sonin.mn

ВАШИНГТОН. /Forbes/. Ази-Номхон далайн бүс нутгийн өндөр орлоготой орнуудын тухай тайлангаа “Дэлхийн шинэ баялаг” байгууллага танилцуулсан байна. Судалгааны удирдагч Эндрю Эмойлсийн мэдэгдсэнээр, ирэх 10 жилд хамгийн хурдтай хөгжих хот бол Вьетнамын Хошимин ажээ.

2000-2105 он хүртэлх хугацааг хамруулсан уг судалгааг 15 жил хийсэн бөгөөд судалгааны үеэр Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн өндөр орлоготой орнуудын тоо 115 хувиар нэмэгдсэн байна.

Тийнхүү тус бүс нутгийн хамгийн өндөр орлоготой орноор Монгол /670 хувийн өсөлттэй/ тодорч байсан бол шилдгүүдийн тоонд Вьетнам, Индонез, Хятад, Энэтхэг орж байжээ.

Харин Шри-Ланка, Вьетнамын зах зээл ирэх 10 жилд хамгийн хурдацтай тэлнэ гэж урьдчилан таамаглажээ.

“Дэлхийн шинэ баялаг” байгууллага өөрсдийн сонголтоо шалгахын тулд жил бүр өндөр орлоготой 800 гаруй хувь хүнтэй ярилцлага хийдэг бөгөөд тус байгууллагын мэдээллийн санд дэлхийн янз бүрийн орны өндөр орлоготой 150 мянга гаруй хувь хүнтэй хийсэн ярилцлага байдаг аж.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг