sonin.mn
Засгийн Газрыг огцруулах эсэх асуудал хэлэлцсэн УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын гишүүн Г.Уянгад хандан: “Та компанийн засаглалын талаар ямар ч ойлголт алга. Ийм том компанид юм шахна гэсэн ойлголт байдаггүй юм” гэж батлан хэлснийг Монгол Улс даяараа харсан. Гэтэл цаад Г.Уянга нь Монгол дахь “компанийн засаглалын” талаар иж бүрэн мэдээлэлтэй УИХ дахь цорын ганц гишүүн юм. Үүнийг нотлохын тулд зарим баримт зүйл өгүүлэх гэсэн юм…
 
Ноён Ч.Сайханбилэгийг өмөөрөөд үхэх шахсан сайд асан Д.Ганхуяг уртаашаа 45-хан сая ам.долларын хөрөнгөтэй “ядуу” эр. Гэхдээ энэ нөхрийг “Бриж” группийн толгойлогч гэдгийг монгол даяараа мэднэ. Мөн Уул Уурхайн сайд хийж бантан хутгаж явсныг ч мэднэ. Энэ нөхөр “нуруун дээрх хутгаа” гозолзуулан Ч.Сайханбилэгийг үхэн хатан өмөөрдөг нь ямар учиртай юм ?!

Асуудлын гол нь “компанийн засаглалд” байгаа юм. Ч.Сайханбилэг бол том компаниудын, тэр тусмаа гадаадын компаниудын эрх ашгийг илэрхийлэгч учраас “компанийн засаглалыг” их сайн мэднэ гэж бардамнаж байна. Хуцваа л байхгүй юу…

Ухаандаа “Бриж” групп гэхэд л аль эртнээс буюу 2006 оноос эхлээд Рио Тинто-д бараа үйлчилгээ нэрээр элдэв төрлийн “хог новш” шахаад бүр амташсан юм. Яагаад би “хог новш” гээд байна гэхээр япон жипны араа, радиатор мэтийг л шахдаг жижиг гар л байхгүй юу. Гэхдээ голдуу Сузуки жипний хог новш нийлүүлснээр ажлаа эхэлсэн юм. Үүнийг нотлох шиг амархан юм үгүй. Гүтгэлээ гээд орилоод шүүх мүүхдээ тулна биз дээ. Харж л байя…

Үхсэн хойноо, Монголдоо л томроод солиороод байдаг болохоос гадаадын компанид бол машины сэлбэг мэлбэгхэн, кофе мофехон шахдаг өчүүхэн жижиг гарууд ш дээ.
 
Ингэхлээр ноён Ч.Сайханбилэг Оюу Толгойд “юм шахдаггүй юм” гэж УИХ дээр худал шаахаасаа өөдөөсөө хараад сууж байгаа Д.Ганхуягаасаа “зөвшөөрөл” авах ёстой байсан юм.

Ингээд би ноён Ч.Сайханбилэг хийгээд түүнийг үхэн хатан өмөөрөгч “Бриж” Д.Ганхуяг нар ямар хариу өгөхийг хүлээж байна. Хэрэв “компанийн засаглалыг” сайн мэднэ гэх ахул бид ч гэсэн Монгол дахь том компанийн засаглалыг дэндүү сайн, бүр нэвт шувт мэднэ.

Энэ жагсаалт цаашаа хэр үргэлжлэхийг ноён Ч.Сайханбилэгийн зан араншин, цааш худал шаах эсэхээс хамаарна. Дүүрчихсэн худалч, хөгийн новшийн өмнөөс би ичиж байх ямар албатай юм ?! 

Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 01 дүгээр сарын 29.
 
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?