sonin.mn

Зураач Б.Мөнхийн 30 гаруй шилдэг уран бүтээл тавигдсан нүүдэлчин Монголчуудын соёл ахуй амьдралыг харуулсан бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэгдлээ. Биндэръяагийн Мөнх нь ДУДэС-ийг 2013 онд төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй уран бүтээлээ туурвиж байгаа залуу уран бүтээлч юм. Үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2016. 2-р сарын 1 – 8-ныг хүртэл үргэлжилнэ. Та хүрэлцэн ирэхийг урьж байна.