sonin.mn

ТАЙПЕЙ. /Reuters/. Тайванийн археологичид нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэйн чулуужсан араг яс олсон тухай Тайванийн Үндэсний музейн ажилтнууд мэдэгдэв. Энэ нь 4800 жилийн настай олдвор ажээ.

Тайванийн Тайчун мужид 48 ширхэг олдвор олоод байгаа бөгөөд эдгээр нь тус улсын төвийн нутагт амьдарч байсан эртний хүний ул мөрүүд юм. Эдгээр олдворууд дундаас хамгийн гайхалтай нь өлгийтэй хүүхэд тэвэрсэн залуу ээжийн араг яс аж.

“Уг араг ясыг гаргах үед бүх археологичид шоконд орсон. Яагаад гэвэл эх нь энгэртээ тэвэрсэн хүүхэд рүүгээ харж байсан” гэж Тайванийн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Антропологийн тасгийн эрхлэгч Чу Вэй Ли ярилаа.

Археологийн малтлага 2014 оны тавдугаар сард эхэлж, бүтэн жилийн дараа дууссан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг