их, дээд сургуульд илгээсэн.
 
Эдгээр залуусын эхний ээлж 3-4 жилийн дараа цэргийн дунд мэргэжилтний командын бүрэлдэхүүн, 5-6 жилийн дараа цэргийн инженер мэргэжил эзэмшин эх орондоо ирцгээсэн юм. Чухам эдгээр залуус л МАА-ийг өргөтгөн зохион байгуулах нөр их ажлын хөдөлгөгч хүч болох салаа, салбараас ажлынхаа гарааг эхлүүлж байлаа.
 
Армийг өргөтгөн зохион байгуулах ажлыг Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүд, цэрэгтэйгээ халуунд нь халж, хүйтэнд нь хөрч, хээрийн сургуулийн үед элс, цастай хутгалдаж, зэвсэг техникт үйлчилгээ хийж, хүйтэн төмөртэй зууралдаж байсан нэр нь үл мэдэгдэх баатрууд юм шүү дээ. 1970-аад оны төгсгөлөөр батальон, дивизионь! захирагч, хорооны орлогчийн алба хашиж, армийн байлдах ур чадварыг сайжруулах, байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэх талаар төр, засаг, армийн командлалаас өгсөн үүргийг биелүүлэх ажпыг гардан зохион байгуулах үүрэг юм.
 
1980-аад оны эхээр армийг өргөтгөн зохион байгуулалтын ажил үндсэндээ дуусгавар болж, байлдах ур чадвар, байлдааны бэлэн байдал төгөлдөржсөн үед- манай үеийнхэн мэргэжиж дадлагажсан батальон, дивизион, хорооны удирдлага болсон байлаа. Тэр үед хэрвээ шаардлага гарсан бол эх орноо хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэх бүрэн чадвартай болсон байв.
 
Түүний дунд шатны удирдлага нь манай оныхон байсан билээ. Үүнээс гадна армиас төрөн гарсан эрдэмтдийн олонхи нь 1965-1967 оныхон байсныгхэн хүнгүй мэднэ. Харин УАДХ цэргийг цоо шинээр бий болгох ажлыг богино хугацаанд шийдвэрлэж чадсан юм. 1970 он гэхэд зенит пуужингийн хоөр тусгай дивизион, радиотехникийн 8 роттой тусгай хороо, сөнөөх авиацийн тусгай эскадрильтай болсон билээ.
 
Цааш аажмаар өргөтгөн зохион байгуулж, техникийн шинэчлэлийг дэс дараатай явуулсны үр дүнд 1985 он гэхэд УАДХ цэрэг сайжруулсан зенит пуужингийн хоёр тусгай дивизион, 11 роттой радиотехникийн тусгай хороо, сөнөөгч онгоцны тусгай хороо, нисдэг цэрэг цөөн хэдэн ангитай учраас дэд хурандаа, хурандаа, генерал болох магадлал тун бага. Тиймээс УАДХ цэргийн офицерууд өөр тийш шилжиж байж ээлжийн цолоо авч, албан тушаал ахин дэвшдэг байсан.
 
Нэлээд олон нөхөд маань анги, цэрэг дотроо байсаар 25, түүнээс илүү жил алба хаасан нь ч бий. Манай оныхноос хошууч М.Ваанчиг зөвхөн хөдөөгийн салбарт салаа, тэрэгний тусгай эскадриль, аэродром хангалтын тусгай батальонтой болж, Зөвлөлтийн армийн анги, нэгтгэлүүдтэй автомат удирдлагын системээр харилцан ажиллагаатай болсон. Эдгээр анги, салбаруудыг үндэслэн байгуулах, байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгох, өргөтгөн зохион байгуулах ажпыг манай оныхон бүх шатанд нь хийж гүйцэтгэснээрээ бахархаж явдаг юм.
 
Хэвлэл мэдээллийнхэн болон иргэд генерал, хурандаа, эрдэмтэн мэргэдийг л гайхан магтаж байдаг сонин үзэлтэй. Харин армийн хөдөлгөх хүч бол салаа, салбар, батальон, дивизионд алба хааж байгаа офицерууд юм шүү дээ. Тэдний хөдөлмөр, идэвх зүтгэлийн үр дүнд л дээрх дарга нар нь хурандаа, генерал болдог. Доод шатны дарга нар хариуцлагагүй байвал тэр том цол хэргэмийн тухай бодох ч хэрэггүй.
 
УАДХ салбарын техникийн орлогчоор 21 жил ажилласан бол, дэд хурандаа С.Чойжил хөдөөгийн салбарт 22 жил алба хааснаас 15 жилд нь тусгай салбарын захирагчаар ажилласан байх жишээтэй.
 
Дэд хурандаа Б.Сандаг зөвхөн 065 дугаар ангид салааны захирагчаас радиотехникийн албаны дарга-инженерийн албан^ тушаалд цэргийн болон энгийнээр 40 Жил алба хааж, тус ангийн радиолокацын станцын “эмч” нь байсан. Түүний энэ зүтгэлийг үнэлж хамт олон нь Тавьяат техникч” цол олгуулахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ. Хэрэг дээрээ эдгээр хүмүүсийн ач буянаар өнөөдрийн Зэвсэгт хүчин хөл дээрээ бат зогссон юм шүү дээ.
 
Инженер, чөлөөнд буй дэд хурандаа Х.ЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин