sonin.mn
ТУУЛ ЯАГААД ТАСАРДАГ ВЭ
 
“...Одоохондоо урсаж эхлээгүй, холдүү байгаа болохоор тасрах гэж хэлэхгүй. Мөсгүй болж байна. Туул гол хавартаа мөсгүй болох нь 1940-өөд оноос хойш ажиглагдаж буй. Ялангуяа харгиа, нимгэн мостэй хэсэг нь эрт хайлдаг. Сүүлийн үед мөсгүй болох давтамж, мөсгүй болчихоод тэрхэвээр үргэлжлэх хугацаа нь уртсаад байгаа...” гэж ус зүйч, док. Ph.D Г.Даваагийн бичснээр нийтлэлээ эхлэх нь зөв.
 
“Поп” улс төрчид, сэтгүүлчид, яг энэ мэргэжлээр гаршаагүй ч усны салбарт ажилладаг юмуу төстэй салбарт ажиллаад усны тухай ярих дуртай болчихсон хүмүүсийн үгийг сонсоноос арай өөр судлаачийн, мэргэжлийн нүдээр харах нь илүү чухал.
 
Үнэндээ усыг агуулдаг сав, газрыг нь мэргэжлийнхэн гурав ангилж үздэг юм.
 
1. Гадаргын ус болох гол мөрөн, бупаг шанд, нуур цөөрөм агуулдаг гольдрол, ил байгаа ландшафт,
2. Үүний доор сэвсгэр элсээр чигжигдсэн хайрга дайрга бүхий хурдсанд агуулагдах өнгөн хөрсний ус. Голоо тэжээж байдаг
3. Гүний буюу ул хөрсний ус. Энэ нь дээд талынхаа хөрсний устайгаа гидравлик холбоотой геологи талаасаа ус ахуулах чадваргай хайрга дайрга, элсэнцэр, ан цав,өгөршөж, цуурсан чулуулаг,хэмхдэс, занар болон бусад гаралтай бөгөөд шавар, цэвдэг,ул чулууны тулгууртай хэд хэдэн үе “ус агуулах сав”байдаг.
 
Намартаа энэ гурав бие биенийгээ тэтгэж, Улаанбаатарын хүн ам, бусад хэрэгцээг хангаж байгаа 300 гаруй худгийн усны төвшин дээшилж, доороос ч дээрээсээ ч тэжээгддэг.
 
Харин өвөлдөө гадаргъш ус ба хөрсний ус нь тас хөлдөж, гүний ус дээрээсээ тэжээгдэлгүй болох тул хот өвөлжин хаваржин хэрэглэснээр өдийд гүний усны төвшин хамгийн их буурдаг учраас голоо тэжээж чаддаггүй.
 
Ингээд гадаргын ил байгаа мөс эхэлж хайпж, голын эхний мөс, цөн, хөрсний ус, урсаж ирж амжаагүй байгаа өдий үед энэ үзэгдэл үүсдэг. Дээр нь станцын утаа тортог, тоосжилт цас мөсний өнгийг бараантуулснаар хайлалт хурдасч антропоген үйлчлэл нөлөөлдөг.
Г.Даваагийнхаар “...Голын харгиатай намар харьцангуй нимгэн мөс тогтон, хавар эрт дулаарснаас хатдаг. Ийм үзэгдэл Туул голын дагуу, ялангуяа Их тэнгэрийн гүүрнээс дээхнэ талд "Зэл” амралт, мөн Сонсголонгийн гүүр, түүнээс цааших хэсгүүдэд 1996 оноос хойш нэлээд ажиглагддаг болсон..."
 
ГОЛ ШАЛТГААН НӨХЦӨЛ
 
а. Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон газрын элэгдэл, талхагдалт, бэлчээр ургамалын бүрхэвч, торлог, бургас, ойн массын хомсдолоос болж хайлсан цас мөсний ус хурдан гольдролруу ирж урсан зайлдаг болсон байна. Г.Даваа “...1940, 1960-аад оны үед Туул гол харъцангуй удаан үерлэж, дээд түвшиндээ хүрээд, урт хугацаагаар татардаг байсан ” гэжээ. Нөгөө талаар Улаанбаатар хотоос дээш ус цугларуулах талбайн талхлагдалт болон, хот орчмын асьфальт бетон талбай төмөр бетон “жунгли” ус шингээлгэхгүй байгаа учраас маш хурдан татрах нөхцөл болж байна.
 
б. Улаанбаатар хотын усны хэрэгцээ нэмэгдснээр намартай холбогддог байсан гидравлик холбоо тасарч, дээрээс тэжээгддэг тэжээл нь, гүний усны төвшний бууралтыг хангахаа больжээ.
 
ҮҮНИЙГ ЯАЖ БУУРУУЛЖ ЧАДАХ ВЭ:
 
а. "...Сав газар дахь ой, бэлчээр буюу байгалийн нөөц, нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Энэ нь хамгийн зөв зам мөн. Гэхдээ их хугацаа зарцуулна. Одоо бол хөрс ургамап нь талхлагдаад, ойн нөөц нь хомсодсон учир хур тунадас нүцгэн шахуу хөрсний гадаргуугаар урсаад, торох зүйлгүй Туул голд орж, огцом үерлүүлж байна. 
Судлаачид үүнийг сэргээхэд 20-иос доошгүй жил шаардана гэж үзэж байна. Тухайлбал, ОХУ-д ой хэдэн настайдаа голын усны урсацыг нэмэгдүүлдгийг судлахад 60 жилийн дараа навчит ой шилмүүст ойгоор солигдох үед голын урсац нэмэгдэж эхэлсэн гэсэн үр дүн гарчээ.. .Г.Даваа ”
 
б. Туул -Тэрэлжийн дагуу олон шатлал бүхий олон жилийн урсац тохируулгатай усан сан барьж эхлэх ажлыг хийхэд учирч байгаа саад тотгорыг арилгаж, түргэвчлэх.
Улиастай, Сэлбэ, Толгойт түүний баруун, зүүн салаа, Хөлийн голуудад улирлын, хоногийн тохируулгатай усан сан цөөрөм, амралт зугаалгын, жижиг ус хэрэглээний объектуудыг төсөвлөн барихдаа байгаль орчны чиглэлээр санал болгож байгаа буцалтгүй тусламж, хамтын ажиллагааг шуурхай ашиглан хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
ТУУЛЫН УСАН САН ЮУ БОЛОВ, ЯАГААД БАЙНА
 
Туулын усан сан барих ажлыг цогцолбороор шийдэх нь тулгамдсан бөгөөд зайлшгүй бас өөр гарцгүй асуудал. Энэ төсөл олны ярьдагаар МЕГА төсөл. Олон сая ам долларын өртөгтэй.
 
 
1. Төсөл хэрэгжих болсон үндсэн нөхцөл нь:
Улаанбаатар хотын ус хэрэглээ, газрын доорх усаар хангах чадамжийн талаар олон судалгаа байдаг. Энд японы, солонгосын, оросын, монголчуудын судалгаанууд ерөнхийдөө нэг ханатай байна гэж ойлгож болно.
 
Өнөөгийн төвшинд Туул голын дагуух Улаанбаатар орчмын газрын доорх аллювийн сэвсгэр ус агуулагч саваас авч буй усны хэмжээ нөхөн сэргээгдэх чадавхийн 70 хувиас давсан  /Майлс энд Чэмбер, 1995, Хах,1997/ гэсэн мэдээ байдаг.
 
Хамгийн өөдрөг тооцоогоор газрын доорх усны нөхөн сэргээгдэх чадавхиас хэрэглээ давснаар 2025 онд томоохон хомсдол үүсэх тул 2020 он гэхэд усны шинэ эх үүсвэрийг байгуулж ашиглалтанд оруулсан байх ёстой.
 
2. Иймэрхүү усан цогцолбор бариулах ажлын үе шат олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр:
 
А. Төслийн техникийн даалгаварын (ТОR-ийн ТОR) чиг хандлагыг тогтоох дотоодын болон гадаадын зөвлөх шалгаруулан гүйцэтгэх (1-3 сард багтах)
Б. Төслийн техникийн даалгавар (ТОR) боловсруулах мэргэжлийн байгууллага шалгаруулан хийлгэх. (3-5 сард багтахаар)
 
В. Урьдчилсан судалгааны үе шат буюу prefeasibility study-ийг хийх. Энэхүү судалгаагаар ерөнхийд нь хотыг усаар хангах боломжит хэмжээг бүдүүвчээр гаргаж,усан сангийн барилгын зардал, нийт төслийн өртөгийг баримжаалаад, төсөл ашигтай эсэхийг тодорхойлно. Үүнийг хурдан хийвэл 6 сар шаардагдана.
 
Г. ТЭЗҮ буюу feasibility study -ийг хийнэ. өмнөх судалгаануудаар хийсэн 4-5 хувилбар хөндлөвч буюу усан сангийн боомтын аль нь эдийн засгийн үр ашиг илүү, зардал бага, эрх зүйн орчин таатайг нь соншн авна. Хөрөнгө оруулагчийг татах боломж, эдийн засгийн нарийвчилсан тооцоо хийнэ. Засгийн газраас хөнгөлттэй зээл, улсын төсөв, концесс зэргийн альнаар хийх, холбогдох боомт барих стандартыг батлах, барих асуудпаар шийдвэр гаргана.
 
Энэхүү шийдвэрийг үндэслэж шалгарсан инженерийн болон бусад судалгааны компаниудын консорциумыг толгойлсон мэргэжлийн компанийн менежментээр зураг төслийг нь боловсруулж, нийт барилга барих өртөг болон холбогдох зардлуудыг нарийвчлан гаргана.
Зураг төслөө усны тухай хуульд заагдсан эрх бүхий байгууллагын мэргэжлийн техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, хянан баталгаажуулна. Үүнд нэгээс доошгүй жил шаардагдана.
 
Д. Эцэст нь ТЭЗҮ, Зураг Төсөл нийлээд эцсийн байдпаар олон улсад зөвшөөрөгдсөн bankable feasibility -тай болсноор ажил эхлэх эхний нөхцөл бүрдэнэ. Энэ үе шатууд өмнө нь хийгдсэн шаардлага хангасан байвал эдүгээчлэн шинэчилж боловсруулах шат апдейт хийхэд 1-1.6 жил шаардагдана.
 
Е. Эдгээртэй зэрэгцэн шалгарсан байгууллага:
 
Барилгын ажил эхлэхийн өмнө усан доор орох талбайг чөлөөлөх, газрын зөвшөөрөл авах, хэрвээ УТХГ ба байгалийн цогцолбор газрын хилийн болон хязгаарлалтын бүсэд багтсан бол УИХ, холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж шийдвэр гаргуулна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулж, БОНХАЖЯ-аар баталгаажуулна.
Булш бунхан, хиргис үүр, түүх соёлын дурсгалын асуудлаар холбогдох газраар лавлагаа хийлгэж нүүлгэн шилжүүлэх ажил өрнөнө.
 
Орон нутаг сум дүүргээс түгээмэл тархацгай ашигт малтмал түр ашигаах зөвшөөрлүүд авна. Энэ ажилд зарцуулах хугацааг дээрх хугацаанд багтааж болно. Голын гольдролоос хайрга ,элс ашишах асуудал хуулиар хязгаарлащсан тул усан сангийн талбайгаас хайрга авах талаар хийсэн оросууцын суцалгаа үйлчлэхгүй. Хурдан шуурхай маневрь, төр засгийн дэмжлэг маш чухал.
 
100 сая доллараас өндөр өртөгтэй төсөл тул цэвэр засгийн газрын бүтэц хариуцах бөгөөд ТОК-ын ТОК болон бүх үе шатыг усны нөөцийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага БОНХАЖЯ болон Концессийн асуудал хариуцсан яамтай хамтарч байгуулсан ажлын хэсэг, усны нөөцийн комиссыг усны барилгын зөвлөхүүдээр өргөтгөн хэлэлцүүлж, мөн мэргэжлийн техникшш зөвлөлөөр экспертиз хийлгэн, дэмжүүлсэн байх -хуультай.
Хуупийн дагуу хамтарсан комисс гүйцэтгэгчийг шалгаруулах үүрэгтэй.
 
Барилгын шатанд захиалагчийн дэргэд автораас гадна, хяналт-мониторингийн хараат бус мэргэжлийн баг байгуулан ажиллах шаардлагатай.
Үүнээс хэн ч давж үйлчлэн, товчлон хялбарчлах эрхгүй.
 
3. Энэ төслийн ерөнхий багцаа ба өнөөгийн байдал
 
Туулын усан цогцолборыг 1 км-ээс багагүй, 37-54 м хүртэл өндөртэй шороон болон бетон шороо холимог, бетон хийцтэй 80-145 сая шоо метр ус хуримтлуулсан усан сан, УЦС, үерийн ус өнгөрөөх байгууламж бүхий барилгын ажилд 4-5 жил зарцуулна.
 
1. Боомтын хийцийн хувьд бөх бат, ихээн сайн чанартай боловч газар хөдлөлтийн 9 баллд хөшүүн байх талтай Төмөр бетон боомтын хувилбар
2. Үерийн ус өнгөрүүлэх болон УЦС-ын байгууламжуудаас бусад их бие нь шороон боомт байх хувилбар. Энэ нь хямд төсөр, газар хөдлөлтөд уян хаган байх талтай ч бат бэхийн хувьд нэг дэхийг гүйцэхгүй.
 
3. Дээрх хоёр хувилбарын аль аль чанрыг шингээсэн булдаж нягтруулсан бетон боомт. Ж.нь Тайширын боомт.
Эдгээр гурван хувилбарыг сайн харьцуулан шийдснээр хөрөнгө хэмнэх, чанрыг хадгалах нөхцлийн тэнцвэрийг сонгох нь хариуцлагатай асуудал.
Энэ бүх ажилд ядаж 8-аас доошгүй жил зарцуулхаар байгаа тул устай холбоотой бүх ажил УЛИРЛЫН чанартай гэдгийг анхаарлдаа авах эртхэн амжуулах хэрэгтэй байна.
 
Одоогийн байдлаар ЛСА, KOICA хуучин ЗХУ-ын үеийн, монголын БОЯ / хуучин нэрээр/, нийслэлийн захиалгаар хийгдсэн зарим материалуудыг базан үзэхэд Туул голын Гачууртьш дээд хэсгээс Тэрэлж-Туулын бэлчирээс цааш 50 км дотор 5 хөндлөвч барих боломжит судалгаа гардаг.
Эдгээрийг бүгдийг үгүйсгэх боломжгүй хэтдээ газрыг нь нөөцдөө байлгах шийдвэрийг хот гаргах ёстой. Цаашид каскадаар барих боломжтой. Өнөөдөр дээрх судлалгааны түвшинд эхний ээлжинд 2 хувилбар өрсөлдөж урьдчилсан байдлаар солонгосууд нэгийг нь сонгосноо анхны хэлэлцүүллээр илэрхийлсэн.
 
Үүнд:
Туул-Тэрэлжийн бэлчирээс доогуурхан хаах төсөл. Энэ төслийг БНСУ-ын KOICA болон Усны төв илүү сайн гэж нотолж байсан боловч сүүлийн үед Оросын хувилбар танилцуупж эхэллээ.
 
Нөгөө хувилбар Гачууртаас 3-6 км дээш орших хуучин ЗХУ-ын 5 хүрээлэн 9 жил суцалсан ПНИИС-ын судалгаанд үндэсэлсэн хөндлөвч орж байна. Үүнийг “Монгол ус” ТӨҮГ эхний ээлжинд барих ёстой гэхдээ ПНИИС-ын гурван хөндлөвчтэй яг давхдахгүй, 2 ба 3 дугаар хөндлөвчийн дундуур гэж үздэг.
 
4. Энэ төслийг хэрэгжүүлэх талаар засгийн газраас авсан арга хэмжээ ба хэрэгжилт
 
Орон нутгийн хүсэлт, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн Засгийн Газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтад ТӨРИЙН ӨМЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ-ьш 42-т “Туул усан сан барих төслийг байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, хаягдал усыг боловсруулах, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хэмнэлттэй хэрэглээ бий болгох зорилгоор Толгойн болон эрчим хүчний байгууламж бүхий эрчим хүч үйлдюрлэх, нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлэх байгууламжийг ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУҮЛАХ-БАРИХ -АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ нөхцлөөр, уралдаант шалгаруулалтаар гүйцэтгэнэ” гэж заасан.
 
Улмаар Шинэчлэлийн засгийн газар Эдийн засгийн яамны газрын даргаар толгойлуулсан, БОНХЯ, нийслэлийн хамтарсан ажлын хэсэг байгуулж концессийн гэрээг дүгнэх ажлыг хийж амжилгүй, дараагийн Шинэчлэлийн засгийн газар байгуулагдахад усны нөөцийн асуудал хариуцсан БОНХАЖЯ-ны газрын даргын албан тоогоор ажлын хэсгийг шинэчлэн байгуулахыг АҮЯ-нд тавьсан боловч сунжирсаар өдий хүрчээ.
 
Энэ завсар орон нутгийн усны асуудал хариуцсан байгууллагын санаачлагаар өөрсдийн хүч хөрөнгөөр бидний ойлгож буйгаар урьдчилсан судалгаа хийх байгууллагаар Солонгосын багийг хэзээ, яаж ч юм шалгаруулсан байдаг юм билээ.
 
Төсөл шалгаруулах ажлын гол нөхцөл бол судалгаа, ТЭЗҮ сайн хийгдсэн, хэрэгжих боломжтой, эдийн засгийн хамгийн бага зардлаар хийгдэх хувилбарыг эхний ээлжинд сонгож, хэнд ч үл найдан зөвхөн барилга байгууламж барихаар сонгогдсон байгууллагад үлддэг концессийн журмыг удирдлага болгох учиртай.
Үүнээс гадуур нэмэлт судалгаа хийх санхүүгийн боломж нийслэлд байгаа нь сайн боловч засгийн газрын шийдвэрийн дээгүүр гишгэхгүй, оролцоог хангах монголын усны байгууллагуудын оролцоог ил тод илүү хамруулах асуудал хангалтгүй боллоо гэж усны инженерүүд бид харж байна.
 
Сүүлийн үеийн танилцуулгаар Гацууртын судалгаан дээр түшиглэх урьдчилсан байдлаар барих нь зүйтэй гэсэн нь сайн шийдэл гэж үзэж байна.
Гэхдээ энэ хөндлөвч боомтын тогтворын хувьд асуудалтай тул оросууд татгалзсан байдгийг анхаарах ёстой.
 
Тэхлээр олон хөндлөвчөөс нэгийг сонгох ТЭЗҮ хийхдээ дараах харьцуупалтыг баригдах боломжоор нь сайн харах хэрэгтэй байна.
 
Судлаласан байдлын харьцуулалт:
 
1981-1983 онд урьдчилсан судалгаагаар 5 хөндлөвч сонгон 1983-1989 онд ‘Туул гол дээр усан цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ’, зургийг (ЗХУ ВЕЗ “Техно строй экспорт”, “Гидрокоммунводоканал”, “ПНИИИС”, “Гидропроект”, “Ленгипроводхоз” институтууд) хийж, хувилбар сонгон, ажлын зураг нийт 27 боть материал бүрдүүлжээ. Үүгээрээ Гацуурт орчмын 3 хувилбараас 1-ийг нь орхиж 2-ыг нь сонгосон. Дараагийн хувилбараар Тэрэлжид 2 хөндлөвч сонгосон байдаг.
 
А. Хуучин ЗХУ-ын судалгаагаар Гацууртын орчим дахь хөндлөвч:
 
1. Инженер геологи хайгуулиар усан сангийн талбайд 3034 тууш метр 2700 га газарт, 246 цооног өрөмдөж, М1:25000,М1:5000-ын инженер геологийн судалгаа хийжээ
2. Гидрогеологийн судалгаагаар 266 уртааш метр, 2700 га-д 15 цооног өрөмдөж, 2700 га-д М1:25000 зурагаал үйлдэж, Налайхын уурхайд нөлөөлөх 4 туршилт хийсэн
3. Барилгын материалын судалгаагаар 145 цооног өрөмдөж, 7 сая куб.м чулуу 10 сая куб.м элс,хайрга,0.84 сая куба.м шаварын нөөц тогтоосон
4. Инженер геодезийн хайгуулаар 2700 га-д М1:25000-ны байр зүйн 100 га-дМ1:10000-ны усан сангийн, хөндлүүрт М1:5000, барилгын материалд М1:2000  10ш зураглал хийжээ.
 
5. Газар хөдлөл, чичирхийллийн бүсд 6,7 баллын зурагаал,3,0-7,0 баллын,үүсгүүрийн 6.0-7.0 баллийн зураглал үйлджээ.
6. Археологийн судалгаагаар 7 булш, хиргисүүр олсон байна.
 
7. Түүнчлэн ус зүй, хатуу урсац,усан сангийн туналт, цэвдэгийн үзэгдэл, уур амьсгал, газрын судалгааг тухайн үеийн нөхцлөөр бүрэн хийж зураглал үйлджээ.
8. Усан сангийн боомтын өндөр 41 м, хярьш урт 1.2 км, ус дамжуулах хоолойн урт 18 км
9. Газар эзэмших зөвшөөрлийг Баянзүрх дүүргийн иргэдийн хурал гаргана.
 
Бидний үзэж байгаагаар:
 
Ус дамжуулах хоолойн урт, барилгын өртөг, газар олголт, БОНБНҮ батлагдах нөхцлийг харгалзан үзэж, эхэлж хийх хувилбараа сайтар ярилцан тохирох ёстой болохоос төр засаг,сайд дарга солигдож байгаа эгзэгтэй үед БОНХАЖЯ-ны дэргэдэх 80 хувь нь газрын доорх усны мэргэжилтэн гидрогеологич, ганцхан усны барилгын инженер, ганцхан ус зүйчтэй зөвлөлөөр, шүүмлэгчгүй техникийн даалгавар буюу ТОR-ийг дэмжүүлсэн хурлын протокол гэх баримт бичгийг би л лав хүчин төгөлдөр гэж үздэггүй.
 
Бидний үзэж байгаагаар гадаргын усан дээр баригдах МЕГА төслийн техникийн даалгаварыг ЗГ-ын 143 дугаар тогтоолын дагуу ажлын хэсэг нээлттэй олон оролцоот уралдаанаар шалгаруулан мэргэжлийн байгууллагаар хийлгэж, усны нөөцийн зөвлөлийг усны барилгын зөвлөх инженерүүдээр өргөтгөтгөн хийхдээ хуйвалдаанаар бус үндэсний 5-аас доошгүй хүлээн зөвшөөрөгдсөн гидротехник, гидрологийн эрдэмтэдээр шүүмж хийлгэн оруулж, асуудлыг шийдэх ёстой.
 
Хэрэв концессийн нөхцлөөс гадуур явж байгаа бол өнөөдрийн байдлаар ч дараагийн сонгуулиар ч улс төрийн намууд сонгуулийн энэ системээр хэн нь ч үнэмлэхүй ялалт байгуулах боломжгүй дүр зураг харагдаж байгаа тул улс төржсөөр, БОНБНҮ ба газар олголгын асууцал дээр цаг хугацаа алдаж болзошгүй.
 
Улс орны эдийн засаг хүнд, өрийн дарамт их байхад өндөр өртөгтэй,судалгаа ихээр хийх, цаг алдах хувилбарыг сонгож авбал хариуцлагыг орон нутаг үүрэх бөгөөд шалгаруулсан нөхцөл, гүйцэтгчийн туршлага нэр хүндийг харгалзан үзэхийг усны барилгын инженерүүд шаардах эрхтэй.
 
Аль болох ахиу мөнгөөр өндөр үнэтэй төсөл шалгаруулдаг саяхны хийрхэлд цэг тавьж улс орноо бодох ухаан нийслэлийнхэнд заяах байх гэж найдья.
Яг үнэндээ Эгийн голын усан цогцолбор санаачлагыг ч, Туул усан цогцолборын санаачлагыг ч улс төрөөс сонголттой мэргэжлийн бус хүмүүс хариуцан, гадна дотныхны аманд багтаж, асар өндөр өртөг ярьж, мухардал руу чирэх үндэс болж байна гэж бид харддаг.
 
Эгийн голын усан цогцолборыг саяхан Малайзын Михитгари, Чехийн Иржи Зрали хоёр 300 сая ам доллараар барьж өгье гэж булаацалдан, улс төрчид засгаа унагаалцаж, нэгнийгээ егүүтгэхэд хүрч байсан байхад одоо яагаад 800 сая доллар гэж нэг геологич бүтээн байгуулагч болон хашгираад, айлгаад засаг үргээгээд байна.
Боломжийн өртөгт, боломжийн хөндлөвч дээр, боломжийн өндөртэйгээр, хүлээн зөвшөөрөлцөх гадаад нөхцөлтэйгээр барьж болдог барилга шүү гзж бид ярилцдаг.
 
Дашрамд дурдахад усныхан бид яагаад усан цахилгаан станц гэхгүй усан цогцолбор гээд байна гэвэл энэ барилгын хамгийн эхний зорилго урсац тохируулах, усан сан үүсгэх, үерийн ус өнгөрүүлэх байгууламж, ус дөхүүлэх барилга, ус хаях барилга, усны энерги ашигаах усан турбины барилга, загас өнгөрүүлэх, мөс өнгөрүүлэх, хагшаастай тэмцэх гэсэн маш олон барилгын цогц байдаг, түүнээс ганц станцийнх нь барилгаар нь нэрлэх дургүй.
 
Ийм төсөл рүү мөнгийг нь сонирхсон “тохиолдлынхон”, нэр хөөсөн улс төрчид их шавбал лөөлөө болдог гэдгийг 33 жил харж харамсаж сууна. Зарим нэг гаднын оролцохыг хүсэгчидтэй санал нэгдсэн хүмүүс үндэсний мэргэжилтнүүдээс аль болж л өгвөл хаалттай гарын дор байлгах зарчим барьдаг. Тэд л саад болно гэж үздэг.
Тэд мэргэжлийнхээ честь гаргаж, гадныхантай хуйвалдахгүй, мөнгө угаах боломж олгохгүй болохоор нь хаа ч тэгдэг. Эх орон гэж цээж балбахаасаа өмнө хэрэгжээсэй гэсэн чин хүсэл нь давамгайлдаг юм шүү.
 
Гэхдээ бид дээрх зарчмаар явах эсэхийг анхааралтайгаар харж, усныхан амбицтэй гэж хэлүүлсэн ч, биднийг ойртуулахгүй ч байсан зөв гольдролоор нь явтал нь хэлж, бичсээр байх болно шүү.
 
Энэхүү нийтлэлд усны барилга байгууламжийн 12 доктор, зөвлөх санал нэгдэж гарын үсэг зурсан болохыг мэдээлье. Мэдэгдэл, тунхаг биш тул нэрийг нь нийтлээгүй болно.
 
“Монгол ус” ТӨҮГ. Усны барилгын инженер,
док Ph.D Ц.Сосорбарам